Спортын салбарт хэрэглэгддэг энерги сэлбэх бүтээгдэхүүнүүд нь шүдний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг Данийн Шүдний Холбоо анхааруулж байна
15-Jun-2016 647 0.0 0

COPENHAGEN, Denmark: Данийн Шүдний Холбоо (Danish Dental Association) фитнесийн зориулалттай 40 ундаанд агуулагдах чихрийн агууламжийг судлаж үзээд спортын ундаа зэрэг энергийн эх үүсвэр болдог ундаануудаас иргэдийг болгоомжилохыг анхаарууллаа. Хэдийгээр эдгээр ундаанууд нь эрүүл мэндэд аюулгүй гэсэн шошготой ч гэсэн чихрийн өндөр хэмжээний агууламжтай, их хэмжээний хүчил агуулдаг зэрэг нь шүдний цоорол болон шүдний эмгэг элэгдэл үүсгэх эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Энэхүү сорил шинжилгээг Шүдний Холбоо болон Дани улсын National Food Institute хамтран явуулсан бөгөөд ихэнх энергийн ундаанд агуулагдах чихрийн агууламж нь ердийн газтай ундаа болон амттанд агуулагдах чихрийн хэмжээтэй дүйцэхүйц түвшинд байгааг тогтоосон байна. Тухайлбал хагас литр protein shake ундаа 50 гр сахар агуулж байгаа бол энэ хэмжээний сахар ердийн cola ундаанд агуулагддаг ба energy bar 23 гр сахар агуулж байгаа бол энэ хэмжээний сахар шоколадаар бүрсэн донатс амттанд агуулагддаг.

“Үйлдвэрлэгчид, мэргэжилтнүүд бүтээгдэхүүнээ эрүүл, дур булаам харагдахуйцаар хийдэг” “Гэтэл судалгаагаар маш олон хүмүүс шүдний эрүүл мэндээ дасгал сургуулилтын үед энергийн ундаа болон protein bars хэрэглэснээс болж гарзанд гаргаж байна” гэж Данийн Шүдний Холбооны ерөнхийлөгч Freddie Sloth-Lisbjerg хэлж байна.

Бэлтгэл сургуулилтын үед шүдний эрүүл мэнд их хэмжээний хүчлийн улмаас маш эмзэг эрсдэлтэй болдог гэж Sloth-Lisbjerg санаа зовниж байлаа. Амны хөндийн эрүүл мэндийг шүлс сахин хамгаалахад томоохон үүрэгтэй ч дасгал сургуулилтын үед шингэн алдагдсанас болж ам хуурайшдаг юм. “Хэрэв яг энэ үед та бүхэн хүчлээр баялаг энергийн ундаа хэрэглэх юм бол шүднүүд чинь бараг хүчилд шумбаж живж байгаа гэсэн үг” гэж тэрээр хэллээ.

Sloth-Lisbjerg эмч бэлтгэл сургуулилтын үед энергийн ундааны оронд ус ихээр ууж энергийн гель хэрэглэхийн оронд бага зэрэг жимс хэрэглэж байхыг санал болгож байна. Ихэнх хөнгөн чанарын ундаанууд нь хэдийгээр чихрийн агууламж багатай байдагч хүлчийн агууламж өндөр тул зайлшгүй уух шаардлага гарвал бага багаар балгаж уулгүйгээр нэг удаа их хэмжээгээр хэрэглээд дараа нь амаа ус юмуу сүүгээр зайлахыг зөвлөж байна.

Хэдийгээр дасгал сургуулилтын үед хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн шүдний эрүүл мэндэд учруулах үйлчилэлийн талаар урт хугацааны статистикийн тоо баримт байхгүй байгаа ч яг одоо байгаа нотолгоогоор зөвхөн фитнесс зориулалтын бүтээгдэхүүнүүд ч биш амьдралын хэв маягт зориулсан гэх бүтээгдэхүүнүүдийг ч судлаж үзэх шаардлагатай болж байна. Хэрэв тэдгээр бүтээгдэхүүнүүд нь ундааны хэрэглээг нэмэгдүүлж өгдөг юм бол түүнд агуулагдах эрүүл мэндэд зүй зохисгүй агуулга найрлагууд нь шүдний эрүүл мэндэд нөлөөлнө гэж  Sloth-Lisbjerg эмч цохон тэмдэглэлээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус холбооны веб хуудсаас авах боломжтой юм байна.


Tag:энергийн ундаа, шүдний эмгэг элэгдэл, спорт ундаа, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar