Шүдний эмнэлгүүдийн удирдлагын группын эмч нарын төлөөлөл НАСС-н захиралтай ажлын уулзалт хийлээ

Өнөө өглөө 8:00 цагт шүдний эмнэлгийн удирдлагын группын эмч нарын төлөөлөл НАСС-н захирал Б.Батбаяртай өглөөний зөвлөлдөх уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар шүдний эмнэлгүүдийн өнөөгийн тулгамдаад буй гол асуудал болох хүний нөөцийн дутагдал, шүдний сувилагч, шүдний эмчийн туслахын сургалт тасалдаад байгаа асуудлыг авч хэлэлцлээ.

Шүдний эмчийн туслахын сургалт тасалдаад байгаа асуудлын өнөөгийн нөхцөл байдлыг НАСС-н сургуульд Койка-н шүдний эмчийн туслахын сургалт хариуцаж байсан багш н.Ренчинтогтох тайлбарлан мэдээлэл өглөө. Уг мэдээллийн дагуу шүдний эмнэлгүүдийн удирдлагууд өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Энэрэлдент эмнэлгийн захирал М.Ичинхорлоо сургалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт явуулах нөхцөл байдалд аргазүйн болон орон байр, материаллаг базын туслалцаа үзүүлэх боломжтой байгаагаа илэрхийлсэн бол Сүүн шүдхэн эмнэлгийн захирал А.Эрдэнэбулган бусад олон улсын байгууллага болон төрийн захиргааны байгууллагуудтай холбогдож дэмжлэг туслалцаа авах боломжтойг илэрхийллээ. Мөн шаардлагатай бол материаллаг базын туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

НАСС-н захирал Б.Батбаяр уг асуудлыг сургуулийн бодлогын хүрээнд яаралтай авч хэлэлцэн тулгамдаад байгаа зүйлсийг шийдвэрлэж өгч, энэ асуудал дээр мэргэжлийн багш нар болон хувийн эмнэлгүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарган нэн даруй шийдвэрлэхэд өөрийн зүгээс хамаарах бүх зүйлээ хийхээ амлалаа. Ингэхдээ асуудлыг хууль ёс, өнөөгийн мөрдөгдөж байгаа дүрэм журмын хүрээнд нийцүүлэн мэргэжлийн нийгэмлэг холбоотой хамтран ажиллах хэрэгтэйг санууллаа.

ЭМЯ-ы мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, НАСС-н профессор Б.Амарсайхан шүдний эмнэлгүүдийн өмнө тулгамдаад байгаа энэ асуудалд хувийн хэвшлийн эмч нар өөрсдийн санаачилгаар эвлэлдэн нэгдэж асуудлаа гарган тавьж байгаад талархалаа илэрхийлээд ЭМЯ-ы нүүр амны мэргэжлийн зөвлөл, МШМХолбоог энэ асуудалд анхаарлаа хандуулж, цаг үеийн асуудалд идэвхтэй оролцохыг шаардаж ажиллахаа илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалт ажил хэрэгч уур амьсгал дор өрнөн талууд өөрсдийн үзэл бодлыг тал талаас чөлөөтэй илэрхийлсэнээр ойрын хугацаанд Шүдний эмчийн туслах, сувилагчийн асуудлыг шийдвэрлэх НАСС ба хувийн эмнэлгүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарган тулгамдсан асуудлыг яаралтай шийдэх талаар хамтран ажиллахаар шийдвэрлэснээр хурал өндөрлөлөө.

 

Бусад мэдээ

Хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран Ид шидийн орны хүүдүүдэд шүдний тусламж үйлчилгээг 16 нас хүртэл үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо
Монголын нүүр ам судлалын салбар, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран, “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд асран хамгаалах үйлчилгээ авч буй хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүлэн урт хугацаанд хамтарч ажиллахаар боллоо.
2020-10-19 08:50
Нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдтай ажлын уулзалт хийлээ
Өнгөрсөн Пүрэв гариг буюу 10-р сарын 8 өдөр Монголын нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ажлын уулзалт хийлээ. Уг уулзалтаар Нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдад тус салбарт тулгамдаад буй 5 асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт өргөн байрьсан бөгөөд уг асуудлуудад:
2020-10-11 22:52
Тусгал ярилцлага: Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Б. Батбаяр "Нэг хэвэнд цутгасан мэт хэлбэрээ бид өөрчлөх хэрэгтэй"
Намар болж навчис алтрах цагаар манай Shud MN улирлын анхны дугаараа уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагын зочноор бид Нүүр ам судлалын сургуулийн захирал Б. Батбаяр эмчийг урилаа. Тэрбээр сургуулийнхаа төгсөлтийн дараах сургалтын төвд эмчээр ажлын гараагаа эхэлж, НАСС-ын Нүүр Амны Мэс Заслын тэнхимд багшилж байгаад докторантурт сурч ирээд тэнхимийн эрхлэгчээр ажилласан туршлагатай багш, эмч юм. 
2020-10-11 22:20