Нүүр амны мэс заслын эмч нарын багийн орчуулсан “Нүүр амны өвчин” ном таны гар дээр очиход бэлэн боллоо

Ж.Одхүү эмчээр ахлуулсан Нүүр амны мэс заслын эмч нарын орчуулгын багийн анхны ном шүдний эмнэлгүүдийн гар дээр очиход бэлэн боллоо. Энэхүү ном нь шүдний эмнэлэгүүдэд тохиолддог эрсдэлтэй өвчлөлүүдийг товч тодорхой агуулсан болно. Анхны хэвлэлийг үнэ төлбөргүйгээр бүх шүдний эмнэлэгүүдэд тус бүр нэг тараагдана. Бидний анхны бүтээл учир уншигч та бүхэн санал хүсэлт, шүүмжлэлийг dental.team.mongolia@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Тараагдах цэгүүд:

1. Оюудент

2. Эдэн дент

3. DesMn

4. Индранил шүдний эмнэлэгийн Сансар салбар

5. Баянсан шүдний эмнэлэг

Бидний номыг түгээх ажилд хамтран ажиллаж буй дээрх байгууллагуудад талархал илэрхийлэе.

 

 

Бусад мэдээ

"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
Уржигдар 14 цаг 39 минутад
Япон монгол эрдэмтдийн КОВИД-19 форум боллоо
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгууллаа. Тус форумын нээлтийг ЭМ сайд Т.Мөнхсайхан хийх байсан ч яаралтай хурал гарсан тул ЭМ сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш форумыг нээж үг хэллээ.
2021-01-18 15:15
КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форум болно
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумын үйл ажиллагаанд Япон талаас КОВИД-19 хариу арга хэмжээний чиглэлээр Ази номхон далайн бүсийн орнуудад зөвлөх чиглэлээр ажилладаг олон улсад нэр хүнд бүхий профессорууд урилгаар оролцоно
2021-01-05 12:16