Буйл, тулгуур эдийн эмгэг нь бидний ерөнхий биеийн өвчлөлд яаж нөлөөлдөг вэ?

Буйл, тулгуур эдийн эмгэг нь бидний ерөнхий биеийн өвчлөлд яаж нөлөөлдөг вэ?

1. Миний амны хөндийн байдал ерөнхий биеийн эрүүл мэндэд нөлөөлөх үү?

          Тийм. Нүүр амны мэргэжилтнүүдийн удаан хугацааны судлагааны үр дүнгээр амны хөндийн өвчлөл нь ерөнхий бие махбодын өвчлөлтэй хамааралтайг тодорхойлжээ.

2. Амны хөндийн өвчлөл нь ямар асуудалд хүргэж болох вэ?

  • Зүрх судасны өвчин
  • Цус харвах
  • Чихрийн шижин
  • Дутуу төрөлт болон нярайн жин бага байх
  • Амьсгалын замын өвчин

Сүүлийн үеийн судалгаагаар буйл, тулгуур эдийн эмгэгийг эмчлүүлсэн ерөнхий биеийн бусад өөрчлөлттэй хүмүүс буюу чихрийн шижин, зүрх судасны эмгэг ба жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээний үр дүн харьцангуй илүү байдаг. Энэ нь тогтмол амны хөндийн үзлэгт хамрагдах, амны хөндийн арчилгааг сайжруулах шалтгааны нэг юм.

3. Амны хөндий нь зүрх судасны өвчлөлд яаж нөлөөлдөг вэ?

           Буйлны өвчтэй хүмүүс нь зүрхний титэм судасны эмгэгээр өвчлөх нь буйлны өвчингүй хүнээс 2 дахин илүү байна. Хүмүүс амны хөндийд байгаа бактер нь цусны урсгалд ороод зүрхэнд нөлөөлдөг гэж боддог. Гэвч тэдгээр бактерийн ялгаруулсан уураг нь цусны судсанд тромбоцитын бөөгнөрөл, цусны бүлэн  үүсгэснээр зүрх судасны эмгэгд хүргэдэг. Цусны бүлэн нь хэвийн цусны урсгалыг багасгаж зүрхэнд хангалттай хэмжээний шим тэжээл, хүчилтөрөгч хүрээгүйгээс зүрх судасны эмгэг үүснэ. Цусны урсгал ихээр багассанаар зүрхны шигдээс, амь насыг эрсдэлд орно.

4. Чихрийн шижин миний амны хөндийд яаж нөлөөлөх вэ?

          Чихрийн шижинтэй хүмүүс нь буйлны өвчнөөр өвчлөх нь өндөр байдаг. Энэ нь чихрийн шижинтэй хүмүүс бусад халдварт өвчинд өртөх нь илүү байдагтай холбоотой. Чихрийн шижинтэйгээ мэддэггүй хүмүүс болон чихрийн шижингийн эмчилгээ хяналтанд ороогүй хүмүүс нь амны хөндийн өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй.

Хэрвээ та чихрийн шижинтэй бол буйл, тулгуур эдийн байдлыг хянуулах шаардлагатай ба үгүйгээс цусан дахь сахрын хэмжээг улам ихэсгэх, шархны эдгэрэлт удаашрах, цаашлаад шүдгүйдэл хүргэнэ. Мөн тулгуур эд, буйлны өвчинтэй хүмүүс нь чихрийн шижингээр өвчлөх нь өндөр.

5. Буйлны өвчин нь урагт нөлөөлөх үү?

        Буйлны өвчинтэй жирэмсэн эх нь дутуу төрөх, нярай бага жинтэй төрөх эрсдэл нь буйлны өвчингүй эхээс 2 дахин их байдаг. Буйлны өвчтэй 4 эх тутмын 1 нь 35 долоо хоногтойд төрдөг. Жирэмсний үед буйл, тулгуур эдийн өөрчлөлт нь хүндэрснээр дутуу төрөх эрсдэл нь 3 дахин ихэсдэг.

6. Буйлны өвчинтэйгээ яаж мэдэх вэ?

Доорх шинж тэмдэг илэрдэг эсэхээ ажиглаарай.

  • Буйл улайх, хавагнах, томрох, цус амархан гарах
  • Аманд таагүй мэдрэмж төрөх
  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Шүд сулрах, шүд хөдлөх
  • Амны хөндийн халдварт өвчинөөр ойрхон өвчлөх
  • Аманд шарх, сорви, толбо гарах

Зураг 1: Буйлны үрэвсэл болон эрүүл буйл

7. Шүдний эмчдээ ерөнхий биеийн зовиур, өвчнөө хэлэх хэрэгтэй юу?

