Шүдээ хэт их дарж угаах нь зөв үү?
22-Jun-2016 1006 0.0 0

Ихэнх хүн шүдийг илүү удаан сайн дарж угаах нь илүү сайн гэж боддог. Харин судлаачид хүний шүд даралттай угаахад тодорхой хязгаар байх ёстой гэж үзсэн байна.

Ньюкасл их сургуулийн шүдний тулгуур эдийн салбарын профессор Peter Heaseman-"Амны хөндийд шүд болон буйлан дээр үлдэж наалдсан хоол хүнсний үлдэгдэлтэй өнгөрийг арилгахад шүд угаах зорилго оршино. Өнгөрийн зузаарал нь буйлны үрэвсэл болон цоорлыг үүсгэх шалтгаан болдог. Гэвч хэтэрхий удаан хугацаанд дарж угааснаар шүдний паалангийн гэмтэл болон буйлны үрэвслийг үүсгэж болно" гэсэн байна.

2 минутын турш хөнгөн дарах: Судлаач нар 12 сайн дурын хүн дээр 4 долоо хоногийн туршид электрон шүдний сойз ашиглан судалгаа хийжээ. Оролцогч нарт яаж угаахыг нь зааж даралт болон хугацааг нь компьютер дээр хэмжиж үзэхээс гадна шүд угаахаас өмнөх болон дараах өнгөрийн хэмжээг хэмжиж үзэж байсан байна. Судалгааны үр дүнд 150 гр даралттайгаар 2 минутын туршид шүдний өнгөрийг цэвэрлэхэд хангалттай гэж үзсэн ба үүнээс илүү урт хугацаанд илүү даралттайгаар шүд угаах юм бол буйлыг гэмтээж улмаар буйлны үрэвслийг үүсгэх болон шүдний пааланг гэмтээж шүдний паалангийн шархлааг үүсгэдэг байна.

Хэрвээ та шүдээ чанга дарж угаадаг бол та өөрөө шүдээ толинд шалгаж үзэх боломжтой. Таны шүд илүү даралттай угаадаг хэсгээр шүдний хүзүүвч илүү элэгдсэн, буйл тань шамарсан,  мэдрэг болсон байна.

Ийм үед та шүдний эмч дээр очих ёстой шүү гэж зөвлөе.

 

Мэдээллийн спонсор:

 


Tag:шүдний сойз, шүд угаах, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar