Амны хөндийн эрүүл ахуй ба жирэмслэлт

Амны хөндийн эрүүл ахуй ба жирэмслэлт

         Жирэмслэлт нь зарим эмэгтэйчүүдийн буйл салстын өвчлөл болон шүд цоорох өвчинг түргэсгэх таотай байдаг Жирэмсэн үеийн дааврын ялгаралт нь буйл, шүдэнд нөлөөлдөг. 

        Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн буйлны хүнд хэлбэрийн өвчин болон жин багатай дутуу төрөлт хоёрын хооронд холбоо байгааг тогтоожээ. Дутуу төрсөн хүүхэд тархиндаа гэмтэлтэй, хараа, сонсголын бэрхшээлтэй байх магадлал өндөр байдаг. 100 дутуу төрөлт тутмын 18 хүртэлх нь буйлны хүнд хэлбэрийн халдвартай (холбоос эдийн өвчин) холбоотой байдаг гэж үздэг. Америкийн шүдний нийгэмлэгийн сэтгүүлд гарсан судалгааныхаа үр дүнг нийтэлсэн судлаачид буйлны архаг өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл буйлтай эхчүүдээс дутуу (37 дахь долоо хоногоос өмнө) болон тураалтай хүүхэд төрүүлэх магадлал 4-7 дахин их байдгийг тогтоожээ. Буйлны үрэвслийг эмчлэх нь дутуу төрөх эрсдлийг бууруулдаг эсэх нь тодорхойгүй байна.

Жирэмслэхээс өмнө амны хөндийгөө арчлах 

        Хэрэв та жирэмслэхээсээ өмнө шүд, буйлаа арчлах юм бол жирэмсэн үед дэх шүдний өвчлөл багасна. Та үүнийг дараах байдлаар хийж болно: 

  • Өдөрт хоёроос доошгүй удаа фтор агуулсан шүдний оо ашиглан шүдээ угаах. 
  • Өдөрт нэг удаа шүдний завсрын утас, сойз хэрэглэх.
  • Эрүүл хоолны дэглэм барьж, элсэн чихэр ихтэй хоол хүнс, ундааг хязгаарлах. 
  • Тамхинаас татгалзаж, согтууруулах ундааны хэрэглээг багасгах (жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна, мөн тамхинаас үргэлж зайлсхийх хэрэгтэй). 
  • 6-12 сар тутамд үзлэгт хамрагдаарай.

       Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэхээсээ өмнө хийж болох эмчилгээний талаар шүдний эмчээсээ зөвөлгөө аваарай. Жирэмсний үед яаралтай шүдний эмчилгээ шаардлагатай бол дунд гурван сард ажилбарыг хийх нь тохиромжтой.

       Хэрэв та жирэмсэн бол шүдний эмчдээ  сануулаарай. Шүдний эмч таныг жирэмсэн болсныг мэдээд танд үзүүлэх тусламж үйлчилгээг танд болон таны хүүхдэд аюулгүй байлгахын тулд нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Жирэмсний үед амны хөндийн эрүүл мэндийн асуудлын нийтлэг шалтгаанууд нь: 

  • Буйл салстын эмгэг
  • Бөөлжих 
  • Чихэрлэг хоолонд дурлах 

Буйл салстын эмгэг

Буйлны үрэвсэл (буйлны  халдвар) - энэ нь жирэмсний 4-6 сард тохиолдох магадлалтай. Шинж тэмдгүүд нь шүд угаах, буйл хавагнах, шүдний завсар цэвэрлэх үед амархан цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Шүдний холбоосын үрэвсэл - шүдний тулгуур эдийн үрэвсэл (буйл, холбоос эд, яс). Энэ нь эмчлэгдээгүй шүд болон буйлны үрэвсэлээс үүдэлтэй бөгөөд шүдээ авахуулад ч  хүргэж мэднэ.

Жирэмсний эпулис эсвэл пиоген гранулом - Заримдаа үрэвссэн буйлны эд дээр, ихэвчлэн дээд шүднүүдийн буйлны ойролцоо гүн улаан цэг бүхий том бөөн үүсдэг. Улаан бөөгнөрөл нь гялалзсан, цус шүүрсэн, царцдас гарч, хоол идэх, ярихад хүндрэл учруулж, таагүй мэдрэмж төрүүлдэг. Үүнийг жирэмсний хавдар гэж нэрлэдэг бөгөөд жирэмсний 4-6 сард ихэвчлэн тохиолддог боловч жирэмсний аль ч үед тохиолдож болно.

          Жирэмсний  үед буйлтай  холбоотой  асуудал  гарсан  бол  төрөхөөсөө  өмнө шүдний эмчид үзүүлэх нь чухал. Жирэмсний даавраас үүдэлтэй буйлны ихэнх төрлийн эмгэг нь төрсний дараа арилдаг ч цөөн тооны эмэгтэйчүүд жирэмсний үеийн буйлны эмгэг даамжирсан байдаг. Хэрэв таны буйлнаас цус гарвал шүдээ угаахаа бүү зогсоо. Зөөлөн үстэй шүдний сойз, фтор агуулсан, цус алдалтын эсрэг шүдний оо хэрэглэж, өдөрт дор хаяж хоёр удаа угаах хэрэгтэй.

Бөөлжих нь шүдийг гэмтээж болно 

       Жирэмсний  гормонууд  нь  ходоодонд  хоол  хүнс хадгалж буцаж дээшлэхээс хамгаалдаг булчингийн цагиргийг сулруулдаг. Ходоодны рефлюкс, эсвэл өглөөний өвчинтэй холбоотой бөөлжих нь таны шүдийг ходоодны хүчтэй хүчлээр бүрхдэг. Давтан рефлюкс, бөөлжих нь шүдний гадаргууг (паалан) гэмтээж, шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрэв та бөөлжсөн бол эдгээр зөвлөмжийг туршиж үзээрэй. Бөөлжсөний дараа шууд шүдээ угаахаас зайлсхий. Шүд нь ходоодны хүчлээр бүрхэгдсэн байдаг тул угаах нь шүдний пааланг зурж гэмтээж болно. Энгийн цоргоны усаар амаа сайтар зайлна. Дараа нь фтор агуулсан ам зайлагчийг хэрэглээрэй. Хэрэв танд фтор агуулсан ам зайлагч байхгүй бол фтор агуулсан шүдний оог хуруундаа авч, шүдэндээ түрхээрэй. Усаар сайтар зайлж угаана. Бөөлжсөнөөс хойш 30 минут хүлээгээд шүдээ угаагаарай. 

Жирэмсэн үе дэхь хоолны дуршил  

     Зарим эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа янз бүрийн хоолонд дуртай байдаг. Хэрэв та чихэрлэг зууш идэхийг хүсдэг бол шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй тул үүнээс зайлсхийх нь хэрэгтэй. Оронд нь элсэн чихэр багатай хоол идэхийг хичээ. Хэрэв чихэрлэг зүйлээс өөр зүйл таны хүслийг дарж чадахгүй бол  шинэхэн жимс гэх мэт илүү эрүүл хүнс сонгохыг хичээ. Амттан идсэний дараа фтор агуулсан ам зайлагчаар амаа зайлж эсвэл шүдээ угаана. Жирэмсэн үедээ кальци болон Д витамины хэрэглээг нэмэгдүүлээрэй.

 

Эх сурвалж: 

https://www.webmd.com/oral-health/dental-care-pregnancy#1

https://www.betterhealth.vic.gov.au/health/healthyliving/pregnancy-and-teeth

Нийтлэлч: Д. Анимаа

Бусад мэдээ

Уруулын хавдар: Үүний талаар юуг мэдэх хэрэгтэй вэ?
Уруулын хавдрын дунджаар 1/3 нь нарны цацрагийн нөлөө хэт их байсантай холбоотой. Хавдрын эрсдэл нь цацрагаас хамгаалах озоны давхарга, дэлхийн дулаарал, агаарын бохирдол зэрэг цаг уурын өөрчлөлтөөс болж ихэссээр байна.
2022-04-05
Амны хөндийн эрүүл ахуй ба жирэмслэлт
Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн буйлны хүнд хэлбэрийн өвчин болон жин багатай дутуу төрөлт хоёрын хооронд холбоо байгааг тогтоожээ. Дутуу төрсөн хүүхэд тархиндаа гэмтэлтэй, хараа, сонсголын бэрхшээлтэй байх магадлал өндөр байдаг. 100 дутуу төрөлт тутмын 18 хүртэлх нь буйлны хүнд хэлбэрийн халдвартай (холбоос эдийн өвчин) холбоотой байдаг гэж үздэг.
2022-02-15
Одонтофобиа буюу Шүдний эмчээс айх айдас, түүнийг хэрхэн даван туулах вэ? 
     Хэрэв та шүдний эмчээс айх айдсаас хамааран шүдний тогтмол үзлэг, эмчилгээнээс зайлсхийдэг бол энэ нь таны амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд шинж тэмдэггүй өвчлөл даамжран хүндэрч улмаар танд илүү хүчтэй өвдөлт үүсэх мөн эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй эмчилгээ шаардагдах тул айдастайгаа нүүр тулан өөрийн эрүүл мэндийн төлөө зөв алхам хийгээрэй.
2022-01-25