FDI World Dental Federation-ийн Oral Health Observatory нь дэлхийн улс орнуудаас амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой бодит мэдээлэл цуглуулж, бодлого боловсруулахад ашиглах зорилготой олон улсын санаачилга юм. Dental Tribune International энэ төслийн арав гаруй жилийн туршлагыг онцолж, dental policy-д найдвартай data ямар чухал болохыг дахин хөнджээ.
Амны хөндийн өвчлөлийн тархалт, иргэдийн шүдний тусламж авах боломж, preventive care, workforce, санхүүжилт болон эрүүл мэндийн зан үйл зэрэг мэдээлэл байхгүй үед улсын хэмжээний бодлого таамаглалд тулгуурлах эрсдэлтэй. Observatory-ийн үндсэн санаа нь улс орон бүр өөрийн нөхцөл байдлыг хэмжиж, харьцуулж, дараа нь бодит хэрэгцээнд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдүүлэх явдал юм.
Энэ чиглэл сүүлийн жилүүдэд улам чухал болж байна. ДЭМБ амны хөндийн эрүүл мэндийг ерөнхий эрүүл мэнд болон universal health coverage-ийн салшгүй хэсэг гэж үзэх болсон. Үүний зэрэгцээ дэлхийн олон оронд caries, periodontal disease, tooth loss болон oral cancer-ийн ачаалал өндөр хэвээр байгаа боловч тусламж үйлчилгээний хүртээмж жигд бус байна.
Data-driven dentistry гэдэг ойлголт зөвхөн клиникийн digital workflow-д хамаарахгүй. Улсын хэмжээнд ч адил зарчим үйлчилнэ: эхлээд бодит нөхцөлөө хэмжинэ, дараа нь асуудлаа тодорхойлно, үр дүнг хэмжих үзүүлэлттэй бодлого хэрэгжүүлнэ.
Монголын хувьд энэ нь онцгой ач холбогдолтой сэдэв. Шүд цоорох өвчин, шүдгүйдэл, periodontal disease, implant treatment-ийн тархалт, хот-хөдөөгийн үйлчилгээний ялгаа, шүдний эмчийн workforce зэрэг мэдээллийг тогтмол, стандарт аргачлалаар цуглуулж чадвал сургалт, урьдчилан сэргийлэлт, хүний нөөц болон хөрөнгө оруулалтын бодлогыг илүү бодитой төлөвлөх боломжтой. Ирээдүйн шүдний салбар зөвхөн шинэ технологиор бус, чанартай өгөгдлөөр удирдагдах нь улам тодорхой болж байна.
Эх сурвалж: Dental Tribune International — https://www.dental-tribune.com/