Шүдний ломбоо солиулах ёстой юу?  

Шүдний ломбоо солиулах ёстой юу?

          “Хорхойтсон” буюу цоорсон шүд гэдэг нь хүчил ялгаруулагч нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж шүдний паалан гэмтсэнээр үүсэх бөгөөд үүний эмчилгээг мэргэжлийн эмч буюу шүдний эмч ломбодох аргаар эмчилдэг. 

Тэгвэл ломбо гэж юу вэ?

Цоорч, эмтэрч, хугарсан шүдний хэлбэр болон үйл ажиллагааг сэргээхэд хэрэглэгддэг тусгай нэгдлүүдээс бүрдсэн био-материал юм. 

Composite Dental Fillings - My Dental Club - Cosmetics Dental fillings.

Ломбо хэдэн төрөл байдаг вэ?

Хэрэглэгдэх цаг хугацаагаар нь байнгын болон түр ломбо гэж 2 ангилна. 

Ломбоны төрөл

Дундаж тогтох хугацаа

Түр ломбо

7 хоногоос 3 сар

Байнгын хуванцар ломбо

3-7 жил

Байнгын амальгам\мөнгөн ломбо

10-15 жил

Та дараах тохиолдлуудад түр ломбо шүдэндээ тавиулдаг:

  • Яаралтай эмчилгээний үед
  • Ажиглалт шаардлагатай шүд (зовуурь ихтэй шүдний цоорол)
  • Сувгийн эмчилгээний үеэр
  • Унах хугацаа нь дөхсөн сүүн шүдэнд

Байнгын ломбо хэрэглэх нөхцөлүүд:

  • ·      1 удаагийн ирэлтээр шууд эмчлэх боломжтой зовуурь бага цоорсон шүдэнд
  • ·      Сувгийн эмчилгээний төгсгөл үед

Ломбо унах шалтгаанууд :

  • Хэт хатуу зүйл хазах (самар, ааруул гэх мэт)
  • Наалдамхай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ (резинэн чихэр, бохь гэх мэт)
  • Шүдний цоорлын хэлбэр хэмжээ тогтоц муутай байх
  • Элэгдэх, цаг хугацааны дүнд            

Та юуг анхаарах вэ?

        Байнгын ломбоор шүдийг ломбодсон гэдэг нь тухайн шүд ахин цоорохгүй, цоорлоос хамгаалагдсан гэсэн үг биш бөгөөд ломбоны хажуугаар шүд ахин цоорох тохиолдол олон. Энэ нь ихэвчлэн та амны хөндийн эрүүл ахуйгаа хангалттай сайн сахиагүйгээс үүдэлтэй. Түүнчлэн хэт хатуу болон наалдамхай зүйл хазах нь шүд, ломбо эмтрэх, хугарах, унах шалтгаан болдог.

Иймд:

  • Амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих буюу сойз, оо, ам зайлах уусмал, шүдний утсыг зөв бөгөөд тогтмол хэрэглэж хэвших.
  • Хэт хатуу зүйлсийг хазахгүй байх. (самар, ааруул, пивоны таг онгойлгох гэх мэт)
  • Наалдамхай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ (резинэн чихэр, бохь гэх мэт)

Тэгвэл унаагүй, удсан ломбоо та солиулах шаардлагатай юу?

         Ломбоо солиулахын өмнө та мэргэжлийн эмчтэй хэлэлцэж, эмчийн оношлогоо, зөвлөгөөний дүнд ломбоо солиулах бөгөөд ихэвчлэн:

  1. Байнгын ломбоны хажуугаар эсвэл доор нь ахин цоорол үүссэн
  2. Зай завсар гарсан (эмтэрч, хугарч)
  3. Их хэмжээний элэгдэл илэрсэн үед ломбыг солих болно.

 

Эх сурвалж: https://www.healthline.com/health/how-long-do-fillings-last#impact-of-diet 

https://www.parkerdentalandortho.com/blog/do-fillings-need-to-be-replaced/

Нийтлэлч: А. Сэлэнгэ

Бусад мэдээ

Шүдний ломбоо солиулах ёстой юу?  
Байнгын ломбоор шүдийг ломбодсон гэдэг нь тухайн шүд ахин цоорохгүй, цоорлоос хамгаалагдсан гэсэн үг биш бөгөөд ломбоны хажуугаар шүд ахин цоорох тохиолдол олон. Энэ нь ихэвчлэн та амны хөндийн эрүүл ахуйгаа хангалттай сайн сахиагүйгээс үүдэлтэй. Түүнчлэн хэт хатуу болон наалдамхай зүйл хазах нь шүд, ломбо эмтрэх, хугарах, унах шалтгаан болдог.
2022-04-28
Шүдээ ломбодуулсаны дараа та юуг анхаарах ёстой вэ?
Ломбо хийлгэснээс хэдэн хоногийн турш шүд халуун, хүйтэнд мэдрэг байж болно. Хэрэв мэдрэгшил хэдэн долоо хоногийн дараа арилахгүй бол та эмчид хандаарай.
2022-03-29
Алтан зоомол гэж юу вэ?
Бараг бүтэн зууны туршид шүдийг засах хамгийн шилдэг бөгөөд хамгийн удаан тогтдог арга нь алтан бүрээс буюу зоомол юм гэж ихэнх эмч нар үзсээр ирсэн. Нэг үгээр алтан ломбо нь насан туршийн баталгаатай эмчилгээ юм. Энэ гүйцэтгэхэд маш хэцүү, их үнэтэй, эмчийн зүгээс ур чадвар шаарддаг.
2020-07-23