Шүдний тусламж үйлчилгээний зах зээл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
07-Aug-2016 0.0 0

TECH GURU DAILY технологийн мэдээллийн вебд шүдний тусламж үйлчилгээний зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтийг хөндлөнгийн шинжээчийн зүгээс харж бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна

 

Гэрийн нөхцөлд жоргүй олгох бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн

Хамгийн эхэнд дурдахад, сүүлийн жилүүдэд шүдний салбарын үйлдвэрлэлд гарсан томоохон хувьсал нь гэрийн нөхцөлд өвчтөнүүд өөрсдөө ашиглах боломжтой бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ, сонголт өсөн нэмэгдсэн явдал юм. Тухайлбал сүүлийн жилүүдэд электрон шүдний сойз олон нийтийн дунд маш түгээмэл бүтээгдэхүүнүүдийн нэг болооод байна. Хөгжингүй орнуудад бараг айл болгон хамгийн багадаа нэг электрон сойз  хэрэглэж байгаа нь энэхүү бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ямар өндөр байгааг илтгэнэ. Түүнчилэн шүдний сойзны нэр төрөл олширч хүүхдийн сойз, хэт мэдрэг шүдэнд зориулсан сойз, гажиг заслын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст зориулсан сойз гэхчилэн маш олон янзаар төрөлжих болсон. Шүдний тусламж үйлчиллгээний зах зээл дээр ийнхүү бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл олширсон нь хүм амын амны хөндийн эрүүл мэндэд тусламж үзүүлж Их Британи улсын хэмжээнд л гэхэд нийт наснд хүрсэн хүн амын 94% өөрийн төрөлхийн шүдээ хадгалж үлдсэн баримт байна.

Шүдний эмч нар илүү сайжруулсан технологи, тоног төхөөрөмж эзэмших болсон

Мэдээж янз бүрийн асуудал байгаа ч сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд шүдний эмч нарын тоног төхөөрөмж үнэхээр сайн болсон гэдэгт эргэлзэх зүйлгүй. 90-ээдоны эхээр л шүдний эмч нар өөрсдийгөө хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж байна гэж сурталчилдаг байсан бол өнөөдрийн өндөрлөгөөс  эргэн харахад өнөөгийн эмч нар тэр үеэс бүх талаараа дэвшилтэт жинхэнэ орчин үеийн техник технологийг ашиглаж байна. Түүнчилэн шүдний эмч нарын ажлын орчин ч эрс сайжирч эрсдэлт нөхцөлөөс өөрсдийгөө хамгаалах технолгиуд ч хөгжсөн байна. Ажлын орчины эргономик, гэрэлтүүлэг, үзлэгийн талбайн дуран гээд  орчин үеийн бүх төхөөрөмжөөр тоноглох бүрэн боломжтой болжээ.   

Шүд цайруулах бүтээгдэхүүний эрэлт өсөн нэмэгдсээр байна

Цасан цагаан имнээмсэглэл хэмээх ойлголт орчин үеийн соёлт хүн төрөлхтний дунд түгээмэл болсоноор шүдээ цайруулах, шүдний гоо сайхны эмчилгээ хийлгэх хүсэлтэй өвчтөн үйлчлүүлэгчдийн тоо өсөн нэмэгдэж энэ нь мөн шүд цайруулах бүтээгдэхүүний нэр төрөлд нөлөөлсөнөөр шүд цайруулах бүтээгдэхүүн үйлчилгээ нь шүдний тусламж үйлчилгээний зах зээлийг эрс өөрчилж байгаа хүчин зүйлсийн нэг болоод байна. Гэвч харамсалтай нь шүд цайруулалтын эрэлт хэрэгцээг даган хуурамч аюултай шүд цайруулах бүтээгдхүүнүүд олширч хүмүүс мөн хямд үнэтэйг нь бодож гоо сайхны салон, гэрийн нөхцөлд өөрсдөө дур мэдэн шүдээ цайруулах болсоон нь томоохон эрсдэл, аюул дагуулж байгаа юм. Ихэнх хөгжингүй улс орнуудад мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий шүдний эмч, шүдний эрүүл  ахуйч нар зөвхөн шүд цайруулах эмчилгээ явуулах эрхтэй байдаг. Гэвч энэ талаар олон нийтийн дунд мэдээлэл муугаас шалтгаалан өөрсдийгөө эрсдэлд оруулах томоохон шалтгаан болсоор байна.

