Электрон тамхины дэлбэрэлтийн улмаас амны хөндийд учруулсан томоохон хэмжээний гэмтэлийн талаарх судалгааны тайлан өгүүлэл нийтлэгдлээ
16-Jun-2016 476 0.0 0

Rosemont, Ill., USA “Электрон тамхи дэлбэрсэний улмаас амны хөнийд учирсан гэмтэл, шүдний алдагдал” сэдвээр Journal of Oral and Maxillofacial Surgery сэтгүүлийн зургадугаар сарын дугаарт электрон тамхины тэсрэлтийн улмаас амны хөндийн хатуу болон зөөлөн эдэд учруулсан гэмтлийг мөшгин судалсан судалгааны нийтлэл хэвлэгдлээ.

University of Cincinnati-ын судлаачдын хийсэн энэхүү судалгаа нь 18 настай эрэгтэй хүний аманд дэлбэрсэн электрон тамхины улмаас үүссэн хор уршигийн талаар мөшгин судлахад зориулагдсан байна. Судлаачдын өгүүлж байгаагаар электрон тамхины төхөөрөмж идэвхжсэн байсан үед асаах товчин дээр дахин дарсны улмаас төхөөрөмж дэлбэрсэн гэнэ. Энэхүү электрон тамхины дэлбэрэлтийн талаар өгүүлсэн судалгааны репорт өгүүлэл нь энэ чиглэлээр шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдэж буй анхны мэдээлэл юм.

Өнөөгийн байдлаар 450 гаран нэр төрлийн 7600 янзын амттай электрон тамхи худалдаалагдаж байна. Электрон тамхи нь өөртөө халаагч төхөөрөмж болон картриж байдлаар солих зориулалттай найрлагандаа никотин агуулсан ууршдаг бодис бусад төрлийн амт үнэр оруулагчдыг агуулдаг. Төхөөрөмжийн цахилгаан үүсгүүр нь ихэнхдээ lithium-ion battery байх бөгөөд товч дарахад ажилладаг.

Электрон тамхи нь дизайны хувьд яг ердийн тамхитай төстэй хийгдсэн байх боловч эрүүл мэндэд аюулгүй хувилбар гэж ихэнхдээ сурталчилдаг. Ихэнх хэрэглэгчид үүнийг тамхинаас гарах зорилгоор ашигладаг. Гэвч электрон тамхины ууршигч бодисын найрлаганд агуулагдах зарим нэг бодисуудын хор нөлөөний талаар сүүлийн үед ихээхэн анхааруулах болсон. Электрон тамхины төхөөрөмжөөс хамаарсан гэмтлийн талаархи энэ удаагийн нийтлэлээс шалтгаалан АНУ-ын галын аюулгүй байдлын алба уг төхөөрөмжийн аюулгүй байдлыг шалгах шаардлагатай болж байна.

Судлаачид өгүүлэлдээ электрон тамхины учруулсан гэмлийн улмаас хатуу болон зөөлөн эдийг нөхөх хэд хэдэн удаагийн ажилбар гүйцэтгэх шаардлагатай болсоныг цохон тэмдэглэсэн байна. Судлаачид энэ төрлийн судалгааны репорт хэлбэрийн өгүүлэл нь электрон тамхинаас шалтгаалсан гэмтлийн талаар шинжлэх ухааны хангалттай мэдээлэл цуглахаас өмнө ач холбогдолтой гэж үзэж байна.

Эх сурвалж: American Association of Oral & Maxillofacial Surgeons


Tag:электрон тамхи, амны хөндийн эрүүл мэнд, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar