АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо

АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо. Хуралд АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Баттөр, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Ц.Сарнай, бүрэлдэхүүн сургуулийн болон эмнэлгийн захирлууд оролцлоо. 
АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар “Дүрэм батлагдсанаар Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог сонгодог утгаар хөгжих эрхзүйн орчин бүрдэж байна” хэмээн цохон тэмдэглэж эмнэлэг дундын бүтцийн нэгж, салбар эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааг нэгдмэл үзэл баримтлалтайгаар үр дүнтэй ажиллахыг Удирдлагын багт үүрэг болгов. 
Эмнэлэг хариуцсан дэд захирал, Удирдлагын багийн ахлагч Л.Баттөр “Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын чиг үүрэг, эмнэлгүүдийн нэгдмэл үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон нөөцийн үр ашигтай байдлыг хангах зорилгоор байгуулагдсан “Эмнэлэг дундын бүтцийн нэгж”-ийн талаар тус тус мэдээллэж цаашид хэрхэн ажиллах талаар удирдлага, арга зүйгээр хангалаа. 

Бусад мэдээ

2021 оны Нүүр амны мэргэжлийн зэргийн Онолын шалгалтын тов гарлаа
2021 оны Нүүр амны мэргэжлийн зэргийн Онолын шалгалтыг онлайн хэлбэрээр 2021 оны 04 сарын 23 өдөрийн 10 цагаас авна
2021-04-05 09:26
2021 оны Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материал
Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материалыг танилцуулж байна. Шалгалтанд оролцох эмч, мэргэжилтнүүд энэхүү сорилоос жишээ авч шалгалтандаа бэлтгэнэ үү. Амжилт хүсье
2021-03-25 08:22
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо. Хуралд АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Баттөр, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Ц.Сарнай, бүрэлдэхүүн сургуулийн болон эмнэлгийн захирлууд оролцлоо. 
2021-02-25 21:31