Манал-Цогт ХХК Нүүр ам судлалын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Ковид-19 халдвар хамгаалалд зориулан 35 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлалаа

Манал-Цогт ХХК-нь Нүүр ам судлалын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Хөх Рашаан ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох хлоргексадины ам халдваргүйжүүлэх уусмалаар Нүүр ам судлалын эмнэлгээр үйлчлүүлэгчид болон эмч, багш, эмнэлгийн ажилчдын 2021 оны нийт хэрэгцээнд зориулж 35 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн хандивлаж хөрөнгө оруулалт хийлээ. Коронавируст халдварын энэ хүнд цаг үед мэргэжлийн хамт олноо дэмжиж ажилласан   Манал-Цогт ХХК-ны Хөх Рашаан ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэлийн үйлдвэрийн хамт олон талархалаа илэрхийлэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

 

 

 

 

 

Бусад мэдээ

АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо. Хуралд АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Баттөр, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Ц.Сарнай, бүрэлдэхүүн сургуулийн болон эмнэлгийн захирлууд оролцлоо. 
2021-02-25 21:31
Монголын Эрүү нүүрний мэс засалчдын баг анх удаа багаараа Монгол Улсын Төрийн соёрхол хүртлээ
ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч ЭМЯ-ны НАС-ын салбар зөвлөлийн гишүүн, МЭНМЗН-ийн дэд ерөнхийлөгч Г.Аянга ахлагчтай баг “УТТС-ийн оношлогоо, эмчилгээ”-ний техник агачлал, бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхолт хүртлээ. Энэ бол Монголын ЭНМЗ-аас анх удаа багаараа авч буй шагнал юм. Салбарын хамт олноо манлайлан Монгол улсад нүүр амны эмч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 60 жилийн ойн босгон дээр Төрийн шагнал хүртсэн Г.Аянга ахлагчтай багийнхандаа ажлын амжилт, эрч хүч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2021-02-08 10:55
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
2021-01-25 14:39