Үйл явдал
2021 оны Нүүр ам судлалын мэргэжлийн зэргийн шалгалт 2021 оны 09 сарын 24 өдөр онлайн явагдана
2021 оны Нүүр ам судлалын мэргэжлийн зэргийн шалгалт 2021 оны 09 сарын 24 өдөрийн 10:00 цагаас онлайн явагдах тул Зэргийн шалгалтанд орох тушаалд хамрагдсан эмч нар цагаасаа хоцролгүй веб сайтад нэвтрэнэ үү
2021-09-22 10:47
2021 оны Нүүр амны мэргэжлийн Зэргийн шалгалтын тов гарлаа
2021 оны Нүүр амны мэргэжлийн Зэргийн шалгалтыг онлайн хэлбэрээр 2021 оны 09 сарын 24 өдөр авна. Шалгалт авах цагийг жичд нь зарлана. Онлайн шалгалтын жишиг сорил сервер дээр тавигдсан бөгөөд та www.ubt.mn сайтаар орон тухайн сорилыг бөглөн өөрийгөө урьдчилан сорьж үзэж болно. Зэргийн шалгалтанд орох эмч нар өөрийн ID болон Password ашиглан сайтад нэвтрээрэй. Нэвтрэх ID болон Password-оо 99835353 утаснаас лавлаарай Дэлгэрэнгүй мэдээллийг : 88117211, 88094791
2021-09-15 08:32
Монголын Эрүү Нүүрний Нөхөн Сэргээх болон Гоо сайхны Мэс Заслын Нийгэмлэгээс сургалт зохион байгуулах гэж байна
Монголын Эрүү Нүүрний Нөхөн Сэргээх болон Гоо сайхны Мэс Заслын Нийгэмлэгээс тасралтгүй сургалтыгн хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулах гэж байна
2021-09-13 14:02
ШҮДНИЙ ЭМЧИЙН ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 6 САРЫН ӨДРИЙН АНГИЙН 2021 ОНЫ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
АШУҮИС-ийн НАСС-ийн “Нүүр амны эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2021 оны 06 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд bolormaa.s@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ үү? Элсэгчдийн тоо хязгаартай (60) болно.
2021-06-02 15:18
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдиннямтай ажлын уулзалт хийлээ
Өнөөдөр АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хүлээн авч уулзлаа. Уг уулзалтанд АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр, тэнхмийн эрхлэгч АУ доктор Ч.Гантөмөр ЭМЯ НАС-ын Ерөнхий мэргэжилтэн Б.Энхбаатар, Мэргэжлийн зөвлөлийн гишүүн И.Басхүү эмч оролцлоо.
2021-05-20 16:36
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НАС мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Өчигдөр (2021.05.18) Эрүүл мэндийн сайд С.Энхболд АШУҮИС Нүүр ам судлалын сургуулийн болон ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтанд АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр, тэнхмийн эрхлэгч АУ доктор Ч.Гантөмөр, ЭМЯ Ерөнхий мэргэжилтэн Б.Энхбаатар, Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг нар оролцлоо.
2021-05-19 08:29
АШУҮИС, НАСС-н "АЖИЛ ОЛГОГЧ БА ТӨГСӨГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ" ажлын яармаг амжилттай зохион байгуулагдлаа
АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн зүгээс шинээр төгсөгчид болон ажил олгогчдыг уулзуулах, таниулан сурталчилах анхны удаагийн “АЖИЛ ОЛГОГЧ БА ТӨГСӨГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ" өнөөдөр 17-19 цагийн хооронд ZOOM app ашиглан амжилттай зохион байгуулагдлаа. Тус ажлын яармаг уулзалтанд манай салбарын тэргүүлэх 10 гаран эмнэлэг өөрсдийн үйл ажиллагааг таниулан сурталчиж нийт 150 орчим төгсөгчид оролцлоо.
2021-05-14 20:53
“330 сум -330 шүдний кабинет” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт Шүдний эмчийн туслах мэргэжилтний сонгон шалгаруулалт эхэллээ
Монгол улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан “330 сум -330 шүдний кабинет” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн 25 суманд “Шүдний эмчийн туслах” мэргэжилтний сонгон шалгаруулалт эхэллээ.
2021-05-13 08:39
АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдтай зөвлөлдөх уулзалт хийлээ
АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяатай шүдний эмчийн туслахын сургалтын талаар зөвлөлдөх уулзалт хийлээ.
2021-05-11 18:43
"АЖИЛ ОЛГОГЧ БА ТӨГСӨГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ" ажлын яармаг болно
АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн зүгээс шинээр төгсөгчид болон ажил олгогчдыг таниулан сурталчилах "АЖИЛ ОЛГОГЧ БА ТӨГСӨГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ" ажлын яармаг болох гэж байна.
2021-05-11 12:07
"ЭРҮҮ НҮҮР ОРЧМЫН ГЭМТЭЛ" сургалт болно
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхим болон Гронингений Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн Нүүр амны мэс заслын тэнхимтэй хамтран зохион байгуулж буй "Эрүү нүүр орчмын гэмтэл” сургалтад оролцохыг урьж байна.
2021-04-26 18:18
Зэргийн шалгалт хойшиллоо
ЭМЯ-наас 2021 оны 04 сарын 19-ний өдөр Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн шалгалтыг хойшлуулах тухай 2/1949 албан тоот ирүүлсэн тул энэ сарын 23 өдөр товлогдсон байсан мэргэшлийн зэргийн шалгалтыг түр хугацаагаар хойшлуулж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зэргийн шалгалт авах тухай мэдэгдэл ирмэгц бид хугацааг товлон та бүхэнд танилцуулах болно.
2021-04-20 10:27
Зэргийн шалгалтанд орох эмч нарын нэрс, тушаалтай танилцана уу
2021 оны Нүүр Ам Судлалын Мэргэжлийн зэргийн шалгалтанд орох эмч нарын нэрс ба тушаалтай танилцана уу
2021-04-16 19:20
2021 оны Нүүр амны мэргэжлийн зэргийн Онолын шалгалтын тов гарлаа
2021 оны Нүүр амны мэргэжлийн зэргийн Онолын шалгалтыг онлайн хэлбэрээр 2021 оны 04 сарын 23 өдөрийн 10 цагаас авна
2021-04-05 09:26
2021 оны Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материал
Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материалыг танилцуулж байна. Шалгалтанд оролцох эмч, мэргэжилтнүүд энэхүү сорилоос жишээ авч шалгалтандаа бэлтгэнэ үү. Амжилт хүсье
2021-03-25 08:22
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо. Хуралд АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Баттөр, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Ц.Сарнай, бүрэлдэхүүн сургуулийн болон эмнэлгийн захирлууд оролцлоо. 
2021-02-25 21:31
Монголын Эрүү нүүрний мэс засалчдын баг анх удаа багаараа Монгол Улсын Төрийн соёрхол хүртлээ
ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч ЭМЯ-ны НАС-ын салбар зөвлөлийн гишүүн, МЭНМЗН-ийн дэд ерөнхийлөгч Г.Аянга ахлагчтай баг “УТТС-ийн оношлогоо, эмчилгээ”-ний техник агачлал, бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхолт хүртлээ. Энэ бол Монголын ЭНМЗ-аас анх удаа багаараа авч буй шагнал юм. Салбарын хамт олноо манлайлан Монгол улсад нүүр амны эмч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 60 жилийн ойн босгон дээр Төрийн шагнал хүртсэн Г.Аянга ахлагчтай багийнхандаа ажлын амжилт, эрч хүч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2021-02-08 10:55
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
2021-01-25 14:39
Япон монгол эрдэмтдийн КОВИД-19 форум боллоо
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгууллаа. Тус форумын нээлтийг ЭМ сайд Т.Мөнхсайхан хийх байсан ч яаралтай хурал гарсан тул ЭМ сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш форумыг нээж үг хэллээ.
2021-01-18 15:15
КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форум болно
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумын үйл ажиллагаанд Япон талаас КОВИД-19 хариу арга хэмжээний чиглэлээр Ази номхон далайн бүсийн орнуудад зөвлөх чиглэлээр ажилладаг олон улсад нэр хүнд бүхий профессорууд урилгаар оролцоно
2021-01-05 12:16