Онцлох

Зажуурын хөндийн ясны хоргүй хавдар - Остеома : Эмнэл зүйн тохиолдол болон Судалгааны тойм
Остеома нь гүйцэд хөгжсөн ясны эдийн хоргүй хавдар юм. Хамрын дайвар хөндийнүүдэд цөөн тохиолдох ба нийт тохиолдлын 5% орчим нь зажуурын хөндийд тохиолдоно. Зажуурын хөндий буюу гайморын хөндийд тохиолдсон үед хэмжээний хувьд томортлоо ихэвчлэн ямар нэг зовиур, өвдөлтгүй байдаг учраас шүд, эрүү нүүрний бусад эмчилгээний үед санамсаргүй байдлаар оношлогдох нь элбэг. Энд өгүүлж буй эмнэл зүйн тохиолдол нь 44-настай эмэгтэйн зүүн гайморын хөндийд ургасан остеома,түүний эмнэл зүй, гистологийн шинж чанарыг тодорхойлох болно.
2020-04-17 09:48
Шүдний мэдрэл тасдах сувгийн эмчилгээ гэж юу вэ?
"Сувгийн эмчилгээ" гэдэг нь шүдний хөндийд байрлах судас мэдрэлийн багц буюу мэргэжлийн хэллэгээр шүдний зөөлцийг эмийн болон мэс заслын аргаар эмчлэх эмчилгээ юм. Энэ эмчилгээг ихэнх хүмүүс шүдний "мэдрэл тасдах" эмчилгээ гэдгээр нь мэддэг. Учир нь шүдний хөндийд мэдрэлийн судал, артери, вений судсууд, тунгалаг болон холбогч эдүүд байралдаг. Иймээс ч шүдний эмч нар илүү ойлгомжтой байлгахын тулд "мэдрэл тасдах" эмчилгээ гэж үүнийг нэрлэдэг.
2020-04-22 09:06
Шүдний эмнэлгээс айх айдас, айдсын шалтгаан, айдсыг дарах зарим үр нөлөөтэй аргууд
Саяхан Канад улсад явагдсан социологийн судалгаагаар “Ямар эмчээс хамгийн их айдаг вэ?” гэсэн асуултанд бүгд дуу нэгтэй "Шүдний эмчээс" гэж хариулсан байх юм. Бид өөр хоорондоо тоглоом шоглоомоор “Хамгийн их айдаг зүйл чинь юу вэ?”, “Харанхуй” “Шүдний эмч”? Яагаад? Харанхуйд хичнээн ч шүдний эмч байх юм билээ? гэх мэтээр марзаганан хөгжилддөг. Гэтэл бидний тоглоом шоглоом болгож буй энэ зүйл шүдний эмч, шүдний эмнэлгээс жинхэнээсээ айдаг хүмүүсийн айдсыг дэврээж шүдний эмнэлэгт очиж шүдээ эмчлүүлэхэд нь саад болж байдгийг ТА МЭДЭХ ҮҮ?. Үүний улмаас маш олон хүмүүс шүдний эмнэлэгт очиж шүдээ эмчлүүлж чадахгүйн улмаас амны хөндийн эрүүл мэндийн цаашлаад биеийн эрүүл мэндийн томоохон асуудалд нэрвэгдсэн байдаг.
2020-04-23 08:49

Шинэ мэдээлэл

Чихрийн шижин өвчин ба амны хөндийн эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд маш олон судлаачид чихрийн шижин өвчин ба шүдний тулгуур эдийн өвчний хоорондын хамаарлын чиглэлээр мөшгин судласан судлагааны ажлуудыг хэвлүүлсээр байна.
2019-09-05 21:22
Ам хуурайших, хатах эмгэг гэж юу вэ?
Хүн болгон хэт их сэтгэлийн цочролд орсон үедээ аманд шүлсгүй болж ам хатах гэдэг зүйлтэй нэг биш удаа нүүр тулгарч үзсэн байж л таараа. Гэвч байнгын яг ийм байдлаар ам хатаж хуурайших нь хүнд маш таагүй мэдрэмж...
2019-09-05 21:23
Шүд цоорох өвчин
Шүдний гадаргууд үүссэн төрөл бүрийн хэмжээтэй цоорлууд нь шүд цоорох өвчин гэсэн ангилалд хамаарах бөгөөд энэ эмгэг өвчин нь зарим нэг тусгай нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж шүдний паалан гэмтсэнээр үүснэ.
2019-09-08 23:40

Үйл явдал

2021 оны Нүүр ам судлалын мэргэжлийн зэргийн шалгалт 2021 оны 09 сарын 24 өдөр онлайн явагдана
2021 оны Нүүр ам судлалын мэргэжлийн зэргийн шалгалт 2021 оны 09 сарын 24 өдөрийн 10:00 цагаас онлайн явагдах тул Зэргийн шалгалтанд орох тушаалд хамрагдсан эмч нар цагаасаа хоцролгүй веб сайтад нэвтрэнэ үү
2021-09-22 10:47
2021 оны Нүүр амны мэргэжлийн Зэргийн шалгалтын тов гарлаа
2021 оны Нүүр амны мэргэжлийн Зэргийн шалгалтыг онлайн хэлбэрээр 2021 оны 09 сарын 24 өдөр авна. Шалгалт авах цагийг жичд нь зарлана. Онлайн шалгалтын жишиг сорил сервер дээр тавигдсан бөгөөд та www.ubt.mn сайтаар орон тухайн сорилыг бөглөн өөрийгөө урьдчилан сорьж үзэж болно. Зэргийн шалгалтанд орох эмч нар өөрийн ID болон Password ашиглан сайтад нэвтрээрэй. Нэвтрэх ID болон Password-оо 99835353 утаснаас лавлаарай Дэлгэрэнгүй мэдээллийг : 88117211, 88094791
2021-09-15 08:32
Монголын Эрүү Нүүрний Нөхөн Сэргээх болон Гоо сайхны Мэс Заслын Нийгэмлэгээс сургалт зохион байгуулах гэж байна
Монголын Эрүү Нүүрний Нөхөн Сэргээх болон Гоо сайхны Мэс Заслын Нийгэмлэгээс тасралтгүй сургалтыгн хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулах гэж байна
2021-09-13 14:02
Шүдний эмч, эмчийн туслах болон сувилагч ажилд авна
Хан уул дүүрэгт байрлалтай шүдний энэлэгт шүдний эмч, эмчийн туслах болон сувилагч ажилд авна. Танд найрсаг мэргэжлийн баг хамт олонтой ажилаж, өсөн дэвжих боломжийг бид олгоно.
2021-08-16 08:07
Хуванцар болон уян шүдний техникчтэй хамтран ажиллана
Баянзүрх дүүрэгт байрлалтай шүдний эмнэлэг хуванцар болон уян шүдний техникчтэй хамтран ажиллана Утас: 96649210
2021-03-19 16:13
Тогтвор суурьшилтай ажиллах шүдний эмч, сувилагч ажилд авна
Манай эмнэлэгт 3-с дээш жил ажилласан туршлагатай эмч болон шүдний эмнэлэгт ажиллаж байсан сувилагч хэрэгтэй байна.
2021-03-07 14:23