Бидний аманд орших бактериудыг электрон микроскопоор томруулж харвал
30-May-2016 868 0.0 0

Судлаач Steve Gschmeissner амны хөндийгөөс арчдас авч электрон микроскопын тусламжтайгаар шинжлэхэд 300 өөр төрлийн бактериуд илэрсэн байна.

 

Энэхүү зурган дээр харагдаж буй биетүүд нь далайн гүнд орших шүрэн ургамалтай төстэй харагдах боловч үнэндээ бол эдгээр цайвар төрөл бүрийн өнгөтэй зүйлсүүд нь таны аман дотор амьдарч байна.

Электрон микроскопын тусламжтайгаар сүүлийн үед эрдэмтэд аман дотрох ердийн микроскопоор ч харахх боломжгүй бичил зураглалуудыг авах боломжтой болсон. Шүд , буйл, хацрын салстаас авсан арчдасыг 10 000 дахин омруулж будагч бодис ашиглан электрон микроскопын тусламжтайгаар авсан гэрэл зургийг та бүхэн харж байна.

 

Эсийн зарим гэм хоргүй орших бактери нь хортой нянгийн түвшинг хянаж ашигтай байдлаар байрлах боловч олон давхар давхарлагдсан зузаан өнгөр доторхи бактери нь шүдний цоорлыг үүсгэх шалтгаан болно.

Steve Gschmeissner,  Бэдфорд нар электрон микроскопын тусламжтайгаар амны хөндий дотор орших 300 бактерийг шинжлэхэд Lactobacillus, түүний дотор шүдний хөндийд орших буйлны үрэвслийг үүсгэж болох Fusospirochete мөн Steptococci шиг зарим төрлийн бактериуд нь буйл болон хацарын салстад нягт наалдсан байсан байна.

 

Бэлтгэсэн: Нүүр амны их эмч Л.Ундармаа


Tag:пробиотик, бактер, шүд цоорох өвчин, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar