Нүүр Ам Судлал
"Ажил олгогч төгсөгчдийн уулзалт- 3"болно
АШУҮИС Оюутан хөгжил хөтөлбөрийн хүрээнд НАСС-г шүдний их эмч, нүүр амны техникч, нүүр амны эрүүл ахуйч, шүдний эмчийн туслах мэргэжлээр төгсөгчдийг НАСС хамтын ажиллагаатай улсын болон хувийн эмнэлгүүд лабораториудтай холбох
2023-05-11
“Нүүр ам судлалын салбар дахь хиймэл оюун ухаан ба дээд боловсролын салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын симпозиум болно
Та бүхнийг “Нүүр ам судлалын салбар дахь хиймэл оюун ухаан ба дээд боловсролын салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын симпозиумд хүрэлцэн ирэхийг урьж байна.
2023-04-25
Бусан хотод шүдний техникч нарт зориулсан туршлага судлах, гардан сургалттай аялал зохион байгуулагдна
Шүдний техникч нарт зориулсан туршлага судлах, гардан сургалттай аялал зохион байгуулна
2023-03-27
Бидний судалгаагаар Монгол улсын хэмжээнд эцэг эхийн боловсролын түвшин өндөр эсвэл бага байгаагаас үл хамааран хүүхдийн шүдний өвчлөл өндөр үзүүлэлттэй байгаа нь тогтоогдсон
Докторын ажлын үндсэн сэдвээ эрүүл мэндийг тодорхойлогч нийгэм эдийн засгийн хүчин зүйлс ба эрүүл мэндийн тэгш бус байдлаар сонирхож судалгаагаа хийсэн. Эхний хэвлүүлсэн судалгаандаа Япон улсын нийт 47 мужийг хамарсан дата дээр томуугийн дархлаажуулалтын хүртээмж ба бодлогын хүрээнд үнэлгээ хийсэн.
2023-03-20
Шүдний имплантанд зүүсэн цагийн механизмтай "тэсрэх бөмбөг" буюу периимплантит өвчний тухай
Хатагтай Cathy Gunnell 52 настай байхдаа шүдэндээ имплант суулгуулаад шүдтэй болсондоо бөөн баяр хөөртэй хүн байжээ. Учир нь тэрээр багаасаа л шүдний гажиг, буйлны өвчин, шүдний буглаа гээд шүднээс шалтгаалсан олон зовлонг үзсэн бөгөөд тэр болгонд шүдээ авхуулсанаар зовлонгоос ангижирч байсан гэнэ.
2023-03-15
3D хэвлэгч төхөөрөмжүүд Эрүү Нүүрний Мэс Заслын салбарт шинэ дэвшил авч ирлээ
MAINZ, Germany: Майнзын Johannes Gutenberg University-ийн Анагаах ухааны төвийн эмч нар эрүү нүүрний нэлээд олон төрлийн мэс ажилбар гүйцэтгэхэд ашиглаж болох тухайн өвчтөнд зориулсан эрүү нүүрний загвар гарган авах боломжтой 3D хэвлэгчийн шинэ үеийн инноваци шингээсэн гайхамшигтай технологийг боловсруулан гаргаж, ашиглаж эхлээд байна.  Энэ шинэ төрлийн технологийг нөхөн сэргээх мэс засал блон имплант судлалд ашиглах боломжтой бөгөөд анагаах ухааны эмчилгээний нарийвчилалыг улам сайжруулан бловсронгуй болгож өгч байгаа гэнэ.
2023-03-15
Шүд нөхөн сэргээх эмчилгээний зориулалттай шаазан материалуудын тухай
Шаазан нь шууд бус нөхөн сэргээх материал (    indirect restorative materials)-ын бүлэгт багтдаг томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд шүдний салбарын орчин үеийн хөгжил дэвшлийг авчирахад томоохон үүрэг гүйцэтгэсэн материал юм. Хамгийн гол амжилтанд хүргэсэн шинж чанар нь түүний байгалийн гэрлийг зөв хугалж хиймэл биш жинхэнэ мэт харагддаг гоо үзэмж төгс байдал юм.
2023-03-07
Орчин үеийн имплантын хөгжлийн тухай ( Maggiolo-оос Brånemark хүртэл)
Имплантын салбарыг өнгөрсөн зууны дунд үеэс эхлэл нь тавигдсан нүүр ам судлалын шинэ тутам хөгжиж буй салбар гэж үзэх нь бий. Гэвч имплант судлал нь нүүр ам судлалын шинжлэх ухаан дотроо 2-рт орох (1-рт шүд авах мэс засал) нэн эртнээс хөгжиж ирсэн салбар болохыг сүүлийн үеийн археологийн олдворууд нотолсоор байна.
2023-03-07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүр ам судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Өнөөдөр Ерөнхий сайд, ЭМЯ-ны сайд, НЭМГ-ын дарга, МШМХолбоо, МСЗөвлөл, НШЭНТөв, АШУҮИС, МУИС, ЭМДЕГ мөн төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн захирал, төлөөллүүд Монголын Нүүр Ам Судлалын салбарын өнөөгийн байдал , цаашдын хөгжлийн боломжуудыг ярилцаж өглөөний уулзалт хийлээ.
2023-03-06
Имплантын гадаргуу (implant surfaces)-гийн тухай ойлголт
Одоогийн байдлаар шүдний имплантын салбарт хамгийн их ашиглаж байгаа имплантын төрөл нь титан имплант юм. Титан имплантын гадаргуугийн боловсрлуулалт судалгаа өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж улам сайжран боловсронгуй болсоор байна.
