Эмэгтэйчүүдийн 74% нь эрүүл сайхан шүд “Sexy” харагдуулдаг гэж үздэг гэнэ
02-Jun-2016 575 0.0 0

Уг нь бол орчин үеийн соёлт хүн төрөлхтний дунд нэгэнт хэвшиж тогтсон дүрмээр бол амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа нь хүн бүрийн өдөр тутамдаа зайлшгүй хийж гүйцэтгэж байх ёстой зүйлсийн нэг юм. Гэвч хүн болгон амны хөндийн эрүүл мэнддээ харилцан адилгүй анхаардаг бөгөөд зарим нэг хүмүүст энэ тал дээр илүү түлхэц үзүүлэх шаардлагатай байдаг.

Саяхан Delta Dental байгууллагаас насанд хүрэгчдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн талаар явуулсан тандалт судалгаагаар АНУ-ын эмэгтэйчүүдийн 74%, эрчүүдийн 68% нь амны хөндийн эрүүл мэндийн сайн үзүүлэлт нь тухайн хамтрагчийнх нь “Sexy” харагдахад нөлөөлдөг чухал чанар гэж үздэг гэж хариулсан байна.

Түүнчилэн уг судалгаагаар:

Эмэгтэйчүүдийн 70%, эрчүүдийн 65% нь амны хөндийн эрүүл ахуй муу сахидаг хүнтэй үнсэлцэх дургүй гэсэн бол эмэгтэйчүүдийн 67%, эрчүүдийн 60% амны эрүү ахуй муу сахидаг шалтгаанаар харилцаагаа таслаж чадна гэсэн байна.  

Эмэгтэйчүүдийн 27%, эрчүүдийн 22% шүдээ угаадаггүй хүмүүсээс харилцаагаа таслаж чадна

Эмэгтэйчүүдийн 40%, эрчүүдийн 20% шүдний сойзоор нь шүдээ угаасан хэн нэгнээс шууд харилцаагаа таслана

Эрчүүдийн 73%, эмэгтэйчүүдийн 72% хүнтэй ярилцахдаа шүдийг нь ихэвчилэн анзаардаг

Эрчүүдийн 72% нь сайхан шүдтэй байх нь амны эрүүл ахуй сахихаас хамаагүй чухал зүйл гэж үздэг бол  эмэгтэйчүүдийн 68% эрүү ахуй л сайн бол шүдний гоо сайхан хамаагүй гэж хариулсан байна.

Эрчүүдийн 25% нь амны хөндийн асуудалд яагаад өртсөнөө шүдний эмчид очих зав байхгүйгээс гэж хариулсан байна.

“Эрүүл сайхан шүд нь хосуудын харилцаанд төдийгүй хүний бүхий л амьдралын үйл явцад сайнаар нөлөөлж чадна” гэж  Delta Dental Plans Association-ы маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Jennifer Elliott хэлж байна. “Ийм учраас л Delta Dental байгууллага нь хүний эрүүл мэнд сайн сайхан бүхний төлөө амны хөндийн үйл ажиллагааг дэмжин тусладаг юм шүү дээ” гэж тэрээр мөн нэмж хэллээ.

Амны эрүүл мэндийн талаархи үе хоорондын ойлголтын зөрүүний талаар сонирхон судлаж үзэхэд залуу үеийн иргэдийн 74% нь амны хөндийн эрүүл  мэнд нь хамтрагчийнх нь сексийн чадавхийг илтгэдэг гэдэгт итгэдэг гэж хариулсан байна. Газарзүйн байршилаар авч үзвэл АНУ-ын умард мужийн иргэдийн 72%, өмнөд мужуудын 69%, өрнөд мужийн хүн амын 68% амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт муу хүнтэй үнсэлцэх дургүйгээ илэрхийлсэн байна.

“Амны хөндийн эрүүл ахуйг сахих нь уг нь бол маш хялбархан. Фтортой оогоор өдөрт хоёр удаа шүдээ угаагаад, шүднийхээ завсарыг завсар цэвэрлэгчээр цэвэрлээд, тодорхой хугацааны давтамжтай шүдний эмч дээрээ очиж үзүүлээд байхад л болно” гэж Delta Dental Plan Association-ы шинжлэх ухааны бодлого хариуцсан мэргэжилтэн Bill Kohn эмч хэлж байна. “Романтик хайр дурлалын харилцаатай зүйрлэж үзвэл амны хөндийн эрүүл ахуйг сахих нь хамаагүй хялбар төдийгүй сэтгэлийн зовиур багатай зүйл юм” гэж тэрээр нэмж хэллээ.


Tag:шүд цоорох өвчин, АНУ, delta dental, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar