Япон монгол эрдэмтдийн КОВИД-19 форум боллоо

Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгууллаа. Тус форумын нээлтийг ЭМ сайд Т.Мөнхсайхан хийх байсан ч яаралтай хурал гарсан тул ЭМ сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш форумыг нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахлын үед нүүр ам судлалын салбарын эрдэмтэд санаачилгатай ажиллаж Япон улсын тэргүүлэх их сургуулийн эрдэмтдийн туршлагаас суралцаж байгаад талархаж байгаагаа цохон тэмдэглэлээ. 

Тус форумын үйл ажиллагаанд Япон талаас Тохоку Их Сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн захирал профессор Нобухиро Такахаши, профессор Кен Осака, профессор Жун Айда, профессор Хироши Эгуса, Ёоко Кобаяши, профессор Гуан Хонг нар оролцож Япон улсын нүүр ам судлалын салбарт КОВИД-19 эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон шүдний сургуулиудад КОВИД-19 үед сургалтаа хэрхэн явуулж байгаа арга туршлагаасаа хуваалцаж илтгэл тавьлаа. 

Монгол талаас ЭМЯ, Нүүр ам судлалын салбар зөвлөлийн дарга Б.Энхбаатар, АШУҮИС, НАСС-н захирал Б.Батбаяр, АШУҮИС, НАСС-н профессор Б.Амарсайхан нар Монгол улсын нүүр ам судлалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар туршлагаа хуваалцаж илтгэл хэлэлцүүллээ. 

Форумын үйл ажиллагаа ZOOM app дээр онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд салбарын эмч мэргэжилтнүүд урилгаар өргөнөөр оролцлоо. 

Бусад мэдээ

2021 оны Нүүр ам судлалын мэргэжлийн зэргийн шалгалт 2021 оны 09 сарын 24 өдөр онлайн явагдана
2021 оны Нүүр ам судлалын мэргэжлийн зэргийн шалгалт 2021 оны 09 сарын 24 өдөрийн 10:00 цагаас онлайн явагдах тул Зэргийн шалгалтанд орох тушаалд хамрагдсан эмч нар цагаасаа хоцролгүй веб сайтад нэвтрэнэ үү
2021-09-22 10:47
2021 оны Нүүр амны мэргэжлийн Зэргийн шалгалтын тов гарлаа
2021 оны Нүүр амны мэргэжлийн Зэргийн шалгалтыг онлайн хэлбэрээр 2021 оны 09 сарын 24 өдөр авна. Шалгалт авах цагийг жичд нь зарлана. Онлайн шалгалтын жишиг сорил сервер дээр тавигдсан бөгөөд та www.ubt.mn сайтаар орон тухайн сорилыг бөглөн өөрийгөө урьдчилан сорьж үзэж болно. Зэргийн шалгалтанд орох эмч нар өөрийн ID болон Password ашиглан сайтад нэвтрээрэй. Нэвтрэх ID болон Password-оо 99835353 утаснаас лавлаарай Дэлгэрэнгүй мэдээллийг : 88117211, 88094791
2021-09-15 08:32
Монголын Эрүү Нүүрний Нөхөн Сэргээх болон Гоо сайхны Мэс Заслын Нийгэмлэгээс сургалт зохион байгуулах гэж байна
Монголын Эрүү Нүүрний Нөхөн Сэргээх болон Гоо сайхны Мэс Заслын Нийгэмлэгээс тасралтгүй сургалтыгн хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулах гэж байна
2021-09-13 14:02