+ Шүдний өвчин, эмгэг
Яагаад амны салстад афт гардаг вэ?
Афт нь дугуй, зууван дугуй хэлбэртэй хэмжээгээр жижиг байдаг ба амны зөөлөн эд, буйл орчмоор гардаг халдварт бус өвчин юм. Афт юм ярих, зажлах, залгих үед өвдөлт ихтэй ба гарснаас 1-2 долоо хоногийн дотор эдгэрдэг.
2022-06-17
Шүд толботох өвчин (Dental fluorosis) яагаад үүсдэг вэ?
Шүд толботох өвчин гэдэг нь фторыг ихээр агуулсан ундны ус ба хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэснээс бие махбод фтороор хорддог архаг, нутагшмал өвчин юм. Фторын нэгдэл нь хөрснөөс ургамалд шингэж, ургамал ба усаар хүн, малын биед орно. Шүдний хучуурын эрхтэн үүсч байх үед фтор нь цусаар дамжин энамелобластад нөлөөлснөөс паалан үүсэх үйл явц хямардаг. Фтор нь ферментийн эсрэг үйлчилдэг хор. Тэр нь фосфатазын идэвхийг бууруулснаар паалангийн эрдэсжилтийг алдагдуулдаг.
2022-06-07
Согтууруулах ундаа таны шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ? 
Согтууруулах ундааг зохистой тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд тустай ч (Зохист тун: Архи-70 мл, Дарс- 120 мл, Пиво- 330 мл) согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь олон муу үр дагавартай билээ. Үүнээс дурдвал мэдрэлийн үйл ажиллагаа дангуйладах, элэгний хэвийн үйл алдагдах, цусан дахь сахар ихсэх  гэх мэт таны бие махбод эрүүл мэндэд богино болон урт хугацааны муу нөлөө үзүүлдэг. 
2022-05-16
 Газрын зураг хэл гэж юу вэ
Газрын зураг хэл нь нийтлэг тохиолддог бөгөөд хэлний хажуу хэсгүүд болон дээд хэсгээр харагдах ч заримдаа хэлний доор илэрнэ. Хэлэн дээр байнгын жигд биш хэлбэртэй гөлгөр, улаан хэсэг ялгарч харагдах бөгөөд энэ нь газрын зураг шиг харагддаг. Ихэвчлэн улаан толбонуудыг тойроод долгиолсон цагаан хүрээ үүснэ.
2022-05-16
Буйл, тулгуур эдийн эмгэг нь бидний ерөнхий биеийн өвчлөлд яаж нөлөөлдөг вэ?
Сүүлийн үеийн судалгаагаар буйл, тулгуур эдийн эмгэгийг эмчлүүлсэн ерөнхий биеийн бусад өөрчлөлттэй хүмүүс буюу чихрийн шижин, зүрх судасны эмгэг ба жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээний үр дүн харьцангуй илүү байдаг. Энэ нь тогтмол амны хөндийн үзлэгт хамрагдах, амны хөндийн арчилгааг сайжруулах шалтгааны нэг юм.
2022-04-13
Burning mouth syndrome- Ам шатах хам шинж
Амны хөндийн  амтлах, дулааныг мэдрэх мэдрэхүйн төгсгөлүүдийн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс энэ мэдрэмж үүснэ. Өөрөөр тархи мэдрэхүйг зөв хүлээж авахгүй үед энэхүү өвдөлт, шатах мэдрэмж нь төрнө. Амны хөндийн зарим хэсэгт шатах мэдрэмж төрж байгаа ч тэр хэсэг хүрэхэд халуун биш байх, өвдөж байгаа хэсэгт ямар ч шарх шалбархай, улайлт ажиглагдахгүй байж болно
2022-04-11
Фтор гэж юу вэ?
Фторыг шүдний гадна давхарга болох пааланг бэхжүүлэх зорилгоор шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Фтор нь цооролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Фторыг АНУ болон бусад олон орны хэрэглээний болон ундны усанд бага хэмжээгээр нэмэлтээр оруулж өгдөг.
2022-04-06
Миний шүд уначихлаа одоо яах вэ?
