Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие шүдний эмнэлэгүүд, тэдгээрийн эмч, сувилагч, техникч, үйлчлэгч, ресепшн, менежерүүдэд зориулсан "Dental Infection Control" буюу "Шүдний эмнэлгийн халдвар хамгаалал" сэдвээр 8-10н цагийн сургалтыг шүдний эмнэлэгүүддээ санал болгож байна. Сургалтын материалаа Алдарт Cotten's хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг John A. Molinari, Jennifer A. Harte нарын "Practical Infection Control in Dentsitry" 3rd edition; Chris H.Miller нарын "Infection control and management of hazardous materials for the dental team" 6th edition; Doni L.Bird нарын "Modern Dental Assisting" сурах бичгүүд болон Америкийн алдарт ADA, OSHA, FDA-н guideline-р баяжуулан бусад судлаач нарын судалгааны ажлууд, өөрийн гадаадад суралцаж байсан сэдвүүдийг оролцуулан бэлтгэсэн юмаа. :) Энэ чиглэлээр 2004 оноос төгсөн цагаасаа эхлэн сонирхон судлаж, одоо бол бүр хоббигоо болгон Шүдний эмнэлгийн халдвар хамгааллын чиглэлээр зарим нэг судалгааны ажлуудыг хийж сургалт зохион байгуулж байгаа билээ...
Ер нь л дан Монгол ч биш дэлхий даяаар Шүдний эмнэлгийн халдвар хамгааллын асуудал тун тулгамдсан бөгөөд маш сул ханддаг юм билээ... :( Харин Монгол шүдний эмч мэрэгжилтнүүд бидний шүдний эмнэлгийн халдвар хамгаалалд хандах хандлага туйлын зөв, хүсэл эрмэлзлээр дүүрэн, ямагт эрэл хайгуул хийдэг нь бахархахын аргагүй сайхан санагддаг юм. Ганцхан бидэнд мэдээлэл болон мэдлэг дутагдаад байгаа нь анзаарагддаг. Иймээс энэ хоосон орон зайг нөхөх үүднээс уг хичээлээ эмнэлэгүүдэд санал болгож байгаа юм шүү.
Хичээлийн маань гол агуулга зорилго нь зурагт харуулсан шиг "Шүдний эмнэлгийн халдвар хамгаалал" гэдэг өргөн ойлголт нь ерөөсөө ч дан "Ариутгал" гэдэг ойлголтоор хязгаарлагдаж болохгүй гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа юм.
Цөөнгүй эмнэлэгүүдээр орж хичээлээ заасан, бүгд сэтгэл хангалуун байх шиг байсаан ккк Тун чухал сэдвээр хичээл орж буй тул, хичээлийн сэдэв өргөн хүрээг хамарч байгаа тул, олон цагаар заах шаардлага гарч байдаг тул сонсогчдоо уйдаахгүй унтуулахгүйн тулд нэлээд өвөрмөц маягаар орох гэж хичээдэг билээ... ккк
Сонирхсон эмч мэрэгжилтнүүд, эмнэлгийн удирдлага чанарын албадууд надтай холбогдож сургалтаа авч болно шүү. Мэдээж тодорхой төлбөртэй ;)
/Хүсбэл хичээлийн хөтөлбөрөө чатаар авч болно оо./ Утас: 9900-6095
Та бүхэнд амжилт хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Их эмч Б.Өнөрбилэг