Шүлсний сорилын тусламжтайгаар олон төрлийн өвчнүүдийг эрт оношлох боломжтой боллоо

Амны хөндийн шүлслэг орчин нь амны хөндийн төдийгүй эрхтэн тогтолцооны олон өвчнүүдийн мэдээллийг агуулдаг болохыг сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогоод байгаа билээ. Лос Анжежлес, Калифорний Их Сургуул (UCLA)-ийн судлаачид шүдний салбарт хэрэглэгдэх чихрийн шижин, хавдар зэрэг хор хөнөөл өндөртэй өвчнүүдийг эрт үе шатанд нь илрүүлэх чадвартай шүлсний сорил (saliva test)-ыг гарган авсанаа танилцууллаа.

UCLA-ийн Шүдний Сургуулийн судлаачид сүүлийн 10 гаран жил шүлсний биомаркерийг дагнан судлаж байна. Энэ удаагийн судалгаагаар судлаачид 165 сая генетик дарааллыг судлаж үзээд шүлс нь олон өвчний биомаркер болох RNA-ийн маш олон хувилбаруудыг агуулдаг болохыг илрүүлсэнээр түүн дээр нь үндэслэн тухайн өвчнүүдийг эрт оношлох боломжтой болохыг тогтоосон байна.

Судлаачдын мэдээлж байгаагаар энэ удаа шүлсэнд агуулагдах RNA-ийн молекулуудад нэлээд өргөн хүрээний судалгаа хийгдсэн байна. Судалгаагаар шүлс нь найрлагандаа төрөл бүрийн өвчнийг ялган оношлоход чухал нөлөөтэй цусанд агуулагддаг молекулуудтай ижил түвшний маш олон молекулууд агуулдаг болохыг илрүүлсэн байна. Одоогоор тэд урьд нь тодорхой бус байсан 327 төрлийг хамруулаад нийтдээ шүлсэнд агуулагддаг 400 гаран төрлийн circular RNA илрүүлээд байна. Шүлсэнд агуулагдах microRNA-ийн түвшинг цус болон биеийн бусад шингэн дэх агууламжтай харьцуулж үзэхэд агууламж нь ижил төстэй байсан бөгөөд шүлсний дээжээр биед буй microRNA-ийн түвшнийг тодорхойлох боломжтой болох нь тогтоогдсон байна.

Судалгааны багийн ахлагч Dr. David Wong шүлсний дээжийг ашиглан удахгүй 2-р төрлийн чихрийн шижин, ходоодны хавдар болон бусад олон төрлийн өвчнийг шүдний эмч нар өдөр тутмын үзлэгийнхээ зэрэгцээгээр оношлох боломжтой болно гэж амлаж байна. Энэхүү судалгааны эрэл хайгуул нь өвчний оношлогооны төхөөрөмжийн өөрөө өөрийгөө оношлох шинэ төрөл зүйл гарган авахад чиглэгдэж байна гэж тэрээр мөн хэллээ.

Dr.David Wong-ийн баг

 

Бусад мэдээ

"Тусгал" ярилцлага: Dental Art шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг "Зүрхнээс гарсан бүхэн зүрхэнд хүрдэг"
Ярилцагын буланд гажиг заслын мэргэжилээр мэргэшсэн эмчийг удаан хугацаанд хайсны эцэст бид “Dental Art” шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг эмчийг урилаа. Тэрбээр “Orthodent” эрүү нүүрний гажиг заслын төвөөс ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд одоо Монголд цөөхөн тооцогдох гажиг заслаар данасан эмнэлэг байгуулан ажиллаж байна. Зорилготой, тууштай эмчийн жишиг болсон түүний ярианаас уншигчид маань олон сонирхолтой зүйлсийг ойлгох болов уу. Эмч нарын нэр цууриатаж, сайтын минь сав дүүрсээр.
2020-03-29 23:39
Тусгал ярилцлага: Бүрэн дент шүдний эмнэлгийн захирал Д. Бат-Өлзий "Тайлах боломжтой оосрыг хэзээ ч бүү тасд"
Манай сайт аль болох шинэлэг хэрэгтэй зүйлсийг уншигчиддаа хүргэж ажиллахын тулд олон талаар хичээж байгаа билээ. Үүний дагуу ярилцлагын буландаа бага зэрэг шинэчлэл хийж өөрчлөхөөр боллоо. Та бүхэн таалан соёрхоно уу. Энэ дугаартаа бид Бүрэн Дент эмнэлгийн захирал, ахлах эмч Д. Бат-Өлзийг урилаа. Тэрбээр сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа л эмнэлэг байгуулан олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн эмнэлэг болгож хөгжүүлсэн салбарын нэртэй эмч нарын нэг билээ.
2020-03-15 22:32
DENTISTS PODCAST: АШУҮИС-н НАСЗ багш АУ доктор Н.Цэнгэлсайхан “Жижиг ч гэсэн зүйлийг үнэн сэтгэлээсээ зөв чамбай хийж өөрийгөө байнга хөгжүүлэх нь сайн мэргэжилтэн болох үндэс юм”
Подкастын анхны дугаартаа АШУҮИС-н НАСЗ багш, АУ-ны доктор, Н. Цэнгэлсайхан-ыг урилаа. Та бүхэн сонсож үзээд сэтгэгдэл хуваалцаарай.
2020-03-04 13:32