Тамхины хор уршигийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээлэл сайжирч байна

Тамхи татдаг хүмүүсийн тоо өдөр ирэх тусам цөөрч байгаа нь шүдний салбарын нөхцөл байдлыг өөрчилөх  нэг томоохон эерэг  шалтгаан болж байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тамхи татагчдийн тоо цөөрч байгааг Их Британи улсын хэмжээнд 1980-аад оны үед хүн амын дундах тамхичдын хувь 35% байснаас өнөөдөр 19% болсноос харж болно. Үүний улмаас шүдний салбарт үзүүлж буй эерэг нөлөөлөл нь шүд шарлалт, буйлны үрэвсэл, тамхинаас шалтгаалсан амны өндийн хорт хавдартай өвчтөнүүдийн тоо цөөрч байна.

Хоол хүнсний сөрөг нөлөөллийн талаар маш сайн ойлголттой болсон

Шүдний салбрат нөлөөлж буй бас нэг эерэг нөлөөлөл нь хүн амын дундах хоол хүнсний зүйлээс шалтгаалах өвчин эмгэгийн талаарх ойлголт урьд урьдаас иүү сайжирч байгаа явдал юм. Өнөөдөр бараг бүх хүмүүс шүд цоорох өвчин нь ундаа жүүсэнд агуулагдах сахарын агууламжаас шалтгаалдаг гэдгийг мэддэг, үгүйдээ тэр талаар сонссон байгаа. Хүүхдүүдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаардаг эцэг эхчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагаас үүнийг харж болно.

Харамсалтай нь илүү олон хүүхдүүд шүдний өвчлөлд нэрвэгдээд байна

Хэдийгээр хүн амын дундах амны хөндийн өвчин эмгэгийн талаарх мэдлэг мэдээлэл дээшилж байгаа ч шүдний тусламж үйлчилгээний салбар өмнөх үеэс хэд дахин илүү шүд цоорох өвчин болон бусад амны хөндийн өвчлөл бүхий хүүхдүүдтэй зууралдсан хэвээр л байна.  Амны Хөндийн Эрүүл Мэндийн Сангийн мэдээллээр жил бүр сургуулийн насны хүүхдүүдийн гуравны нэг хувь нь шүд цоорох өвчний хамааралтай эмчилгээ хийлгэж зарим шүдээ авхуулж байгаа нь Их Британи улсын эрүүл мэндийн салбарын толгой өвтгөсөн томоохон асуудал болсоор байна.

Баримтаас харахад хүүхдүүд өдрийн хоол хүнснээс авах илчлэгийн 15%-ыг чихэр болон чихрийн орцтой бүтээгдэхүүнүүдээс авч байгаа, нийт хүүхдүүдийн 40% жил бүр шүдний эмчийн үзлэгт тогтсон цагт хамрагдаж чадахгүй байгаа зэрэг нь шүдний өвчилөл буурахгүй байх шалтаган болж байна.

Энэ бүгдээс харахад шүдний тусламж үйлчилгээний зах зээлд өнгөрсөн үеэс ахиц дэвшил  олон байгаа ч бүх асуудал нэг горимонд орж шийдэгдчихээгүй илүү толгой өвтгөсөн асуудлууд, сорилтууд өнөөдөр хүртэл байсаар байгааг харуулж байна.

 


Tag:шүдний сойз, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar