Хүүхдийн шүдний эмнэлгээс айх айдсыг хэрхэн намжаах вэ?
27-Oct-2016 1030 0.0 0

Шүдний эмч дээр очино гэдэг хэн бүхэнд нас, царай зүс, өндөр нам хамаарахгүйгээр нэг л аймшигтай түгшүүртэй зүйл байдаг.  Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдолыг ойлгуулж, шүдний эмчээс айдаг хүүхдийг шүдний үзлэгийн сандал дээр хучээр ч болтугай суулгана гэдэг нь төсөөлж байгаагаас ч илүү хэцүү зүйл байж болзошгүй.

Шүдний эмнэлгээс айх айдас түгшүүр гэдэг нь үнэндээ  бодит зүйл төдийгүй хүүхдэд тохиолддог томоохон асуудал тул хүүхдийнхээ ийм байдал  гаргаж байгаагаас эцэг эхчүүд айж ичих шаардлага ердөөсөө байхгүй. Хүүхэд төдийгүй маш олон том хүн ч шүдний эмчилгээ үйлчилгээ хийлгэхээс яг хүүхэд шиг айж амны хөндийн урьдчилан сэргийлэлтэнд хамрагдаж чаддаггүй. Иймд хүүхдийн шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийг багасгах зарим нэг арга замын тухай энд дурдаж байгаа болно.

Хүүхдийг аль болох эрт бага насанд нь шүдний эмч дээр аваачиж сургах нь чухал

Ихэнх шүдний эмч нар хүүхдийг анхны шүд цухуйснаас хойш удаалгүй болж өгвөл нэг нас хүрэхээс нь өмнө шүдний эмч дээр аваачиж  эхний хяналтанд оруулахыг зөвлөж байна. Заавал шүдний эмчийн заавар зөвлөгөөний дагуу очино гэсэн үг биш юм. Ийнхүү шүдний эмчид эрт очих нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд маш чухал  эхлэл төдийгүй хүүхэд шүдний эмнэлгийн орчинд дасаж шүдний эмчид итгэж түүнийг таатайгаар хүлээн авахад туслах болно.

Хүүхдэдээ амны хөндий эрүүл байхын ач тусын талаар байнга зааж сургаж бай

Хүүхдэдээ бага наснаас нь амны хөндийн эрүүл мэндийн ач тусын талаар зааж сургаж гүн гүнзгий ойлголт өгөх нь түүний биеийн ерөнхий эрүүл мэндэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Та зөвхөн хүүхэддээ заагаад орхих биш өөрөө үлгэрлэн дурайлал үзүүлэх хэрэгтэй. Хүүхдэдээ өдөрт дор хаяж хоёр удаа шүдээ угаах, шүдний завсараа ядаж нэг удаа цэвэрлэж байхыг үлгэрлэн үзүүлэх. Мөн шүдний эмч бол хүүхдийн шүдний хорхой муу муухай зүйлийг түүж цэвэрлэж түүнд эрүүл мэндийг бэлэглэж байгаа гэдэг утгаар шүдний эмчийн тухай байнга сайхан магтаалаар хүүхдэдээ ойлгуулах. Хэрэв гэр бүлийн хэн нэгэн нь өөрөө шүдний эмнэлгээс айх айдастай бол үүнийгээ хүүхдийн дэргэд аль болох мэдэгдүүлэхгүй байхыг хичээх

Гэр бүлийн ба хүүхдийн чиглэлээр дагнасан шүдний эмчид үзүүлэх

Учир нь тэд хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар илүү сайн туршлагажсан байдаг. Эхнээсээ туршлагатай шүдний эмч дээр үзүүлэх нь хүүхдэд шүдний эмнэлгийн талаар сайхан төсөөлөлтэй болоход туслана. Ялагуяа тухайн шүдний эмнэлгүүд хүүхдийг гэртээ байгаа мэт мэдрэхээр орчин бүрдүүлсэн бол бүр сайн.

Энэ гурван санамж нь хэдийгээр жаахан зүйл мэт санагдаж болох ч хүүхдийн тань амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалахад туслах чухал зүйлс юм шүү.  

    


Tag:хүүхдийн шүд, dental anxiety

Бусад мэдээлэл:
avatar