2023-03-06
Indirect Adhesion талбарт гарч буй трэнд маягтай өөрчлөлтүүд
Indirect restoration буюу шууд бус аргаар бэлтгэх шүдэлбэрийн технологид сүүлийн жилүүдэд сонирхолтой гэмээр динамик хувьсал гарч consumer-driven evolution болоод байгааг хэн бүхэн анзаарч байгаа байхаа. Сүүлийн үед өвчтөнүүд шүдэлбэрийн технологид гоо сайхны шаардлагыг эн тэргүүнд тавих болсон тул метал агуулаагүй шүдэлбэрийн технологиудын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.
2023-03-01
Gothic Arch Tracing буюу Готик нумын зураглал гэж юу вэ?
Эрүүний хамгийн их далайцтай хөдөлгөөний тойрог буюу зах хязгаарын хөдөлгөөн (border movements)-ийг горизонталь хэвтээ гадаргуу дээр дүрслэн буулгах боломжтой.
2023-03-01
Шүдний эмчилгээний салбар дахь Platelet-Rich Fibrin Therapy (PRF)-н хөгжлийн чиг хандлага
Шархны эдгэрэлт гэдэг нь өөртөө эсийн ялгаран хөгжлөөс авхуулаад төрөл бүрийн химийн сигналууд эсийн гадна матрикс гэмтсэн эдийг засаж хэвэнд нь оуулах хүртэл маш олон зүйлсийг нэгтгэсэн иж бүрэн, нарийн түвэгтэй процесс юм.
2023-03-01
Electric Handpiece: Шүд нөхөн сэргээх эмчилгээ ба согог заслын салбарт ашиглахын давуу тал
Electric Handpiece буюу шүдний эмчилгээний өрмийн цахилгаан бариул нь шүдний эмчийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг багажийн ангилалд хамаардаг. Энэ төрлийн handpiece-ийг шүд засах, шүдний ломбонд хэлбэр гаргах, тохируулах, мэс засал, эндодонтын болон бусад олон зоуриулалтаар ашиглаж болно.
2023-03-01
Бүтэн биеийн шинжилгээтэй шүдний материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд оролцох бизнес аялалд урьж байна
Бүтэн биеийн шинжилгээтэй шүдний материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд оролцох бизнес аялалд урьж байна
2023-01-18
МУ-ын хүний гавьяат эмч АШУ-ы доктор, профессор Н.Пүрэвжав багш “Анагаахын Шинжлэх Ухааны Доктор”-ын зэргийн Дипломоо гардан авлаа
Өнөөдөр (2022.12.30 Баасан) МУ-ын хүний гавьяат эмч АШУ-ы доктор, профессор Н.Пүрэвжав багш маань МУ-ын Шинжлэх Ухааны Академийн Төв байранд МУ-ын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэлээс “Анагаахын Шинжлэх Ухааны Доктор”-ын зэргийн Дипломоо гардан авлаа
2022-12-30
БНСУ-н Чосун Их Сургууль Osstem имплантын хамтарсан G10 Implant training course амжилттай зохион байгуулагдлаа
БНСУ-н Гванжу хотын Чосун Их сургуулийн зохион байгуулсан курс маань амжилттай сайхан өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтын зохион байгуулагч Чосун их сургуулийн баг биднийг Мүгпү хотоос тосон авч Мүгпү хотын Едам клиник, Гванжу хотын Чосун Их Сургуулийн эмнэлэг дээр 4 өдрийн сургалт хийлээ.
2022-12-26
АШУҮИС-н Хүндэт профессор, Япон улсын Токушима Их Сургуулийн Хүндэт профессор Мизухо Нишино багш өнөөдөр Нүүр Ам Судлалын Сургуулиар зочиллоо
АШУҮИС-н Хүндэт профессор, Япон улсын Токушима Их Сургуулийн Хүндэт профессор Мизухо Нишино багш өнөөдөр Нүүр Ам Судлалын Сургуулиар зочиллоо. Тэрээр НАСС захирал АУ доктор, дэд проф Б.Батбаяртай уулзаж НАСС-н сургуулийн өнгөрсөн цаг үеийн тухай дурсамж хэлэлцэж ажлын амжилт хүсэн өөрийн бичсэн “Миний хайртай Монгол орон” номоо бэлэглэлээ.
2022-12-13
БНСУ-ын далайн эргийн Бусан хотод шүдний эмч нарт зориулсан имплантын сургалттай анхны аялал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
БНСУ-ын далайн эргийн Бусан хотод 2022.11.18-25-ны хооронд болсон шүдний эмч нарт зориулсан имплантын сургалттай аялал маань амжилттай зохион байгууллагдлаа. Энэхүү аялалд нийт 28 эмч хамрагдсан бөгөөд Хэүндэ Пэк эмнэлэг болон Дентис Имплант үйлдвэрлэгч компанитай хамтран имплантын семинар, гардан сургалт, хүн бүр бүтэн биеийн багц шинжилгээ, Бусан хотын аялал зэрэг хөтөлбөрүүд багтсан бөгөөд маш өндөр сэтгэгдэлтэйгээр эх орондоо буцаж ирлээ. Дэмжиж ажилсан Бусан хотын захиргаа, Бусан хотын эдийн засгийг дэмжиж төв, КТО Улаанбаатар, Хэүндэ Пэк эмнэлэгтээ талархал илэрхийлье.
2022-11-29
2022 оны Нүүр Ам Судлалын Мэргэжлийн зэргийн шалгалтын үнэмлэх гардуулах ёслол болно
2022 оны Нүүр Ам Судлалын Мэргэжлийн зэргийн шалгалтын үнэмлэх гардуулах ёслол болно
2022-11-28