Хүүхдийн шүдний эмч (Pediatric Dentist)

Ихэнх шүдний ерөнхий мэргэжлийн эмч нар хүүхдийн шүдийг эмчилэх чадвартай байдаг.  Гэсэн хэдий ч төгсөлтийн дараах 2 жилийн сургалтыг хүүхдийн шүдний эмчийн чиглэлээр дүүргэсэн эмч нар нь хүүхдийн шүдний өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээ, шүдний өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг иж бүрнээр нь гүйцэтгэх чадвартай болж төгсдөг.

Хэдийгээр хүүхдийн шүдний өдөр тутмын шүд цоорох өвчин зэргийг ерөнхий мэргэжлийн шүдний эмч гүйцэтгэдэг ч оло төрлийн зайлшгүй нарийн мэргэжлийн эмч гүйцэтгэхээс өөр боломжгүй тохиолдлууд байдаг. Жишээ нь шүдний тархмал цооролтой нялх балчир хүүхэд.

Нөгөө талаар зарим хүүхдүүд шүдний эмчээс айх сэтгэлзүйн маш том барьертай байдаг. Ийм айдастай хүүхдийг эмчилэх нь тусгайлан ур чадвар шаардагдахаас гадна хүүхдийн сэтгэлзүйн талаар мэдлэг, дадлага туршлагатай байхыг шаардна.

Хэрэв шаардлагатай бол ихэнх хүүхдийн шүдний эмч нар эмчилгээний явцад тайвшруулах эмчилгээг мөн давхар хийдэг. Иймд хүүхдийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмч нар ерөнхий мэдээ алдуулалтын талаар мэдлэг туршлагатай байх бөгөөд шаардлагатай бол мэс заслын өрөө болон эмнэлэгт ерөнхий мэдээ алдуулалтын дор шүд эмчилэх чадвартай байдаг.

               

Бусад мэдээ

Уруулын хавдар: Үүний талаар юуг мэдэх хэрэгтэй вэ?
Уруулын хавдрын дунджаар 1/3 нь нарны цацрагийн нөлөө хэт их байсантай холбоотой. Хавдрын эрсдэл нь цацрагаас хамгаалах озоны давхарга, дэлхийн дулаарал, агаарын бохирдол зэрэг цаг уурын өөрчлөлтөөс болж ихэссээр байна.
2022-04-05
Амны хөндийн эрүүл ахуй ба жирэмслэлт
Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн буйлны хүнд хэлбэрийн өвчин болон жин багатай дутуу төрөлт хоёрын хооронд холбоо байгааг тогтоожээ. Дутуу төрсөн хүүхэд тархиндаа гэмтэлтэй, хараа, сонсголын бэрхшээлтэй байх магадлал өндөр байдаг. 100 дутуу төрөлт тутмын 18 хүртэлх нь буйлны хүнд хэлбэрийн халдвартай (холбоос эдийн өвчин) холбоотой байдаг гэж үздэг.
2022-02-15
Одонтофобиа буюу Шүдний эмчээс айх айдас, түүнийг хэрхэн даван туулах вэ? 
     Хэрэв та шүдний эмчээс айх айдсаас хамааран шүдний тогтмол үзлэг, эмчилгээнээс зайлсхийдэг бол энэ нь таны амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд шинж тэмдэггүй өвчлөл даамжран хүндэрч улмаар танд илүү хүчтэй өвдөлт үүсэх мөн эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй эмчилгээ шаардагдах тул айдастайгаа нүүр тулан өөрийн эрүүл мэндийн төлөө зөв алхам хийгээрэй.
2022-01-25