100% цэвэр жүүс нь бага насны хүүхдүүдэд шүдний цоорол үүсгэдэггүй

Шүдний мэргэжилтнүүд болон олон нийтийн дунд бага насны хүүхдэд жүүс, нүүрс төрөгчөөр баяжуулсан газтай ундаа зэрэг хүчиллэг төрлийн ундаа уулгах нь шүдний цоорол үүсгэдэг гэсэн уламжлалт ойлголт байдаг. Гэтэл саяхан АНУ-ын Балтиморын Мэрилэндийн Их Сургуулийн судлаачдын судалгаагаар байгалийн гаралтай 100% жимсний шүүс нь балчир хүүхдүүдийн эрт үеийн шүдний цооролтой хамааралгүй болох нь тогтоогджээ.


Энэхүү судалгаанд 1999-2004 онуудад АНУ-ын хэмжээнд хийгдсэн Үндэсний хэмжээний Эрүүл Мэнд болон хүнсний хамаарлыг судалсан судалгааны материал болох 2-5 насны 2290 хүүхдийн өгөгдөлийг ашигласан бөгөөд үр дүн нь 100% байгалийн гаралтай жүүсний хэрэглээ нь хүүхдийн эрт үеийн шүдний цооролтой хамааралгүй болох нь батлагдсан байна.  Судлаачид цэвэр байгалийн гаралтай жүүсийг тодорхой хэмжээнд хэрэглэх нь шүдний цоорол үүсгэхгүй бөгөөд хүүхдийн биеийн эрүүл мэндэд тустай гэж зөвлөж байна.


“Бидний судалгаа нь энэ талаар явагдсан бусад судалгааны үр дүнтэй нийцэж байгаа бөгөөд шүдний эмч мэргэжилтнүүд өөрийн үйлчлүүлэгчиддээ цэвэр байгалийн гаралтай жүүс нь шүдний цоорол үүсгэдэггүй гэж зөвлөж болно” гэж судлаачид хэллээ.
Энэхүү судалгаа нь  "Early Childhood Caries and Intake of 100 Percent Fruit Juice: Data from NHANES, 1999–2004," гарчигтайгаар Journal of the American Dental Association-ы 12-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.

Бусад мэдээ

Кальци бол хамгийн хэрэгцээтэй эрдэс бодис
Шvд, яс сайн байх нь бие дэх кальциас шууд хамаардаг гэдгийг орой бvр зурагтаар явах реклам сурталчилгааны ачаар бараг хvн бvр мэдэх болжээ. Гэвч рекламны улмаас сvv уучихаар л өдрийн нормоо авч биеийн кальци хэвийн хэмжээндээ болчихно гэж боддог маань эндvvрэл бололтой.
2020-07-23 19:59
Хоол хүнсээ сайн зажилж идэх нь амны хөндийн дархлааг нэмэгдүүлж, халдвараас сэргийлдэг
“Хоолоо зажилж ид” энэ үгийг хүүхэд байхдаа та олон удаа сонсож байсан байх. Тэгвэл хоолыг зажилж идэх нь дархлааны эсийг дэмжин халдвараас сэргийлдэг бөгөөд хоолыг зажилж идсэнээр амны хөндийн TH 17 эсийн ялгаруултыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. TH 17 эсийн нэг хэсэг нь хортой өвчин үүсгэгч эсрэг төрөгчийг ашиглан эрүүл мэндэд тустай "friendly bacteria" –нөхөрсөг бактери болгон бие махбодид дасан зохицуулдаг.
2020-07-21 18:57
Пробиотик бичил биетнүүдийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсоноор Пробиотик бичил биетнүүд гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр байдаг бөгөөд орчин тойрныхоо эмэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж бие организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг микроорганизмуудыг хэлдэг байна. Эдгээр биетүүд ходоод гэдэсний замд байралдаг бөгөөд хүний биед эмгэг үүсгэдэггүй бөгөөд мөн хоруу чанаргүй.
2020-07-21 18:39