Шүдний сойзоо хэрхэн сонгож худалдаж авах вэ?
07-Jun-2016 1908 0.0 0

1930-аад оны үед анхны нейлон үстэй шүдний сойз зохион бүтээгдэж байсан боловч тэр үед одоогийнх шиг олон төрлийн сонголт байгаагүй байна. Өнөө үед бид дэлгүүрээс хүссэн төрлийн хэлбэр хэмжээтэй нэг удаагийн, цахилгаан гэх мэтчилэн янз бүрийн сойзыг худалдан авах боломжтой болжээ.

Ерөнхийд нь сойзыг manual (гар ажиллагаатай) болон powered (цахилгаан) гэж 2 хувааж байгаа.

Хэмжээ- хамгийн сайн шүдний сойзны толгой хэсэг нь таны шүдний бүх гадаргууг сайн угааж байх ёстой. Ихэнх насанд хүрсэн хүний шүдний сойзны толгойн өргөн хагас инч (1.27см), өндөр нь 1 инч (2.54см) байвал хамгийн боломжийн гэж үздэг. Үүнээс илүү том байж болох ч таны арын араа шүднүүдийг сайн угаах боломжгүй юм.

Сойзны үсний төрөл-та дэлгүүрт худалдаалагдаж байгаа сойзон дээрээсээ soft (зөөлөн), medium (дундаж), hard (хатуу) гэсэн 3 төрлийн нейлон үстэй сойзноос харж сонголт хийх боломжтой. Мөн өөртөө таарсан гарт баригдахад эвтэйхэн, толгойн хэлбэр нь тэгш өнцөгт, зуйван дугуй, үс нь хавтгай эсвэл бөөрөнхий хэлбэрийн гэх мэтчилэн тухайн үйлдвэрийн онцлогоос нь хамаарсан янз бүрийн сойзноос өөрт таалагдсан аль эвтэйхнээ сонгох боломжтой.

Хүмүүсийн нэг буруу ойлголт нь анх хэрэглэж сурсан шүдний сойзоо дахин дахин худалдаж авах гээд байдаг. Эсвэл хатуу үстэй сойзоор угаавал сайн угаагддаг гэж ойлгодог. Гэтэл шүдэн дээр хэт их даралт өгж угааснаар таны буйл шархалж, шамрахаас гадна шүдний хүзүүвч хэсэгт яваандаа элэгдэл үүсдэг үүнийг эмгэг элэгдэл гэж нэрлэдэг.

Эмгэг элэгдлийн шинж нь шүдний хүзүүвч хэсгээр мэдрэг болхоос гадна янгинаж өвддөг. Үзлэгээр баруун талаараа бичдэг хүмүүсийн зүүн талын шүдэнд , зүүн гараараа бичдэг хүмүүсийн баруун талд илүү их элэгдэл ажиглагддаг. Хатуу үстэй сойзыг хэрэглэж болох боловч шүдэн дээр ирэх даралтийг сайтар тооцоолох хэрэгтэй.

Шүдний мэргэжилтнүүдийн хамгийн их санал болгодог нь зөөлөн үстэй сойз юм. Энэ нь таны буйл болон шүдний өнгөрийг сайн цэвэрлэхэд хамгийн сайн гэдэгт хүлээн зөвшөөрсөн байна.

АНУ-ын мэргэжилнүүдийн зөвлөж байгаагаар Америкийн Шүдний Холбооноос (ADA) баталгаажсан шүдний сойзыг сонговол илүү аюулгүй найдвартай гэж үздэг.

Сонголт: Та шүдээ 2 минутын турш зөв угааж чадаж байвал таньд электрон шүдний сойз шаардлагагүй боловч хэрвээ та шүдээ угаахаас залхуурдаг эсвэл хөдөлгөөний ямар нэгэн хязгаарлалттай бол цахилгаанаар ажилладаг шүдний сойз таньд хэрэгтэй байж болох юм.

АНУ-ын 30-аад хүнтэй судалгааны баг manual болон электрон шүдний сойзны хооронд судалгаа хийж үзэхэд өнгөр арилгах чадвар болон буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх тал дээр гар ажилагаатай болон цахилгаан сойзны хооронд онцын ялгаа байгаагүй байна.

 

Мэдээллийн спонсор:

 


Tag:шүдний сойз, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar