Уламжлалт аргаар гарган авсан кофейнгүй хямд үнэтэй цайнууд шүдний эрүүл мэндэд илүү тустай гэнэ

Цай уух болон шүдний өвчлөлийн талаарх хамаарлын талаар янз бүрийн ойлголт байдаг. Тэгвэл саяхан хийгдсэн судалгаагаар уламжлалт аргаар гарган авсан хямд үнэтэй цайнууд нь шүдийг бат бэх болгоход илүү тус нэмэртэй байгаа нь тогтоогдсон байна.

49 өөр өөр төрлийн цайг судалгаанд хамруулсан бөгөөд өдөрт 4 аяга цай уух нь хүний биед өдөрт шаардлагатай фторын хэмжээгээ бүрэн авч байгаа болохыг тогтоосон байна. Фторын өдрийн нормоо бүрэн авах нь шүдний пааланг бэхжүүлэх шүд цоорох өвчинөөс урьдчилан сэргийлэх ач тустай юм. Ялангуяа хямд үнэтэй брэндийн цайнуудын кофейн агуулаагүй хувилбаруудад фторын агууламж өндөр байсан нь тухайн цайг ургуулсан хөрснөөс шалтгаалж байна гэж үзэж байна.

Nutrition Bulletin-д хэвлэгдсэн судалгаанаас харвал нэг аяга хар цай нь 240 мл болох бөгөөд дунджаар 1,18мг фтор агуулдаг гэнэ. Гэтэл дээд зэргийн бэрэндийн цай болон яг энэ хэмжээтэй ногоон цайнд 0,72 мг фтор агуулагддаг байна.

Tesco Original хэмээх цай хамгийн дээд хэмжээний фторын агуламжтай байсан бөгөөд 1 кг цайнд 2,3 мг фтор агуулж байсан бол түүний дараагаар Original blend цай 2,2 мг, PG Tips standard 1,7 мг фтор агуулж байна. Кофейн агуулаагүй цайны фторын үзүүлэлт өндөр байсан нь тухайн цайнууд нь хүчтэй амт оруулсан навчсаар хийгддэг бөгөөд тухайн навчис нь газрын хөрснөөсөө фторыг сайн шингээж авдаг гэж үзэж байна.

Судалгааны багийн ахлагч Dr. Carrie Ruxton хэлж байгаагаар сахар агуулсан ундаанаас цай уух дадал зуршилд шилжих нь амны хөндийн эрүүл мэндэд ашиг тустай гэнэ. “Их Британи улсын хувьд судалгаанаас харвал хүмүүсийн өдөр тутмын дундаж хэрэглээ 2 аяга байна” гээд “Хэрэв хүмүүс өдөр тутмын цайны хэрэглээгээ ихэсгэн өдөрт 4 аяга болон түүнээс илүү их цай уувал фторын хэрэгцээгээ зөвхөн цайнаас бүрэн хангах бөгөөд энэ нь шүдний эрүүл мэндэд үлэмж тустай зүйл болно” гэж тэрээр үзэж байна.

Европын холбооны хувьд насанд хүрсэн хүний өдөр тутамдаа авахад шаардлагатай фторын хэмжээг 7 мг байхыг зөвлөдөг.

“Их Британи улсын хувьд насанд хүрсэн хүн болгон дунджаар 7 шүдээ ломбодуулсан байна. Цай бол байгалийн гаралтай фторын эх үүсвэр тул сахар агуулсан ундаанаас зайлсхийж цай ууж хэвших нь шүд цоорох өвчинөөс урьдчилан сэргийлэх хамгийн хялбар арга юм. Түүнчилэн цайнд агуулагдах ургамлын гаралтай флаванойдууд нь амны хөндийд байх эвгүй үнэр үүсгэдэг нян бактериудыг устгадаг тул эдгээрээс шалтгаалан үүсдэг амны эвгүй үнэрийг дарна. Судалгаагаар Британи улсын иргэдийн тал хувь нь флаванойдын хэрэглээг зөвхөн цайнаас авч байгаа нь тогтоогдсон” гэж судлаач Dr. Carrie Ruxton хэллээ.

Анагаах ухааны мэдээллийн сангуудад буй судалгааны өгүүллүүдэд хийсэн хэвлэлийн тойм судалгаагаас (systematic review) харвал бидний хэлж заншсанаар байхуу буюу хар цай нь шүд болон тулгуур эдийн өвчлөл үүсгэдэг  Streptococcus mutans болон Lactobacillus нянгуудаас идэвхтэй хамгаалдаг нь тогтоогдсон байна. Ногоон цай нь мөн дээрхтэй адил төстэй үйлчилэлтэй бөгөөд амны хөндийд байх хүхрийн гаралтай нэгдлүүдийг саармагжуулсанаар амны эвгүй үнэрийг дардаг.

Бусад мэдээ

Кальци бол хамгийн хэрэгцээтэй эрдэс бодис
Шvд, яс сайн байх нь бие дэх кальциас шууд хамаардаг гэдгийг орой бvр зурагтаар явах реклам сурталчилгааны ачаар бараг хvн бvр мэдэх болжээ. Гэвч рекламны улмаас сvv уучихаар л өдрийн нормоо авч биеийн кальци хэвийн хэмжээндээ болчихно гэж боддог маань эндvvрэл бололтой.
2020-07-23 19:59
Хоол хүнсээ сайн зажилж идэх нь амны хөндийн дархлааг нэмэгдүүлж, халдвараас сэргийлдэг
“Хоолоо зажилж ид” энэ үгийг хүүхэд байхдаа та олон удаа сонсож байсан байх. Тэгвэл хоолыг зажилж идэх нь дархлааны эсийг дэмжин халдвараас сэргийлдэг бөгөөд хоолыг зажилж идсэнээр амны хөндийн TH 17 эсийн ялгаруултыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. TH 17 эсийн нэг хэсэг нь хортой өвчин үүсгэгч эсрэг төрөгчийг ашиглан эрүүл мэндэд тустай "friendly bacteria" –нөхөрсөг бактери болгон бие махбодид дасан зохицуулдаг.
2020-07-21 18:57
Пробиотик бичил биетнүүдийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсоноор Пробиотик бичил биетнүүд гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр байдаг бөгөөд орчин тойрныхоо эмэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж бие организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг микроорганизмуудыг хэлдэг байна. Эдгээр биетүүд ходоод гэдэсний замд байралдаг бөгөөд хүний биед эмгэг үүсгэдэггүй бөгөөд мөн хоруу чанаргүй.
2020-07-21 18:39