100% цэвэр жүүс нь бага насны хүүхдүүдэд шүдний цоорол үүсгэдэггүй

Шүдний мэргэжилтнүүд болон олон нийтийн дунд бага насны хүүхдэд жүүс, нүүрс төрөгчөөр баяжуулсан газтай ундаа зэрэг хүчиллэг төрлийн ундаа уулгах нь шүдний цоорол үүсгэдэг гэсэн уламжлалт ойлголт байдаг. Гэтэл саяхан АНУ-ын Балтиморын Мэрилэндийн Их Сургуулийн судлаачдын судалгаагаар байгалийн гаралтай 100% жимсний шүүс нь балчир хүүхдүүдийн эрт үеийн шүдний цооролтой хамааралгүй болох нь тогтоогджээ.


Энэхүү судалгаанд 1999-2004 онуудад АНУ-ын хэмжээнд хийгдсэн Үндэсний хэмжээний Эрүүл Мэнд болон хүнсний хамаарлыг судалсан судалгааны материал болох 2-5 насны 2290 хүүхдийн өгөгдөлийг ашигласан бөгөөд үр дүн нь 100% байгалийн гаралтай жүүсний хэрэглээ нь хүүхдийн эрт үеийн шүдний цооролтой хамааралгүй болох нь батлагдсан байна.  Судлаачид цэвэр байгалийн гаралтай жүүсийг тодорхой хэмжээнд хэрэглэх нь шүдний цоорол үүсгэхгүй бөгөөд хүүхдийн биеийн эрүүл мэндэд тустай гэж зөвлөж байна.


“Бидний судалгаа нь энэ талаар явагдсан бусад судалгааны үр дүнтэй нийцэж байгаа бөгөөд шүдний эмч мэргэжилтнүүд өөрийн үйлчлүүлэгчиддээ цэвэр байгалийн гаралтай жүүс нь шүдний цоорол үүсгэдэггүй гэж зөвлөж болно” гэж судлаачид хэллээ.
Энэхүү судалгаа нь  "Early Childhood Caries and Intake of 100 Percent Fruit Juice: Data from NHANES, 1999–2004," гарчигтайгаар Journal of the American Dental Association-ы 12-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.

Бусад мэдээ

​​Төмрийн бэлдмэл, витаминууд нь шүдний өнгийг өөрчилдөг үү?
Төмрийн бэлдмэлийг зажилж уухад буйл болон шүдний өнгөртэй хэсэгт түр зуурын өнгөний өөрчлөлт өгч болох бөгөөд энэ нь шүдийг угаах үед арилдаг. Учир нь төмрийн сульфид нь төмрийн бэлдмэлийн химийн уусдаггүй хэлбэр бөгөөд буйлны хүзүүний шингэн болон өнгөр дэх бактерийн устөрөгчийн сульфидтэй харилцан үйлчилж (ион хэлбэрээр) төмрийн толбо үүсгэдэг байна .
2022-02-08
Сөргөө өвчин таны хэлэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
   Тийм ээ, сөргөө өвчинтэй хүмүүсийн амтлах мэдрэхүйд өөрчлөлт илэрдэг. Гашуун, исгэлэн амт зарим хүмүүст төмөр шиг амтлагддаг. 2017 онд хийгдсэн судалгаагаар ходоод улаан хоолойн сөргөө өвчинтэй хүмүүсийн дийлэнх хувьд чихэрлэг, давсархаг, гашуун амт үнэрийг өмнөхөөсөө муу мэдэрдэг болсон гэсэн үр дүн гарсан байна. 
2022-01-28
Ногоон цай хэрэглэх нь шүд цоорох өвчнөөс сэргийлдэг
 Ногоон цайнд хүний биеийн дархлааны системийг сайжруулах олон төрлийн бодис агуулагддаг. Ногоон цайны хуурай жингийн 30 орчим хувийг полифенолууд (катехин) эзлэх бөгөөд эдгээр нь маш ашиг тустай нэгдэл юм. Ногоон цайнд эпикатехин галлат (ЭКГ), эпикатехин, эпигаллокатехин, эпигаллокатехин галлат дөрвөн төрлийн полифенолууд (катехин) агуулагддаг. Мөн ногоон цайнд полифенолуудаас гадна каротинойд, токоферол, аскорбины хүчил (витамин С), хром, манган, селен, фтор, цайр гэх мэт эрдэсүүд зарим фитохимийн нэгдлүүд агуулагддаг.
2022-01-17