Таны шүд унасан ч гэсэн та шүдээ хадгалан үлдэх боломжтой. Гэхдээ богино хугацаанд, ухаалаг алхмуудыг хийх хэрэгтэй. Та “Шүд унахаар яах ёстой вэ?”, “Шүд яагаад унадаг вэ?” гэж гайхаж магадгүй. Тэгвэл яагаад унадаг, ямар арга хэмжээ авах талаар энэхүү нийтлэлээр хүргүүлж байна.
2022-02-17
Хумсаа мэрэх зуршил нь шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хумсаа мэрэх нь нийтлэг тохиолддог зуршил ба энэ нь таны хумсны харагдах байдлыг гэмтээхээс гадна нэлээдгүй хэмжээний хохирол учруулж болзошгүй юм. Тиймээс хумсаа мэрэх нь шүдэнд хэрхэн нөлөөлдөгийг мэдэх нь чухал.  Гэвч шүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох өөр олон зуршлууд олон байдаг. Эдгээр зуршлыг арилгах нь шүдний элэгдэл, мэдрэгшлийг бууруулж, шүдээ хамгаалахад тусална.
2022-02-09
Хооллолтын эмгэгүүд таны амны хөндийд хэрхэн нөлөөлөх вэ?
“Би үргэлж хоолны калори-ийн талаар боддог. Би өөх тос, нүүр ус их агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж зөвхөн идсэний дараа зүгээр шүү гэж бодогдуулах хүнсийг хэрэглэдэг.” - Anonymous; B-eat
2022-01-13
Compound odontoma: Case report
Odontomas are the most common odontogenic benign tumor originating from an alteration of differential mesenchymal and epithelial odontogenic cells; it is the capacity of forming enamel, dentin, cement, and pulp { Susana Amado Cuesta }. Classified as a 2 category Complex and Compound types.
2021-09-07
Эрүү нүүр орчмын шүдний гаралтай буглаа гэж юу вэ?
Буглаа гэдэг нь нянгийн гаралтай халдварын улмаас хязгаарлагдмал орон зайд үүссэн идээ бээрийг хэлнэ. Хүний биед нянгийн гаралтай халдвар нэвтрэх үед биеийн дархлалын систем халдварыг зайлуулахын тулд тухайн хэсэгт цусны цагаан эсийг илгээдэг.
2020-08-19
Эрүүний үений эмгэгийн тухай ерөнхий ойлголт
Эрүүний үений эмгэг (TMD) нь зажлуурын тогтолцооны өвдөлт болон үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг бөгөөд ихэнх тохиолдолд хөнгөн, удаан явцтай байдаг байна. Хэдий тийм боловч зарим тохиолдолд хүндэрч эмчлэхэд бэрхшээлтэй болдог. Эрүүний үений анатоми бүтэц, үйл ажиллагаа болон түүний эмгэг өөрчлөлтийг судлахад "зажлуурын тогтолцоо" гэх цогц ойлголт чухал.
2020-07-25
TMD шинж тэмдэг: Эрүүний үеэр нужигнах чимээ гарах
Эрүүний үений үйл алдагдлын шинж тэмдэг хэдэн сараас жил хүртэл үргэлжилсэний дараа эсвэл гэмтэл болон артритын дараа эрүүний үеэр нужигнах чимээ дуулдана. Ингэж дуугарах нь эрүүний үенд ямар нэгэн үйл зүйн хямрал болсоныг илтгэх боловч энэхүү хямрал нь хоршихуйн алдагдалтай заавал хамаатай биш байж болно.
2020-07-25
TMD шинж тэмдэг: Толгой, хүзүү, мөр орчимоор өвдөх
Хоршихуйн алдагдалтай холбоотойгоор үүсэх булчингийн үйл ажиллагааны хямралын улмаас толгой, хүзүү, мөрлүү дамжсан байнгын зовиуртай өвдөлт үүсдэг. Энэ нь эрүү чамархайн үений үйл зүйн хямрал (temporomandibular dysfunction (TMD)-д хамаарагддаг шинж тэмдэг юм.
