Ислэгийн агууламж өндөр хоол хүнсний хэрэглэх нь амны хөндийн эрүүл мэндэд ашиг тустай болохыг тогтоолоо

 

Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар ислэгийн агууламж өндөр, бүдүүн ширхэгтэй үр тариан гаралтай хоол хүнсний хэрэглээ халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлэх асуудалд хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон байна. Энэхүү судалгааг Отаго Их Сургуулийн судлаачид гүйцэтгэсэн бөгөөд бүдүүн ширхэгтэй борог хоол хүнс болон ислэгийн агууламжтай хоол хүнсний хэрэглээний талаар нэлээд сайн нотолгоо болохуйц баримтуудыг гаргаж иржээ. Үүний үр дүнд ислэгийн агууламж өндөр ширхэглэг борог хоол хүнс нь амны хөндийн эрүүл мэндэд ашиг тустай болохыг судлаачид зөвлөж байна.
Судалгаанд 185 проспектив судалгаа, 58 эмнэлзүйн туршилт судалгааны баримтыг хамруулж  нийтдээ 4635 насанд хүрсэн хүний дата өгөгдөл дээр боловсруулалт хийжээ. Судалгааны дата үзүүлэлтээр ислэгийн агууламж хамгийн өндөр хоол хүнсний хэрэглээ ба ислэгийн агууламж хамгийн бага хоол хүнсний хэрэглээ хооронд харьцуулалт хийхэд зүрхний шигдээс, цус харвалт, 2-р төрлийн чихрийн шижин өвчний тархалтын хооронд 15-30 хувийн ялгаа ажиглагдсан байна. 
Судлаачдын зөвлөж байгаагаар хүн өдөртөө ядаж 25-29 грамм ислэгийг хоол хүнснээс заавал авч байх ёстой байтал ихэнх хүмүүс 20 грамаас доош хэмжээний ислэг авч байна. 
 
Судалгааны багийн ахлагч Отаго Их Сургуулийн анагаахын салбарын судлаач Andrew Reynolds эмч ислэгийн агууламж өндөр ба бүдүүн ширхэгтэй үр тариан гаралтай хоол хүнсний хэрэглээний талаар хийсэн судалгааны баримтад үндэслэн ийм төрлийн хоол хүнсний хэрэглээ амны хөндийн эрүүл мэндэд тустай болохыг батлаж байна. Andrew Reynolds-ийн судалгааны баг бүдүүн ширхэгтэй гурилан бүтээгдэхүүнийг зажлахад бүдүүн ширхэг нь шүдний гадаргууг хусах замаар өнгөр тогтолтоо сэргийлэх төдийгүй хивэгний найрлаганд агуулагдах нэгдлүүд нь нянгийн өсөлтийг зогсоодог гэж үзэж байна. 
 
Энэхүү судалгаа нь “Carbohydrate quality and human health: a series of systematic reviews and meta-analyses” гарчигтайгаар  The Lancet сэтгүүлийн 2019 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн байна. 

Бусад мэдээ

Кальци бол хамгийн хэрэгцээтэй эрдэс бодис
Шvд, яс сайн байх нь бие дэх кальциас шууд хамаардаг гэдгийг орой бvр зурагтаар явах реклам сурталчилгааны ачаар бараг хvн бvр мэдэх болжээ. Гэвч рекламны улмаас сvv уучихаар л өдрийн нормоо авч биеийн кальци хэвийн хэмжээндээ болчихно гэж боддог маань эндvvрэл бололтой.
2020-07-23 19:59
Хоол хүнсээ сайн зажилж идэх нь амны хөндийн дархлааг нэмэгдүүлж, халдвараас сэргийлдэг
“Хоолоо зажилж ид” энэ үгийг хүүхэд байхдаа та олон удаа сонсож байсан байх. Тэгвэл хоолыг зажилж идэх нь дархлааны эсийг дэмжин халдвараас сэргийлдэг бөгөөд хоолыг зажилж идсэнээр амны хөндийн TH 17 эсийн ялгаруултыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. TH 17 эсийн нэг хэсэг нь хортой өвчин үүсгэгч эсрэг төрөгчийг ашиглан эрүүл мэндэд тустай "friendly bacteria" –нөхөрсөг бактери болгон бие махбодид дасан зохицуулдаг.
2020-07-21 18:57
Пробиотик бичил биетнүүдийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсоноор Пробиотик бичил биетнүүд гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр байдаг бөгөөд орчин тойрныхоо эмэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж бие организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг микроорганизмуудыг хэлдэг байна. Эдгээр биетүүд ходоод гэдэсний замд байралдаг бөгөөд хүний биед эмгэг үүсгэдэггүй бөгөөд мөн хоруу чанаргүй.
2020-07-21 18:39