Судлаачид шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн генетикийн үндсийг хайж оллоо
23-Oct-2016 5.0 0

MORGANTOWN, W.Va., USA: Шүдний эмнэлгээс айх айдас түгшүүр нь ерөнхийдөө өвдөлтөөс айх айдас түгшүүрийн нэг төрөл бөгөөд үүний улмаас дэлхийн хүн амын нэлээдгүй их хувь нь шүдний эмнэлэгт очихоос зайлсхийж өөрийн амны хөндийн улмаар биеийн эрүүл мэндэд хор хохирол учруулж байдаг. Тэгвэл Америкийн судлаачид энэхүү айдас түгшүүрт орчины хүчин зүйлээс гадна удам зүйн нөлөөлөл маш чухал талаар шинэхэн нээлт хийгээд байгаа талаараа мэдэгдлээ.

Судалгаанд 11-74 насны шүдний эмнэлгээс айх айдас түгшүүр бүхий 1370 хүнийг хамруулсан бөгөөд өвдөлтөөс айдаг болон шүдний эмнэлгээс айдаг гэсэн хоёр бүлэг болгосон байна. Судалгаагаар өвдөлтөөс айх айдас түгшүүрийг нөхцөлдүүлж буй зарим нэг ген нь мөн шүдний эмнэлгээс айх айдастай давхцаж байгаа нь тогтоогджээ.

“Энэхүү судалгаанаас гарсан маш чухал дүгнэл нь бидний ген шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн нөхцөл байдлыг урьдаас  бүрдүүлж байдаг бөгөөд мөн тэр нь өвдөлтөөс айх айдас түгшүүр гэсэн хувилбартай байна” гэж   West Virginia University-н Сэтгэл судлалын тэнхмийн докторын сургалтын судлаач  Cameron L. Randall хэлж байна.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү судалгааны үр дүн нь ирээдүйд шүдний эмчилгээ үйлчилгээг сайжруулахад маш чухал нөхцөл болж өгөх бөгөөд шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн уг үндсийг мэдэж авсанаар шүдний эмчилгээнээс зайлсхийж байгаа өвчтөнүүдэд зориулсан сэтгэл заслын тусгай эмчилгээ гарган авах боломжтой гэнэ. “Бидний судалгааны ололт нь өнөөг хүртэл маш сайн судлагдсан шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн орчины хүчийн зүйлсийн хамааралтай хавсарсанаар шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн шинэ төрлийн эмчилгээний аргачилал хөгжүүлэхэд туслана гэж болож байна” гэж судлаач Cameron L. Randall үзэж байна.

Энэхүү судалгаа нь “Toward a genetic understanding of dental fear: Evidence of heritability,” гарчигтайгаар Community Dentistry and Oral Epidemiology сэтгүүлийн 10-р сарын 11 өдрийн дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.

 

 


Tag:dental phobia, dental anxiety, шүдний өвдөлт, шүдний өвчин

Бусад мэдээлэл:
avatar