Fat Injection гэж юу вэ?

 

Хүний өөрийн өөх нь маш сайн зөөлөн эд дүүргэгч болж өгдөг тул биеийн тодорхой хэсгүүдээс өөхийг аван биеийн шаардлагатай хэсгүүдэд тарьж дүүргэн биеийн хэлбэр, харьцааг сайжруулах зорилго бүхий мэс ажилбар юм. Энэхүү мэс ажилбар нь осол гэмтэл болон өөрийн жингээ алдах гэх мэт ямар ч үед биеийн аль ч хэсэгт хийгдэж болох бөгөөд ихэвчлэн нүүр, өгзөг, хөхний хэсгийн хэлбэр сайжруулах зорилгоор хийгддэг.

Энэ мэс ажилбарыг ямар хүмүүс хийлгэвэл тохиромжтой вэ?

Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй үйлчлэх буюу тохирохгүй байж болох учир мэс ажилбараас өмнө эмчтэйгээ сайтар ярилцах шаардлагатай. Мэс заслын эмч таны ерөнхий биеийн байдлыг үнэлсний дараа танд тохирох эмчилгээний төлөвлөгөөг боловсруулна.

·      Та бие бялдрын хувьд эрүүл, тогтвортой жинтэй
·      Таны хүлээлт бодит
·      Та тамхи татдаггүй эсвэл тамхи татахаа больчихсон
·      Жингийн алдагдалтай
·      Хөх, өгзөг, уруул, хацар гэх мэт газруудад хонхойлт, хэлбэрийн гажуудал үүссэн
·      Нас нь ноцтой анхаарах зүйл биш боловч өндөр настай хүмүүсийн хувьд арьсны уян хатан чанар бага учир залуу хүмүүстэй харьцуулахад үр дүн адилгүй. Урт хугацаанд хагалгааны үр дүнгээ хадгалахын тулд үйлчлүүлэгч зургаан сарын турш  3-4 эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай болдог.

 

 

Мэдээ алдуулалт хийгдэх эсэх?

Соруулах өөхний хэмжээнээс хамаарч ерөнхий болон хэсгийн мэдээ алдуудалт хийгддэг.

Процедурын давуу тал:

Байгалийн гаралтай, харшил үүсгэдэггүй.

Процедур 1 цаг орчим үргэлжилдэг. Таагүй мэдрэмж үүсэх нь бага мөн өөрийнх нь биеэс авж байгаа учир урьдчилан шинжилгээ хийх шаардлагагүй.

 

 

Гарч болох эрсдэл, хүндрэл юу вэ?

·      Өөхний эсүүдийн үрэвсэл
·      Арьсны жигд бус гадаргуу
·      Арьсны мэдрэхүй алдагдах
·      Арьсны пигмент өөрчлөгдөх
·      Хавдалт, хаван үүсэх
·      Үргэлжилсэн өвдөлт үүсэх
·      Гүний вений тромбоз, уушиг болон зүрх судасны хүндрэл
·      Хэт их шингэн алдсанаас шок үүсэх боломжтой

Мэс заслын өмнө юуг анхаарах шаардлагатай вэ?

Зарим эмүүд тухайлбал үрэвслийн эсрэг эмийн хэрэглээг зогсоох шаардлагатай. Эмийн бус бодисууд болох сармис, хүн орхоодой зэргийг хэрэглэхгүй байх ёстой бөгөөд цус бүлэгнэлт, мэдээ алдуулалтанд нөлөөлөх магадлалтай.

Мэс ажилбарын дараа ар гэрийн хүн нь гэрт нь хүргэж өгөх талаар хэлэх шаардлагатай.

Мэс заслын дараа юуг анхаарах шаардлагатай вэ?

Мэс заслын дараа хавдалт, эдгэрэлт түргэсгэх зорилгоор бүслүүр, боолтыг хэрэглэдэг. Нарийн гуурсыг арьсан дор байрлуулан илүүдэл шингэн, цус гадагшлуулна. Хүнд зүйл өргөх, биеийн хүчний ажил хийх, идэвхтэй дасгал, усанд сэлэх зэргийг хийхээс зайлсхийх хэрэгтэй.

·      38°С буюу түүнээс дээш халуурах
·      Зүсэлт хийсэн газраас цус их гарах
·      Зүсэлт хийсэн газруудыг тойрон улайх
·      Өвдөлт, эмзэглэл нэмэгдэх гэсэн шинж тэмдэгүүд илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай.

Эх сурвалж: https://plasticsurgery.org.au/


 

Бусад мэдээ

Fat Injection гэж юу вэ?
Хүний өөрийн өөх нь маш сайн зөөлөн эд дүүргэгч болж өгдөг тул биеийн тодорхой хэсгүүдээс өөхийг аван биеийн шаардлагатай хэсгүүдэд тарьж дүүргэн биеийн хэлбэр, харьцааг сайжруулах зорилго бүхий мэс ажилбар юм. Энэхүү мэс ажилбар нь осол гэмтэл болон өөрийн жингээ алдах гэх мэт ямар ч үед биеийн аль ч хэсэгт хийгдэж болох бөгөөд ихэвчлэн нүүр, өгзөг, хөхний хэсгийн хэлбэр сайжруулах зорилгоор хийгддэг.
2020-02-20 11:22