          Ерөнхий биеийн өөрчлөлтүүд ялангуяа жирэмсэн эсэх, зүрх судасны эмгэг, чихрийн шижин, амьсгалын замын болон удамшлын эмгэгийг заавал мэдэгдэх хэрэгтэй. Мөн үүнд хэрэглэдэг эм, хугацааг хэлэх нь амны хөндийн болон ерөнхий биеийн эмчилгээний үр дүнд нөлөөлдөг.

8. Буйлны өвчин нь гэр бүл, удамшилтай холбоотой юу?

        Буйлны өвчин нь удамшлаар дамжих талаар цөөн судалгаа байгаа ч гол шалтгаан нь шүдний гадаргууд буй өнгөр юм. Буйлны өвчнөөс сэргийлэхэд тогтмол шүд угаалт, завсрыг цэвэрлэж өнгөрийг арилгах юм.

9. Дасгал хөдөлгөөн хийх нь буйлны өвчнөөс сэргийлэх үү?

         Тогтмол дасгал хийдэг хүмүүсд буйлны үрэвсэл үүсэх, хүндрэх нь 40%-аар бага. Мөн хэвийн бус биеийн жин, эрүүл бус хооллолт, дасгал хөдөлгөөний дутагдал нь буйлны үрэвсэл хүндрэх эрсдэлийг ихэсгэдэг.

10. Тамхидалт нь миний шүд, буйланд яаж нөлөөлдөг вэ?

      Тамхи татах нь буйлны үрэвслийг дордуулах ба бактерийн нөлөөгөөр буйлны үрэвсэл үүсэх нь 3 дахин их байна. Тамхи татдаг хүний цусанд тамхи хэрэглэдэггүй хүнийхээс бага хүчилтөрөгч эргэлдсэнээр буйлны шарх, үрэвсэлийн эдгэрэлт удаашрах, хүндрэх нь элбэг. Тамхи нь шүдний өнгө өөрчлөгдөх, өнгөртөх шарлах, буйл тулгуур эдийн эмгэгийн улмаас эцэст нь шүдээ алдах, цаашлаад амны хөндийн хавдар үүсгэх нөлөөтэй.

Амны хөндий, буйл тулгуур эдийн асуудлаар илүү мэдээлэл авах, лавлахыг  хүсвэл бидэнтэй холбогдоорой.

 

Эх сурвалж: Oral Health Foundation (dentalhealth.org)

Нийтлэлч: М.Ариунзул

Бусад мэдээ

Буйл, тулгуур эдийн эмгэг нь бидний ерөнхий биеийн өвчлөлд яаж нөлөөлдөг вэ?
Сүүлийн үеийн судалгаагаар буйл, тулгуур эдийн эмгэгийг эмчлүүлсэн ерөнхий биеийн бусад өөрчлөлттэй хүмүүс буюу чихрийн шижин, зүрх судасны эмгэг ба жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээний үр дүн харьцангуй илүү байдаг. Энэ нь тогтмол амны хөндийн үзлэгт хамрагдах, амны хөндийн арчилгааг сайжруулах шалтгааны нэг юм.
2022-04-13
Буйлны үрэвсэл амны хөндийн үрэвслийг өөрөө эмчлэх гэж оролдох хэрэггүй. Мэргэшсэн эмчид хандагтун
Шүдний холбогдолтой сайтал тавигдсан мэдээллийн дор “буйлны үрэвсэлийг яаж эмчилэх вэ?” гэж асуусан байх нь олонтоо. Тэгмэгц түүн дээр дөрөөлөн сайн дурын их мэдэгч нар түмэн янзын зөвлөгөө бичсэн байдаг. Эмч гэхээс илүү өөр хоорондоо ч бид нар ихэвчлэн зөвлөгөө өгдөг. За бараг иог хий л гэх нь бараг.
2020-07-23
Буйлнаас цус гарах эмгэг
Зарим үед хатуу хоол хүнс зажлаж байх үед эсвэл шүд угаах үед, шүдний завсрыг утсаар цэвэрлэж байх үед буйлнаас цус гарах нь бий. Хэрэв яг хаанаас цус гарч байна гэдгээ олж чадах юм бол яг тэр хэсэгт буйл нь ердийн буйлнаас илүү улайсан харагдана. Хэрэв буйлнаас цус гарч байгаа л бол түүнийг дахин аль болох цочроохгүй байхын тулд хатуу хоол хүнс идэхдээ, шүд угаахдаа, шүдний завсар цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
2020-07-21