Хүүхдийн шүд хорхойтох өвчин гэж юу вэ?

Нялх хүүхдийн шүд дөнгөж цухуйсан цагаасаа л шүд хорхойтох өвчинд нэрвэгдэх эрсдэл дунд байдаг гэдгийг сайтар санаж байх нь чухал. Хүүхдийн шүдийг гэмтээж үүсгэдэг өвчнийг хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин (Early Childhood Caries) гэж олон улсад нэрлэдэг. Та бүхэн гадаад эх үүсвэрээс мэдээлэл авч байх үед ECC гэсэн товчилсон томьёолол гарвал тэр нь хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчний товчилсон нэршил юм.

Хүүхдийг эрт үеийн шүд цоорох өвчинөөс сэргийлэхийн тулд дараах зүйлсийг баримтлах нь чухал

    Хэрэв хүүхэд тань шүдэлсэн бол шөнө унтах үед нь ойрхон давтамжтай хөхөөр хооллох, сүү болон чихэр агуулсан нэмэлт тэжээл, жимсний шүүс агуулсан ундаа зэргийг агуулсан угжаар угжиж унтуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Хүүхдийн амны хөндийд байх нян бактериуд нь тухайн угжны сүүнд байх чихрээр хооллосны улмаас хүчил ялгаруулж уг хүчил нь хүүхдийн шүдний гадаргууг түлж гэмтээснээс хүүхдийн шүдний цоорол үүсэх шалтгаан болдог.

  • 1 настайгаас нь хүүхдээ зориулалтын аягаар юм уулгаж сургах хэрэгтэй
  • Хүүхдээ унтахаар хэвтэх үедээ орондоо угж хөхөхийг бүү зөвшөөр. Хүүхдийг биеэ даахтай болмогц унтах үед нь ам цангавал уулгах зорилгоор угжинд нь цэвэр ус хийж тавьж болно.
  • Хэрэв хүүхэд чинь унтахдаа заавал ямар нэг юм хөхөж унтахгүй бол уйлагнаад байдаг бол угжны оронд соосго хөхүүлсэн нь дээр.
  • Хэрэв хүүхэд тань унтахдаа заавал хөхөө хөхөх юмуу угж хөхдөг зуршилтай бөгөөд өөр зүйлд сатаардаггүй бол хөхөө хөхүүлэх болон угжийг аманд хийхийн өмнө усаар норгосон хөвөнгөөр шүднүүдийг нь сайтар цэвэрлэж өгөх хэрэгтэй.
  • 1 ой гарантай хүүхдийг өдөр ч шөнө ч хөхөөр эсвэл угжаар хооллох нь хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин үүсэхэд нөлөө үзүүлнэ. Хүүхэд тань заавал шөнө хөхөөр хооллох шаардлагатай байгаа эсэх талаар эх хүүхдийн эмчид хандаж зөвлөгөө авж болно.
  • Хүүхдийг ойр ойрхон хөнгөн чанарын идэх юм өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Өдөрт 3 удаагийн хоол 2 хөнгөн чанарын идэх юм өгөхөд хангалттай гэж үздэг. 
  • Хэрэв хүүхдийн тань шүлс ялгаралт багассаны улмаас ам хуурайших хандлагатай бол энэ нь эрт үеийн цоорол үүсгэх маш том эрсдэлт хүчин зүйл болно. Иймд хүүхдийнхээ амыг хуурайших хандлагатай гэж таамаглаж байгаа бол хүүхдийн эмч болон шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал
  • Мөн манай сайтын хүүхдийн амны эрүүл ахуй буланг үзэж хүүхдийн шүдийг хэрхэн угааж өгөх, амны хөндийн эрүүл ахуй хэрхэн сахих талаарх мэдээллийг уншина уу

Бусад мэдээ

Шүд толботох өвчин (Dental fluorosis) яагаад үүсдэг вэ?
Шүд толботох өвчин гэдэг нь фторыг ихээр агуулсан ундны ус ба хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэснээс бие махбод фтороор хорддог архаг, нутагшмал өвчин юм. Фторын нэгдэл нь хөрснөөс ургамалд шингэж, ургамал ба усаар хүн, малын биед орно. Шүдний хучуурын эрхтэн үүсч байх үед фтор нь цусаар дамжин энамелобластад нөлөөлснөөс паалан үүсэх үйл явц хямардаг. Фтор нь ферментийн эсрэг үйлчилдэг хор. Тэр нь фосфатазын идэвхийг бууруулснаар паалангийн эрдэсжилтийг алдагдуулдаг.
2022-06-07
Фтор гэж юу вэ?
Фторыг шүдний гадна давхарга болох пааланг бэхжүүлэх зорилгоор шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Фтор нь цооролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Фторыг АНУ болон бусад олон орны хэрэглээний болон ундны усанд бага хэмжээгээр нэмэлтээр оруулж өгдөг.
2022-04-06
Шүдний зөөлцийн үрэвсэл
Шүдний хатуу эдүүдэд үүссэн цоорлын хөндий даамжирч хөнөөлт нян бактери ба тэдгээрийн ялгаруулж буй хорт бодисууд шүдний доторх хөндийрүү нэвтэрч судас мэдрэлийн багц, зөөлөн эдийг гэмтээн үрэвсүүлэхийг зөөлцийн үрэвсэл буюу пульпит гэж нэрлэдэг.
2020-07-23