2020-07-25
TMD шинж тэмдэг: Эрүүний үеэр товших, няслах мэт чимээ гарах
Ам ангайх эсвэл хамхих үед эрүүний үеэр товших эсвэл няслахтай адил дуу чимээ сонсогдоно. Чимээний чанга сул нь харилцан адилгүй байх бөгөөд зарим үед хажуугийн хүнд дуулдахаар чанга дуугардаг бол зарим нь зөвхөн өөрт мэдэгдэх төдий сул дуутай байдаг. Ингэж тас няс хийж дуугарах нь өвдөлттэй хавсарсан эсвэл өвдөлтгүй ч байж болно. Эрүүгээ ийш тийш нь хөдөлгөн чимээг улам чанга болгож болно.
2020-07-25
Толгой хүзүүний хавдрын шинж эрт илэрдэг
Толгой хүзүүний байрлалын хавдруудад гавлын суурь хэсгээс эхлэн эгэм хооронд байрлах эрхтэнүүдийн хавдрыг хамааруулан эмчилдэг. Хамар болон түүний дайвар хөндийнүүд, амны хөндий үүн дотор хэл, буйл, завьж, хатуу тагнай, амны хөндийн ёроол хэсгийн хавдрууд, нармай, залгиур, төвөнх, хүзүүний тунгалагийн булчирхай, зөөлөн эдүүд, бамбай булчирхай, шүлсний булчирхайнууд гээд олон эрхтэний хавдрууд энд ордог. Үүн дээр арьсны хавдрууд мөн орно.
2020-07-25
Эрүүний үений эмгэг
Эрүүний үе нь үений толгой, үений хонхор ба  үений жийргээс бүрддэг  Үений толгой нь жижиг эллипс дугуй хэлбэртэй, үений хонхор нь эрүүний хонхор ба чамархайн яс, шанаа ясны сэртэнгээс бүрдэнэ. Үений жийрэг нь чамархайн яс ба эрүүний ясны хооронд байрлах ширхэглэг холбогч эд бүхий бүтэцтэй бөгөөд үений хөндийг дээд доод гэсэн 2 хэсэгт хуваадаг. Үений жийрэг нь төвийн нарийн хавчигдсан хэсэг, урьд талын өргөн зузаан хэсэг, хойд талын өргөн зузаан хэсэгт хуваагдан, хойд талын өргөн зузаан хэсэг нь хэвийн үед эрүүний толгойн яг дээд талд 12 цагийн байрлалд байдаг.
2020-07-25
Амны хөндийн өвчин эмгэг, гэмтлийн үед гэрийн нөхцөлд яаж анхан шатны тусламж үзүүлэх вэ?
Ихэнх айл өрхийн хувьд ахуйн нөхцлөөс шалтгаалсан жижиг хэмжээний бэртэл, гэмтэл хуруу гар шалбарсан үед хэрэглэх анхан шатны тусламжийн зүйлс боолт, шархны лент зэрэг байгаа байх. Гэвч та шүд, амны хөндийн гэнэтийн асуудал үүссэн үед үзүүлэх яаралтай тусламжийн хэрэгсэлээ бэлтгэсэн үү?
2020-07-25
Хэрэв шүдэнд идээт буглаа үүссэн бол яагаад шүдний эмчилгээг нэн даруй хийх шаардлагатай вэ?
Хэрэв шүдэнд идээт буглаа нэгэнт үүсэн л бол шүдний эмчилгээг аль болох түргэн хугацаанд хийлгэх хэрэгтэй. Энэ нь идээт халдварын голомтыг амны хөндийн бусад хэсэгрүү тархан халдварлахаас сэргийлнэ. Хэдийгээр шүдний буглаа үүсэх үед өвдөлт таагүй мэдрэмжийг хүн бүр мэдэрдэг боловч ямар нэгэн шалтгаанаар шүдний эмчид очилгүй алгуурласан байдаг. Зарим нэг нь гэрийн нөхцөлд түүнийг гэрийн аргаар намжаах гэж оролдсон байдаг ч тэр нь төдийлөн үр дүн өгөлгүй хүндрэх шатанд шилжиж өөрийн эрхгүй эмнэлэгт ирдэг.
2020-07-23