2020 оны Нүүр Амны мэргэжлийн зэргийн шалгалт удахгүй болно

/Нүүр амны гажиг засал судлал, Нүүр амны мэс засал судлал, Нүүр амны согог засал  судлал, Хүүхдийн нүүр ам судлал, Шүдний ерөнхий эмчилгээ судлал, Шүдний техникч мэргэжил, мэргэшлийн чиглэлээр/

2020 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны11-р сарын 15-ны өдрийн  “Журам шинэчлэн батлах тухай” А/513 дугаар тушаалын  Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын Дөрөв. Мэргэшлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг горилогчид тавигдах НИЙТЛЭГ ШААРДЛАГА,  Эрүүл мэндийн яамны дэргэдэх  Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 08-р сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн ТУСГАЙ ШААРДЛАГА  журмыг дагаж мөрдөнө. 

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын “Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 2015 оны 97/56 дугаар хамтарсан тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн шалгалтын багц, төлбөрийн хэмжээ”-нд нүүр ам судлалын эмчийн зэргийн шалгалтын хураамжийн 185,000 төг, шүдний техникч  95,000 төгрөгийн төлбөрийг бүртгүүлэхдээ тушаана.  

ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 9-р сарын 01 өдрийн хурлын шийдвэрээр: Зэргийн шалгалтанд орох мэргэжилтэн сүүлийн 3-н жил Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны  гишүүнчлэлтэй байна.                    

Хавтсанд бүрдүүлэх материал: 

  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, хуулбар
  • Мэргэшлийн зэргээ ахиулан Тэргүүлэх, Зөвлөх зэрэг хамгаалах бол өмнө нь хамгаалсан мэргэшлийн зэргийн үнэмлэх, хуулбар
  • Ажилласан жилийг баталгаажуулахдаа нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбарыг нийгмийн даатгалын дэвтрийн хамт авчирах. 
  • Мэргэшлийн зэрэг горилогчийн нийтлэг шаардлага:   http://hdc.gov.mn/page/105/  линкээс харна уу
  • Мэргэшлийн зэрэг горилогчийн тусгай шаардлага, горилогчийн хүсэлтийн маягт, өргөдлийн маягтыг хавсаргасан. /энд дарж  татаж авна уу /

Жич: 

  • Үндсэн болон тусгай шаардлагад тавигдсан баримт бичгийг канондаж, эх материалын хамт авчирна. 
  • Шалгалтын үйл ажиллагааны явцад асуудал гарсан тохиолдолд шийдвэрлүүлэх гомдлын маягтыг хавсаргасан.  /энд дарж татаж авна уу/

 2020 онд Нүүр ам судлалын дээрхи чиглэлээр мэргэшлийн зэрэг горилох эмнэлгийн мэргэжилтний бүрдүүлсэн  материалыг Эх нялхасын баруун талын  Бичил хорооллын Аркны замын урд байрлах “Тэнгэр-Ээл “ байрны 2 давхарт №2 тоотод байрлах МШМХ-ны байранд  2020 оны 10-р сарын 05-ны өдрөөс эхлэн  16-ны ажлын өдрүүдэд 10:00 - 17:00 цагийн хооронд хүлээн авна.     

Лавлах утас:   88108840, 99082008

 

Зэрэг горилогчийн хүсэлтийн маягтийг татаж авах

ЭНД ДАРАХ

Зэрэг горилогчийн өргөдөл

ЭНД ДАРАХ

Гомдлын маягт

ЭНД ДАРАХ

Зэрэг горилогчийн нийтлэг шаардлага

ЭНД ДАРАХ

Зэргийн шалгалтын тусгай шаардлага

 

 

Бусад мэдээ

Хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран Ид шидийн орны хүүдүүдэд шүдний тусламж үйлчилгээг 16 нас хүртэл үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо
Монголын нүүр ам судлалын салбар, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран, “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд асран хамгаалах үйлчилгээ авч буй хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүлэн урт хугацаанд хамтарч ажиллахаар боллоо.
2020-10-19 08:50
Нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдтай ажлын уулзалт хийлээ
Өнгөрсөн Пүрэв гариг буюу 10-р сарын 8 өдөр Монголын нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ажлын уулзалт хийлээ. Уг уулзалтаар Нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдад тус салбарт тулгамдаад буй 5 асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт өргөн байрьсан бөгөөд уг асуудлуудад:
2020-10-11 22:52
Тусгал ярилцлага: Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Б. Батбаяр "Нэг хэвэнд цутгасан мэт хэлбэрээ бид өөрчлөх хэрэгтэй"
Намар болж навчис алтрах цагаар манай Shud MN улирлын анхны дугаараа уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагын зочноор бид Нүүр ам судлалын сургуулийн захирал Б. Батбаяр эмчийг урилаа. Тэрбээр сургуулийнхаа төгсөлтийн дараах сургалтын төвд эмчээр ажлын гараагаа эхэлж, НАСС-ын Нүүр Амны Мэс Заслын тэнхимд багшилж байгаад докторантурт сурч ирээд тэнхимийн эрхлэгчээр ажилласан туршлагатай багш, эмч юм. 
2020-10-11 22:20