• Оюудент ХХК, НАСС хамтран "Шүдний сувгийн эмчилгээний үр дүнг сайжруулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа

    Японы Эндодонтын Нийгэмлэг, Японы Шүдний өвчнөөс Урьдчилан Сэргийлэлтийн Холбоо, Mani Inc, Оюудент ХХК, НАСС-н Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн тэнхим хамтарсан "Шүдний сувгийн эмчилгээний үр дүнг сайжруулах нь" сэдэвт сургалт боллоо

     

     

     

     

     

     

     

     

     

    Таны лекцийн үйл ажиллагаан дундуур хэдэн асуулт асуумаар байна. Энэ таны монголд ирж байгаа анхны айлчлал уу? Тийм бол Монголын тухай сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

    Ер нь бол миний төсөөлж байснаас илүү хөгжингүй орон санагдлаа. Гудамж талбай дүүрэн маш олон машинууд харлаа. Гэтэл нийтийн тээвэр нь зөвхөн автобус байгаа нь сонин байлаа. Бас нийслэл хотоосоо нисэх онгоцны буудал хүртэл ганцхан хурдны зам байдаг гэж сонссон. Ийм хөгжингүй улсад ганцхан хурдны зам байгаа гэдэг нэг талаар бас сонин байлаа.

     

    Би таныг Японы шилдэг эндодонтын мэргэжилтнүүдийн нэг гэж сонссон. Таны харж байгаагаар манай улсын эндодонтын салбарын хөгжил ямар байх шиг санагдав

    Эмч нарын гардан дадлага гүйцэтгэж байгааг харахад их чадварлаг байна. Ер нь миний төсөөлж байснаас илүү байлаа.

     

    Япон эндодонтын салбарт дэлхийн тэгүүлэгч орны нэг. Тийм болохоор Эндодонтын салбарт гарч буй сүүлийн үеийн шинэ трэндүүдээс бидэнд танилцуулаач.

    Эндодонтын салбарт гарч буй трэнд хэлбэрийн хөгжил дэвшилд CBCT-г оношилгоо эмчилгээндээ ашиглаж буй байдал, NiTi файлуудын хэрэглээ болон микроскопийн тусламжтайгаар сувгийн эмчилгээ хийх аргачлалууд юм.

     

    Микроскопик эндодонт буюу эндодонтын дурангийн давуу тал нь юу вэ?

    Эндодонтын уламжлалт аргачлал нь ихэвчлэн хийж буй ажилбараа нүдээрээ харах боломжгүйгээр гарын баримжаагаар хийдэг байсан бол эндодонтын салбарт микроскопи нэвтэрсэнээр хийж байгаа ажилбараа нүдэн дээрээ ил харж гүйцэтгэх боломжтой болсон нь том давуу тал юм.

     

    Эндодонтын салбарт мэргэшиж байгаа залуу эмч нарт юу зөвлөх вэ?

    Сувгийн эмчилгээндээ никель титан файлуудыг илүү түлхүү хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Бас эндодонтын микроскопийг эмчилгээндээ хэрэглэж сурах нь илүү дэвшилтэт эмчилгээний салбарт хүргэх болно.

     

    Никель титан эмчилгээний зэмсэгүүдийн маш олон төрлийн системүүд байдаг. Нууц биш бол аль систем нь илүү гэж та үздэг вэ?

    Бид одоо худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа Жизай системийг эндодонтын салбарын бүх үзүүлэлтээр хамгийн сайн нь гэж хэлэхэд таатай байна. Эндодонтын салбарын бүх ү дэвшилт ололтуудыг өөртөө шингээсэн шинэ системийн эмнэлзйн туршилт судалгаа одоо ид явагдаж байна. Ирэх оны энэ үе гэхэд систем маань худалдаанд гарчих байхаа.

     

    Би өөрөө эндодонтын салбарын хүн биш болохоор зэмсгүүдийн яалгааг төдийлөн сайн мэдэхгүй байгаад уучлаарай. Миний мэдэх Dentsply Sirona корпорацийн Wave one Gold систем ер нь хэр зэмсэг вэ?

    Wave One төрлийн никель титан зэмсэг нь нэг удаагийн зориулалтын зэмсэгт хамаарна. Тэгэхээр нэг удаагийн ашиглалт гэдгээрээ сайн талтай ч бас дутагдалтай тал бий. Wave One Gold системтэй харьцуулахад Японы Жизай систем олон удаа ашиглагддаг гэдгээрээ давуу талтай.

     

    Хамгийн сүүлийн асуулт. Ер нь сувгийн эмчилгээнд эндодонтын мотор ашиглахын давуу тал нь юу юм бэ?

    Эндодонтын мотор ашиглах нь аюулгүй байдал талаасаа маш чухал зүйл. Моторын эргэлтийн хүчийг мөн тохируулж болно. Мөн мотор ашиглахын зэрэгцээгээр сувгийн уртыг хэмждэг зэрэг нь эмчилгээний ажилбарын хугацааг маш их хэмнэдэг сайн талтай. Эндодонтын моторыг эмчилгээндээ ашиглаад сурчих нь цаг хугацаа хэмнэсэн, аюулгүй ажиллагаа зэрэг олон давуу талыг та бүхэнд олгох болно.

     

    Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа

     

     

     

     

     

     

     

    Бусад мэдээ

    Ivoclar Vivadent эдэд хор хөнөөл багатай шүдний эмчилгээний тухай “Let’s talk truly minimal invasive”онлайн сургалт болно
    Эдэд хор хөнөөл багатай шүдний эмчилгээ буюу Minimally invasive dentistry гэдэг нь шүдний эдүүдэд аль болох бага гэмтэл учруулах хамгийн үр дүнтэй шинэ арга замуудыг нээж илрүүлэхэд чиглэгдсэн тасралтгүй хөгжиж буй хөгжлийн чиг хандлага юм. Энэхүү чиг хандлага нь өвчтөнд учруулах таагүй байдлыг аригахад чиглэгдсэн эдээс хамгийн бага авах, бага зүслэг хийх, түргэн нөхөн сэргээх, өвдөлт хаван хавдар сорвижилтийг багасгах гэх мэт олон зүйлсийг энэ салбарт санал болгоод байна. Тэгвэл Minimally invasive dentistry чиглэлээр Ivoclar Vivadent корпорациас зохион байгуулж буй үнэ төлбөргүй онлайн сургалт 2020 оны 01-р сарын 23 өдөр болох гэж байна.
    2020-01-10 08:46
    Япон улсын засгийн газараас GC корпорацийн захирал Макото Накаогийн нүүр ам судлалын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлж “Мандах нар” одонгоор шагналаа
    Япон улсын засгийн газраас GC корпорацийн захирал асан, одоогоор GC International-ын ТУЗ-г даргын алба хашиж буй Макото Накаог Япон улсын эм, эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж тус улсын хамгийн нэр хүндтэй эзэн хааны шагналд тодорхойлсон байна. “Мандах нар” одонг жил бүр Япон усын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст хааны ордонд болох хүндэтгэлийн арга хэмжээн дээр Япон улсын эзэн хаан гардуулдаг.
    2020-01-08 08:26
    Нийслэлийн хүүхдүүдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй сурагчид оролцож аваргын төлөө өрсөлдлөө
    Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн хүүхдүүдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” МҮЭСТО-д зохион байгуулагдлаа.
    2019-12-07 12:49