
АШУҮИС, НАСС ба БНСУ-н Ионсей Их сургуулийн хамтарсан "Имплант эмчилгээг цогцоор нь хийж сурах боломж" лекц, гардан дадлага сургалт Ионсей Их Сургууль дээр болно
2025 оны 01 сарын 19-26 хооронд БНСУ-н Ионсей Их сургууль дээр "Имплант эмчилгээг цогцоор нь хийж сурах боломж" лекц, гардан дадлага сургалт болно
- 2024-11-07

Японы Эрүү Нүүрний Мэс Заслын Эрдэм Шинжилгээний Хуралд оролцох хүсэлтэй эмч нарыг бүртгэж байна
Японы 69 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал нь олон улсын хэмжээнд салбарын томоохон арга хэмжээний нэг бөгөөд Эрүү Нүүрний Мэс Заслын чиглэлээр шинэлэг судалгаа, туршлагыг хуваалцдаг билээ.
- 2024-11-01

Монголын Эрүү Нүүрний Мэс Засалч Эмч Нарын 10-р Олон Улсын Их Хуралд өргөнөөр оролцохыг урьж байна
Монголын Эрүү Нүүрний Мэс Засалч Эмч Нарын 10-р Олон Улсын Их Хурал 2024 оны 10-р сарын 05 өдөр Хавдар Судлалын Үндэсний төвийн Хурлын заланд болно.
- 2024-09-09

Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх 6 сарын өдрийн ангийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэллээ
АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг
2024 оны 09 дугаар сарын 09-ны өдрөөс 2024 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн хооронд
явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид tumenjargal.m@mnums.edu.mn
цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчид
АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд шүдний эмчийн туслах мэргэжилтэн
бэлтгэх сургалтыг хариуцсан ажилтан М.Түмэнжаргалд материалаа бүрдүүлэн хүлээлгэн
өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.
- 2024-09-09

UBIGEL-ийн тусламжтайгаар шүдний тулгуур эдийн өвчнийг эмчлэхэд хялбар боллоо
Dental sky (Их Британид хамгийн хурдацтай хөгжиж буй компани) энэ компани нь мэс заслын бус аргаар шүдний тулгуур эдийг эмчлэх шинэ бүтээгдэхүүнийг саяхан танилцуулсан байна. Шүдний тулгуур эдийг эмчлэх нь тийм ч амархан биш бөгөөд эрт оношлох нь шүдээ алдах, цаашлаад системийн өвчин тусахаас сэргийлэх боломж нэмэгдүүлдэг . Dental sky компани нь эмчилгээ гэхээсээ илүү эмчилгээнд туслах нэмэлт хэрэгсэл болгон ашиглахаар Ubigel class 2A бүтээгдэхүүнийг танилцуулахаар болоод байна.
- 2024-02-01

2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө ЭМЯ, БШУЯ-ы сайдын хамтарсан тушаалаар батлагдлаа
Монгол улсын засгийн газраас 2024-2027 онуудад “Эрүүл шүд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтоол баталсан. Уг тогтоолын дагуу ЭМЯ-ы ажлын хэсэг 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусган боловсруулан хоёр яамны сайдын хамтарсан тушаалаар батлууллаа.
Энэхүү төлөвлөгөөний үндсэн зорилго нь Амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулан, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах амны хөндийн эмгэгийг бууруулахад оршино.
- 2024-01-26

Vape буюу электрон тамхи хэрэглэх нь шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлдөг үү?
Tufts-ын их сургуулийн шүдний салбарын багш судлаачид vape буюу электрон тамхи хэрэглэх нь шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх эсэхийг судалжээ.
- 2024-01-21

ASIA FACIFIC SOCIETY OF PERIODONTOLOGY COLLOQUIUM 2023: Recent advance in Periodontal treatment
ASIA FACIFIC SOCIETY OF PERIODONTOLOGY COLLOQUIUM 2023: Recent advance in Periodontal treatment
- 2023-10-13

Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх 6 сарын өдрийн ангийн 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р улирлын элсэлтийн бүртгэл эхэллээ
Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх 6 сарын өдрийн ангийн 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р улирлын элсэлтийн бүртгэл эхэллээ
- 2023-09-19

2023 оны Монголын нүүр ам судлалын салбарын Спортын 3 төрөлт тэмцээн Дархан хотод болно
Монголын нүүр ам судлалын салбарын Спортын 3 төрөлт тэмцээн 10 сарын 14-15-ы Бямба, Ням гаригуудад Дархан уул аймгийн Спортын ордонд болно
- 2023-09-08

