Яаралтай тусламж

Тодорхойлолт

Эрүү нүүрний ямар ч төрлийн гэмтэл байсан адилхан амны хөндийд цус гарах, бул салст урагдаж зулгарах, шүд гэмтэх, хугарах зэрэг нөхцөл байдлыг үүсгэдэг. 

Шинж тэмдэг

Амны хөндийн орчинд гэмтэл авсан бол шүдний эмчид нэн даруй хандаж эмчилгээ шаардлагатай эсэхийг тодруулах хэрэгтэй. Эмч гэмтэлд өртсөн хэсгүүдийг үзэж шаардлагатай бол рентген зураг авхуулна. 

Хэрэв гэмтлийн улмаас шүд хугарч, булгарсан бол өвчин намжаах эм уух хэрэгтэй. Хэрэв боломжтой л бол гэмтсэн шүдний өчүүхэн хэсгийг ч авч үлдэж нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй. 

Шалтгаан

Авар осолд орох эсвэл хоол хүнсний хатуулаг зүйлийг санамсар болгоомжгүйгээр чанга хазах зэргээс болж шүд хагарах, хугарах, ормондоо шигдэх, булгарах зэрэг гэмтлүүд үүснэ. 

Оношилгоо

Хэрэв гэмтлийн улмаас шүд тэр чигтээ булгарч унасан бол аль болох түргэн хугацаанд шүдийг эмчид авч очих хэрэгтэй. Цаг алдалгүй эмчид хандаж чадсан бол энэ шүдийг re-implantation хийх аргаар буцаан ормонд суулгаж сэргээж болно. 

Урьдчилан сэргийлэлт

Хэрэв та бүхэн контакт спорт буюу өрсөлдөгчтэйгээ шууд тулах төрлийн спортоор хичээллэдэг бол шүдний гэмтлээс сэргийлэн шүдний хамгаалалт зүүх хэрэгтэй. Ихэнх спортын дэлгүүрүүдэд шүдний бэлэн хамгаалалт худалдаалж байдаг ч шүдний хамгаалалт өөрт таарахгүй бол шүдний эмчид хандан өөрт тохирох шүдний хамгаалалт хийлгэж авч болно. 

Хүндрэл

Хэрэв гэмтлийг цаг тухайд нь яаралтай эмчлүүлэхгүй бол шарханд халдвар орж амны хөндийн орчинд тархаж хүндрэл үүсгэнэ. Мөн биеийн бусад хэсгүүдлүү халдвар дамжин амь насанд аюултайгаар хүндэрч болзошгүй. 

Хамааралт бусад хүчин зүйлс

Эмчилгээг цаг тухайд нь хийлгэхгүй бол дээр дурдсанчилан бүх биеийг хамарсан ноцтой хүндрэлд хүрч болзошгүй. Тухайлбал гэмтлийн улмаас цуурсан шүд цоорсон шүдний нэгэн адил гэнэт нээгдэж нян болон бусад халдварын голомтоор хүндэрч болзошгүй. Эрүү нүүрний гэмтэл, шүдний хугарлын үед шүдний эмч ба яаралтай тусламжийн төвд цаг алдалгүй нэн даруй хандах хэрэгтэй. 

 

Бусад мэдээ

Шүдний эмч нарын мэргэжил, мэргэшлийн ялгааг та мэдэх үү?
Энгийн хүмүүс саяхныг хүртэл эмчийн мэргэжил, мэргэшлүүдийн ялгааг төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Эмч л бол эмч бүхнийг эмчилдэг гэж ойлгодог байсан бол одооноос арай дээрдэж шүдний эмч бол шүдний эмч бөгөөд бусад эмч нараас арай өөр зүйл эрхэлдэгийг ялгадаг болсон байна. Урьд өмнө нь бол биднээс зүрх, уушиг, элэг, бөөр, эмэгтэйчүүд, хүүхдийн өвчний талаар асууж зөвлөгөө авах гээд, мэдэхгүй гэвэл эмч байж яахаараа мэддэгүй юм гэж гайхах, ундууцах тохиолдлуудтай ч таардаг байлаа. Гэхдээ л мөн урьдын адил шүдний эмч нар дотроо мэргэшил үүргийн хувьд мөн олон янз байдгийг бас л ялгахгүй хэвээр байгаа болов уу.
2020-05-12 08:36
Зажуурын хөндийн ясны хоргүй хавдар - Остеома : Эмнэл зүйн тохиолдол болон Судалгааны тойм
Остеома нь гүйцэд хөгжсөн ясны эдийн хоргүй хавдар юм. Хамрын дайвар хөндийнүүдэд цөөн тохиолдох ба нийт тохиолдлын 5% орчим нь зажуурын хөндийд тохиолдоно. Зажуурын хөндий буюу гайморын хөндийд тохиолдсон үед хэмжээний хувьд томортлоо ихэвчлэн ямар нэг зовиур, өвдөлтгүй байдаг учраас шүд, эрүү нүүрний бусад эмчилгээний үед санамсаргүй байдлаар оношлогдох нь элбэг. Энд өгүүлж буй эмнэл зүйн тохиолдол нь 44-настай эмэгтэйн зүүн гайморын хөндийд ургасан остеома,түүний эмнэл зүй, гистологийн шинж чанарыг тодорхойлох болно.
2020-04-17 09:48
Яаралтай тусламж
Эрүү нүүрний ямар ч төрлийн гэмтэл байсан адилхан амны хөндийд цус гарах, бул салст урагдаж зулгарах, шүд гэмтэх, хугарах зэрэг нөхцөл байдлыг үүсгэдэг.
2019-09-08 23:46