Heraeus Kulzer фирм брэндийн дахин шинэчлэлт хийж дан Kulzer нэрийн дор үйл ажиллагаагаа явуулахаар боллоо

 

Ирэх долдугаар сараас эхлэн шүдний материал, технологийн салбарын үйлдвэрлэгч Heraeus Kulzer фирм зөвхөн Kulzer хэмээн товчилсон шинэ нэрийн дор үйл ажилагаагаа явуулах гэнэ. Mitsui Chemicals эцэг компанийхаа дэмжлэгээр Германы Ханау хотод байрлалтай тус фирм үйл ажиллагаагаа өргөтгөж хөгжлийн шинэ шинэ үйл ажиллагаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны гуравдугаар сард болох  International Dental Show (IDS) дээр тус фирм өөрийн шинэчилэгдсэн  corporate design-ы төрх байдлаараа гарч ирэх ажээ.

 

2013 онд Японы  Mitsui Chemicals Group компани Heraeus-ын шүдний материалын үйлдвэрлэлийн салбарыг худалдан авсан юм. Энэхүү худалдан авалт нь Heraeus Kulzer фирмийн хувьд газарзүйн болон технологийн шинэ боломжуудыг нээж өгч байна. Ийнхүү нэрээ өөрчилсөнөөр тус фирм өмнөх эмэмшигчээсээ бүрэн тусгаарлаж байгаагаа харуулж байгаа төдийгүй хөгжлийн шинэ боломжуудын төлөө зорилтот үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг илтгэж байна. Тус компани өөрийн өмнө нь хамтран ажиллаж байсан хэрэглэгчид, жижиглэн худалдаалагчид, их сургуулиудтай хамтын ажиллагагаагаа хэвээр хадгалан авч үлдэж өөрийнхөө өмнөх ололт амжилтанд тулгуурлан эмнэлзүйн практик, лабораторийн чиглэлийн илүү сайн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхийн төлөө ажиллах гэнэ.

IDS 2017 үзэсгэлэн яармаг дээр Kulzer фирм өөрийн шинэ брэнд дизайны дор оролцож шинэ бүтээгдэхүүн, технолологи, үйлчилгээнүүдээ танилцуулна.

“Бид өөрсдийн хамтын ажилагааны итгэмжит түншүүд болох шүдний эмч нар, техникчид, материалын борлуулалтын чиглэлээр ажилладаг худалдаачдаа хадгалан авч үлдэх болно” гэж Heraeus Kulzer-ын маркетигийн албаны дарга  Novica Savic хэлж байна. “Бидний гол зорилго бол үйлчлүүлэгчдээ өвчтөнүүдийн амны хөндийн эрүүл мэнд, биеийн ерөнхий эрүүл мэндийг тэтгэх хамгийн шилдэг бүтээгдэхүүний шийдлүүдийг илүү тааламжтай, өртөг хямд арга замаар нийлүүлэхэд оршдог. Иймдээ ч бид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг байнга тэлж өргөтгөж байдаг. Ойрын ирээдүйд бид эмнэлзүй болон лабораторийн нөхцөлд ашиглаж буй дижитал төхөөрөмжүүдэд зориулсан шинэ үйлчилгээний нэр төрөл дээр төвлөрөн ажиллах болно. Энэ бол бид хамтдаа хөгжих хамгийн зөв арга зам гэдэгт эргэлзэхгүй байна” гэж тэрээр хэллээ.            

 

 

Бусад мэдээ

Их Британы Queen Mary University-н судлаачид шүдийг өөрөө засварлаж нөхөн сэргээдэг ломбоны материал гаргаж авахаар ажиллаж байна
Өнгөрсөн 5-р сард Их Британы  Queen Mary University-н зүгээс олон нийтэд анх удаа био идэвхит шиллэг биет бүхий шүдний оог бүтээснээ  танилцуулсан. Тэгвэл энэ удаа тус Их Сургуулийн судлаачид шүдний цоорлын шалтгаан болох няннгийн үйл ажиллагааг таслаж зогсоож, шүдийг дахин эрдсэжүүлэх замаар засварлаж нөхөн сэргээх шинэ төрлийн ломбоны материалын тайланг олон нийтэд таницууллаа.
2020-07-21 14:35
FDI тандалт судалгааны хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн зарим нэг буруу ойлголт, дадал хэвшил байгааг илрүүлж зөвлөмж гаргалаа
Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо (FDI World Dental Federation) олон нийтийн дундах амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшилтэй холбоотой буруу ойлголтуудыг тодруулах зорилгоор нийт 12 улсын 12849 хүнийг хамруулсан онлайн тандалт судалгаа явуулсан бөгөөд онлайн судалгааны үр дүнд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөө ба хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийн талаарх ойлголтын хооронд томоохон зөрөө байгааг олж илрүүлсэн байна.
2020-07-21 13:16
Heraeus Kulzer фирм брэндийн дахин шинэчлэлт хийж дан Kulzer нэрийн дор үйл ажиллагаагаа явуулахаар боллоо
Ирэх долдугаар сараас эхлэн шүдний материал, технологийн салбарын үйлдвэрлэгч Heraeus Kulzer фирм зөвхөн Kulzer хэмээн товчилсон шинэ нэрийн дор үйл ажилагаагаа явуулах гэнэ. Mitsui Chemicals эцэг компанийхаа дэмжлэгээр Германы Ханау хотод байрлалтай тус фирм үйл ажиллагаагаа өргөтгөж хөгжлийн шинэ шинэ үйл ажиллагаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны гуравдугаар сард болох  International Dental Show (IDS) дээр тус фирм өөрийн шинэчилэгдсэн  corporate design-ы төрх байдлаараа гарч ирэх ажээ.
2020-07-20 18:16