G Academy ба Оюудент ХХК хамтран “Facebow ба Артикуляторыг Согог заслын эмчилгээнд хэрэглэх нь” “Axiom X3 hands-on” сургалтууд амжилттай зохион байгууллаа
G Academy ба Оюудент ХХК хамтран 2023 оны 8 сарын 26 өдөр “Facebow ба Артикуляторыг Согог заслын эмчилгээнд хэрэглэх нь” онол ба гардан дадлагатай сургалт 2023 оны 8 сарын 27 өдөр “Axiom X3 hands-on” онол ба гардан дадлагатай сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
- 2023-09-01

Осстем Монгол ХХК, Дархан-Уул аймгийн “Харзтай” эмнэлэг хамтран орон нутгийн иргэдэд шүдний үзлэг, эмчилгээ зохион байгууллаа
“Осстем Монгол” ХХК болон Дархан-Уул аймгийн “Харзтай” эмнэлгийн ерөнхий эмч Ц.Дэмидвандан тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүн хамтран Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэдийг хамруулсан шүдний үзлэг эмчилгээ амжилттай зохион байгууллаа.
- 2023-08-17

АШУҮИС-н НАСС Нүүр Амны Эрүүл Ахуйчийн ангидаа нэмэлт элсэлт авч байна
АШУҮИС-н НАСС Нүүр Амны Эрүүл Ахуйчийн ангидаа нэмэлт элсэлт авч байна
- 2023-08-14

ЭНГЗМХ-НЫ ЭЭЛЖИТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IX ИХ ХУРАЛ
ЭНГЗМХ-НЫ ЭЭЛЖИТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IX ИХ ХУРАЛ 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19,20-НЫ ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
- 2023-07-28
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ШҮД төслийн хүрээнд ЭМЯ, ЭМХТ, ЭМДЕГ, МШМХ, НАС Мэргэжлийн салбар зөвлөл оролцсон ажлын хэсгийн хуралдаан боллоо
Монгол улсын Засгийн газраас 2023 оноос хэрэгжиж эхлэж буй ШҮД хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, ЭМХТ, ЭМДЕГ, МШМХ, НАС Мэргэжлийн салбар зөвлөл оролцсон ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2023.07.18)боллоо.
- 2023-07-18

Осстем Монгол компани 2023 оны 5 сарын 24-25 өдрүүдэд БНСУ-ын Жусон их сургуультай хамтран “Имплантын мэс заслын ахисан шатны сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа
Осстем Монгол компани 2023 оны 5 сарын 24-25 өдрүүдэд БНСУ-ын Жусон их сургуультай хамтран “Имплантын хагалгааны ахисан шатны сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургуулийн дөрвөн профессор болон бусад эмч нарын бүрэлдэхүүн имплантын дэвшилтэт технологийн талаар семинар удирдан явууллаа.
Монгол улсаас семинарт оролцохоор зорин ирсэн эмч нарт онол төдийгүй гар дадлагын хичээл заасан бөгөөд гар дадлагын хичээлд Osstem Implant Course-ийн багийнхан хамтран оролцов.
Семинараас гадна Солонгост үйл ажиллагаа явуулж буй лаборатори, шүдний эмнэлгээр зочлох, соёлын дурсгалт газруудаар аялах нь суралцагчдын хувьд цагийг үр өгөөжтэй өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Осстем Монгол компаний гүйцэтгэх захирал Бэ Хёнг Квон хойшид Монголын шүдний эмнэлгийн салбарыг хөгжүүлэхийн тулд сургалт семинарыг тогтмол, чанартай зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
- 2023-06-15

"Ажил олгогч төгсөгчдийн уулзалт- 3"болно
АШУҮИС Оюутан хөгжил хөтөлбөрийн хүрээнд НАСС-г шүдний их эмч, нүүр амны техникч, нүүр амны эрүүл ахуйч, шүдний эмчийн туслах мэргэжлээр төгсөгчдийг НАСС хамтын ажиллагаатай улсын болон хувийн эмнэлгүүд лабораториудтай холбох
- 2023-05-11

Omni Clinic эмнэлэг нүүр амны их эмч ажилд авна (Нүүр амны мэс засал сонирхдог бол давуу тал болно)
Шинэхэн эмнэлэг тул та өөрийгөө нээж харуулах бүрэн боломжтой.
- 2023-04-29

“Нүүр ам судлалын салбар дахь хиймэл оюун ухаан ба дээд боловсролын салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын симпозиум болно
Та бүхнийг “Нүүр ам судлалын салбар дахь хиймэл оюун ухаан ба дээд боловсролын салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын симпозиумд хүрэлцэн ирэхийг урьж байна.
- 2023-04-25

Бусан хотод шүдний техникч нарт зориулсан туршлага судлах, гардан сургалттай аялал зохион байгуулагдна
Шүдний техникч нарт зориулсан туршлага судлах, гардан сургалттай аялал зохион байгуулна
- 2023-03-27