Хүүхдийн гажигийг аль болох бага насанд нь, эрт үед нь авагддаг зэмсгээр засах боломжтой.
03-Aug-2016 0.0 0

Япон шүдний эмч Fukuoka мужийн "Hanada dental clinic"-ийн ерөнхий эмч, гажиг засалч Hanada нь Монгол улсад энэ оны 03-р сард зочилж сонирхолтой сайхан лекц тавьсан. Ханада эмч "бага насанд нь "авагддаг зэмсэг" хэрэглэн гажигийг зассанаар 83% хүртэл хувьд нь авагддаггүй зэмсэг хэрэглэхгүйгээр засах боломжтой" болохыг өөрийн эмнэлзүйд хийсэн ажлаараа нотолсон байна.

Энэ харьцааг илэрхийлбэл: 10 хүртэлх насанд нь авагддаг зэмсгээр засвал 83%, үлдсэн 17%-д нь л авагддаггүй зэмсэг хэрэглэж засах шаардлага гардаг... гэх мэтчилэн нас ахих тусам авагддаггүй зэмсэг хэрэглэх хувь хэмжээ ихэсч 15 насанд 30%-д авагддаг, 70%-д нь авагддаггүйг хэрэглэсэн гэсэн үзүүлэлт харагдаж байна.Эндээс хэдий чинээ бага насанд нь илрүүлж оношилж чадвал хямд үнээр үйл зүйн болон авагддаг зэмсгээр 83%-ийг нь засах боломжтойг харуулж байна.


Tag:Шүдний гажиг, хүүхдийн шүд, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar