+ Өвчин, эмгэг
Хүүхдийн амны эвгүй үнэрийн шалтгаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Насанд хүрэгчдийн дунд амны эвгүй үнэр нь дасал болсон нэлээд элбэг тохиолддог эмгэг бөгөөд хоол хүнс ба шүд, буйлны өвчний шалтгаантай байх нь элбэг. Гэвч харамсалтай нь амны эвгүй үнэр нь хүүхдүүдийн дунд ч ховор бус тохиолдох боловч нэг талархууштай зүйл нь шалтгаан болж буй зүйлийг таслан зогсоох л юм бол  маш  амархан хэвийн болдог.
2020-07-21
Архи, спиртлэг ундааны хэрэглээ нь амны хөндийн бичил биетний тэнцвэрт орчинд сөрөг нөлөө учруулдаг
Хүн амын дундах архи, спиртийн төрлийн ундааны хэрэглээ өндөр байгаа энэ үед New York University (NYU)-ийн Анагаахын сургуулийн судлаачид архины хэрэглээ амны хөндийн бичил биетний орчинд сөргөөр нөлөөлдөгийг баримтаар нотолсон судалгааны үр дүнг хэвлүүллээ.
2020-07-20
Хэлний piercing буюу хэлээ цоолж гоёл зүүхийн эрүүл мэндийн эрсдэл юу вэ?
Бие, нүүрээ цоолж ээмэг зүүх piercing хийх нь body art урлагийн нэгэн төрөл болон хөгжөөд байгаа энэ үед хэлээ цоолж гоёл зүүх нь залуусын анхаарал татсан түүний нэг түгээмэл хэлбэр болоод байна. Гэхдээ хэлээ цоолж piercing хийх нь илүү түгээмэл байгаа ч үүнийг мөн амны хөндийн бусад хэсгүүд буюу уруул, хацар, хөвч зэрэгтээ цоолохтой хавсран хэрэглэх нь мөн элбэг байдаг. Залуу бага насны хүмүүс хэлээ цоолж piercing хийх нь cool харагдуулдаг гэж үздэг ч энэ нь эрүүл мэндийн ямар эрсдэлтэй болох талаарх мэдлэг мэдээлэл хомс байна. Иймд хэл болон амаа цоолж piercing хийхийн өмнө шүдний эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө авах нь зүйд нийцнэ. 
2020-07-20
Шүд цоорох өвчний хүндрэл шүдний зөөлөн эдийн үрэвсэл пульпит гэж юу вэ?
Шүдний хатуу эдэд үүссэн цоорол даамжирч хөнөөлт нян бактери ба тэдгээрийн ялгаруулж буй хорт бодисууд шүдний доторх хөндийрүү нэвтэрч судас мэдрэлийн багц, зөөлөн эдийг гэмтээн үрэвсүүлэх эсвэл гадаад хүчин зүйлс, цочруулын улмаас шүдний зөөлөн эд цочирч гэмтсэний улмаас үүсэх үрэвсэлт өвчнийг шүдний зөөлцийн үрэвсэл буюу пульпит гэж нэрлэдэг. Шүдний зөөлц буюу pulp нь шүдний цөгцний хөндий болон сурвалжийн сувагт байрладаг. Зөөлц нь мэдрэлийн ширхэг, судас, тунгалгийн зангилаанаас бүрдэнэ. Хэрэв шүдний цоорлыг цаг тухайд нь бага байхад нь л эмчлүүлээгүй бол халдвар цааш дамжин шүдний хөндийд байх судас мэдрэлийн багцад халдварлан үрэвсүүлнэ.
2020-05-20
Буйлны үрэвсэлт өвчин (Gum disease or Gingivitis) гэж юу вэ?
Буйлны үрэвсэл (Gum disease or Gingivitis) гэж юу юм бэ? Энэ бол дан ганц шүд, буйл төдийгүй эрхтэн системийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг хэн бүхний асуудаг зүй ёсны асуулт юм.
2020-05-15
Хийжүүлсэн ундаа байнга уух нь шүдийг элэгдүүлдэг
Шүдний элэгдэл, эмгэг элэгдэл нь олон шалтгаантай боловч элэгдэл үүсгэдэг нэг гол шалтгаан нь хийжүүлсэн хүчиллэг ундааны хэрэглээ гэдгийг та мэдэх үү? Сүүлийн үед шүдний салбарын ихэнх судалгаануудад шүдний элэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс нь уламжлалт хэв шинжээсээ хальж хүн амын амьдралын хэв маягтай уялдан ихсэж байгааг тэмдэглэх болсон байна. Дэлхийн хэмжээнд даяаршлыг дагалдан өмнө нь зөвхөн хөгжингүй орнуудад хэрэглэдэг байсан олон төрлийн хийжүүлсэн ундаанууд бусад улс орнуудад ч чөлөөтэй худалдаалагддаг болсон нь дэлхий нийтээрээ шүдний эмгэг элэгдэл тархах нэг шалтгаан нь болж байна.
2020-04-30
Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фторын ашиг тус
Сүүлийн жилүүдэд сошиал медиагийн хөгжлийг дагаад хүмүүсийн дунд толгой эргэм эргэлзээтэй аль нь зөв нь мэдэгдэхгүй мэдээлэл тархах болсоны нэг нь фторын тухай ойлголт юм. Нэг талаар оо, сойз, амны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдааны компаниуд телевиз радиогоор өдөр бүр фтор агуулсан бүтээгдэхүүний ашиг тусын талаар сурталчилж байхад нөгөө талд сошиал медиа дээр фтор агуулсан оогоор шүдээ угаах нь эрүүл мэндэд хортой фторгүй оогоор угаах нь сайн гэсэн суртал ухуулга хүчтэй явж байгаа харагддаг. Энэ асуудал дээр мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөхөд, фтор бол шүдний эрүүл мэндэд зайлшгүй чухал бодис юм.
2020-04-29
Шүдний паалангийн дахин эрдэсжилт буюу Remineralization гэж юу вэ?
Шүдний дахин эрдэсжилт гэдэг нь шүдний хатуу эдийг нөхөн сэргээх, засварлах биологийн процесс бөгөөд амны хөндийн орчинд өдөр тутам явагдаж байдаг. Энэхүү процесс нь шүдний гадна гардаргуугаас алдагдсан шүдний пааланг буцаан нөхөн сэргээх замаар шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх маш чухал хүчин зүйл юм.
2020-04-20
Зажуурын хөндийн ясны хоргүй хавдар - Остеома : Эмнэл зүйн тохиолдол болон Судалгааны тойм
Остеома нь гүйцэд хөгжсөн ясны эдийн хоргүй хавдар юм. Хамрын дайвар хөндийнүүдэд цөөн тохиолдох ба нийт тохиолдлын 5% орчим нь зажуурын хөндийд тохиолдоно. Зажуурын хөндий буюу гайморын хөндийд тохиолдсон үед хэмжээний хувьд томортлоо ихэвчлэн ямар нэг зовиур, өвдөлтгүй байдаг учраас шүд, эрүү нүүрний бусад эмчилгээний үед санамсаргүй байдлаар оношлогдох нь элбэг. Энд өгүүлж буй эмнэл зүйн тохиолдол нь 44-настай эмэгтэйн зүүн гайморын хөндийд ургасан остеома,түүний эмнэл зүй, гистологийн шинж чанарыг тодорхойлох болно.
2020-04-17
Спортоор хичээллэх үед үүссэн шүдний гэмтлийг эмчлэн, 5 жилийн хугацаанд дагаж судалсан судалгаа
Амны хөндийд үүсдэг өвлөлүүдийн 18-30% нь шүд, эрүү нүүрний аппаратад нөлөөлдөг гэмтэл бэртлүүд ордог байна. Ихэнхдээ спортоос үүдэлтэй гэмтэл үүсдэг ба 25% орчим нь өсвөр насныханд (8-14), насанд хүрэгчдэд (15-23) тохиолддог...
2020-02-18
Ам зайлах уусмалын хэрэглээ нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлд хэрхэн нөлөөлж байгааг судалсан нь
Ам зайлах уусмал нь бактерийн эсрэг бодис найрлагандаа агуулдаг. Энэ нь азотын исэл үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг амны хөндийн бичил биетэнд нөлөөлж, улмаар бодисын солилцооны эмгэг чихрийн шижинг өвчний эрсдэлт хүчин зүйл болох магадлалтай байна. Энэхүү судалгааны зорилго нь 3 жилийн хугацаанд ам зайлах уусмалын хэрэглээ болон диабет/ предиабет үүсэх эрсдэлийн уялдаа холбоог судалж, үнэлэхэд оршино.
2020-02-03
Буйлны үрэвсэл амны хөндийн үрэвслийг өөрөө эмчлэх гэж оролдох хэрэггүй
Шүдний холбогдолтой сайтал тавигдсан мэдээллийн дор “буйлны үрэвсэлийг яаж эмчилэх вэ?” гэж асуусан байх нь олонтоо. Тэгмэгц түүн дээр дөрөөлөн сайн дурын их мэдэгч нар түмэн янзын зөвлөгөө бичсэн байдаг. Эмч гэхээс илүү өөр хоорондоо ч бид нар ихэвчлэн зөвлөгөө өгдөг.
2019-09-10
Яаралтай тусламж
Эрүү нүүрний ямар ч төрлийн гэмтэл байсан адилхан амны хөндийд цус гарах, бул салст урагдаж зулгарах, шүд гэмтэх, хугарах зэрэг нөхцөл байдлыг үүсгэдэг.
2019-09-08
Шүд цоорох өвчин
Шүдний гадаргууд үүссэн төрөл бүрийн хэмжээтэй цоорлууд нь шүд цоорох өвчин гэсэн ангилалд хамаарах бөгөөд энэ эмгэг өвчин нь зарим нэг тусгай нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж шүдний паалан гэмтсэнээр үүснэ.
2019-09-08
Шүдээ хавирах эмгэг ба шүдний элэгдэл
Шүдээ хавирах эмгэг буюу бруксизм гэдэг нь өдрийн цагаар өөрийн мэдэлгүй шүдээ чанга зуух, нойрон дунд шүдээ хавирах хорт зуршил юм. Шүдээ хавирах эмгэг нь маш түгээмэл эмгэгт хамаарах бөгөөд АНУ-д хийгдсэн судалгаагаар 30 сая гаран хүүхэд энэ эмгэгт өртсөн бол насанд хүрэгчдийн эзлэх хувь 40 сая гаран болсон байна.
2019-09-08
Ам хуурайших, хатах эмгэг гэж юу вэ?
Хүн болгон хэт их сэтгэлийн цочролд орсон үедээ аманд шүлсгүй болж ам хатах гэдэг зүйлтэй нэг биш удаа нүүр тулгарч үзсэн байж л таараа. Гэвч байнгын яг ийм байдлаар ам хатаж хуурайших нь хүнд маш таагүй мэдрэмж...
2019-09-05
Чихрийн шижин өвчин ба амны хөндийн эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд маш олон судлаачид чихрийн шижин өвчин ба шүдний тулгуур эдийн өвчний хоорондын хамаарлын чиглэлээр мөшгин судласан судлагааны ажлуудыг хэвлүүлсээр байна.
2019-09-05
Хүүхдийн амнаас эвгүй үнэр үнэртэх гайхмаар 5 шалтгаан
Унтахаасаа өмнө шүдээ угааж сурах нь хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн маш чухал дадал зуршил суухад туслана. Энэ байдлаар өдөрт хоёр удаа шүдээ угаах нь шүд эрүүл өсөж хөгжихөд чухлын зэрэгцээ хүүхдийн амнаас гарах эвгүй үнэрийг дарахад хангалттай. Гэвч амны эвгүй үнэрийн цорын ганц шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд биш юм. Амнаас үнэр гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг ч анзаарахгүй байж магадгүй 5 шалтгааныг сануулах үүднээс энд дурдлаа.  
2019-09-05
Хүүхдийн шүдний завсрыг цэвэрлэх шаардлагатай
Хэрэв таны хүүхэд хоёр ой хүрсэн бол та хүүхдийнхээ шүдийг завсрын утас хэрэглэж цэвэрлэж эхлэх хэрэгтэй. Шүдний завсарыг утсаар цэвэрлэх нь шүдний завсар хооронд хуримтлагддаг сойзоор угаахад арилдаггүй нян бактерийг арилгах бөгөөд энэ нь шүд болон эргэн тойрны буйлыг эрүүл байхад маш том нэмэр болно. Шүдний завсрыг ойрхон ойрхон бус ч долоо хоногтоо ядаж хоёр удаа шүдний завсрын утсаар цэвэрлэж өгч байх хэрэгтэй.
2019-09-05
Halitosis буюу амны эвгүй үнэр гэж юу вэ?
Бидний эргэн тойронд бидний төсөөлж байгаагаас маш олон хүмүүс амны эвгүй үнэрээсээ санаа зовж амьдардаг. Амны эвгүй үнэр нь хувь хүний нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг таагүй зүйл юм. Өглөө өдөр, хурал, цуглаан уулзалтын үед амнаасаа эвгүй үнэр гарч байгаа биш байгаа гэж байнга зовиурлах нь хувь хүний өөртөө илгэлтэй байдлыг алдагдуулж ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлдөг.
2019-09-05