Сургалт
Хүүхдийн нүүр ам судлал болон Хүүхдийн анагаах ухааны салбарын хамтарсан олон улсын их хуралд өргөнөөр оролцохыг урьж байна
Хүүхдийн нүүр ам судлал болон Хүүхдийн анагаах ухааны салбарын хамтарсан олон улсын хурал Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэхүү хуралд тусгай хэрэгцээт хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, хүүхдийн шүд ба амны хөндийн өвчлөл, цоорол түүний хүндрэлийн эмчилгээ, нүүр амны гажгаас урьдчилан сэргийлэх, антибиотекийн хэрэглээ, хүүхдийн хоол боловсруулах замын дисбиоз, пробиотекийн хэрэглээ зэргийг цогц байдлаар оруулсан тул нүүр ам судлалын бүх салбарын эмч нар оролцох боломжтой юм. Мөн 6 төрийн гардан сургалтанд оролцох боломжтой.
2024-09-16
Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх 6 сарын өдрийн ангийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэллээ
АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2024 оны 09 дугаар сарын 09-ны өдрөөс 2024 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн хооронд явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид tumenjargal.m@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх сургалтыг хариуцсан ажилтан М.Түмэнжаргалд материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.
2024-09-09