Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал
29-Aug-2016 1188 0.0 0

Сүүн шүд буйлнаасаа цухуйж эхлэхийг бид цахиур цухуйлаа гэж ихэвчилэн хэлдэг. Ихэнх хүүхдэд сүүн шүд шүдлэх явцад зарим нэг таагүй мэдрэмж төрдөг байна. Үүнийгээ хүүхэд өөрөө хэлж чадахгүй ч сайн ажиглавал дараах шинж тэмдэгүүд илэрдэг.

  •     Ойр ойрхон уйлагнах, уцаарлах
  •     Бага зэрэг халуурах
  •     Хацар нь үл мэдэг улайж шүлс нь гоожих
  •     Хоол эсвэл хөхөө хөхөө болих
  •     Баас нь бага зэрэг шингэрэх
  •     Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх
  •     Шүд шүдлэж байгаа талынхаа чихийг нухлах

Сүүн шүд шүдлэх үед хүүхдэд үүсэж буй таагүй мэдрэмжийн үед ямар арга хэмжээ авбал зүйтэй тухай шүдний мэргэжилтнүүд дараах байдлаар зөвлөж байна.

  • Гараа сайтар угаагаад цэвэр хуруугаараа хүүхдийн шүд шүдлэх гэж буй ялимгүй цайрсан буйлыг зөөлөн илж массаж хийж өгөх
  • Хүүхдэдээ зөөлөн резинэн тоглоом өгч зажлуулах. Зориулалтын резинэн тоглоомыг зажлуулахын өмнө хөргөгчинд бага зэрэг хөргөж өгвөл шүд шүдлэх үеийн таагүй байдлыг намжаахад нэмэр болно.
  • Чихэргүй хатаасан талх юмуу ямар нэгэн зажлууртай хоол хүнс өгч зажлуулах

Хэрэв дээрх шинж тэмдэгүүд арилахгүй удаан хугацаагаар үргэлжилвэл хүүхдээ шүдний эмчид үзүүлээрэй. Хэзээ ч эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн өвчин намдаах эм хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай.


Tag:сүүн шүд, хүүхдийн шүд, шүд шүдлэлт

Бусад мэдээлэл:
avatar