Шүдний хөгжил: Сүүн шүднээс байнгын шүдэнд шилжих шилжилтийн үе
13-Aug-2016 0.0 0

Байнгын шүдний тоо нь сүүн шүдний тооноос их учир байнгын бага араа шүд нь сүүн араа шүднүүдийн араас түрж ургадаг. Тэгвэл байнгын араа шүд нь түүний ард хоосон орон зайд ургаж гарч ирнэ. Хүүхдийн биеийн өсөлтийг дагаад эрүүний яс сунаж томрох бөгөөд энэ нь ийнхүү байнгын шүднүүд  ургах боломжийг олгоно.

Хүүхэд 6-12 насанд сүүн шүднүүд нь байнгын шүдээр солигддог. Энэ үеийг шүд солигдлын үе буюу “холимог шүдлэлтийн үе” гэж нэрлэх бөгөөд  учир нь энэ хугацааны дийлэнхэд нь сүүн ба байнгын шүд хамтдаа оршдог. Шүд ургахаасаа өмнө буйлан доор хэлбэрждэг. Шүдний сурвалж хэлбэржихээс өмнө шүдний цөгцөн хэсэг эрүүний ясанд хэлбэржиж байгаа нь рентген зурагт тодорхой харагдана. Шүдний сурвалж хэлбэржиж амжаагүй байгаа дан цөгцөн хэсгийг “шүдний нахиа” гэж нэрлэх нь бий.

Үндсэндээ сүүн 20 шүд нь 32 байнгын шүдээр солигдно. Сүүн араа шүднүүд нь байнгын бага араа шүднүүдээр солигдох бол араа шүднүүд нь дээр дурдсанчилан түүний ард хоосон орон зайд ургана. Байнгын шүдний ургалт нь ихэнхдээ доод үүдэн шүднээс эхлэх бөгөөд дараа нь дээд ба доод нэгдүгээр араа шүднүүд ургана. Үүний дараа дээд төвийн үүдэн шүднүүд ургана. Гэхдээ зарим үед шүдний ургалт энэ дарааллаас зөрөх нь ч бий.

Эцэг эхчүүд нь шүднүүд цагтаа ургаж байгаагаас илүү тэдгээр нь тал талд тэгш хэмтэй, хос хосоороо ургаж байгаа эсэхэд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Хүснэгтэн дээр дарж томруулж харна уу


Tag:шүд шүдлэлт, хүүхдийн шүд, сүүн шүд, байнгын шүд

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar