Яагаад төрөлхийн шүдээ хадгалж үлдэх нь чухал вэ?

Яагаад төрөлхийн шүдээ хадгалж үлдэх нь чухал вэ?

Хэрвээ таны шүд өвдсөн эсвэл та ямар нэгэн шүдний асуудалтай бол  шүдээ авхуулах нь хамгийн зөв шийдэл мэт санагдаж магадгүй. Орчин үед гүүрэлсэн шүдэлбэр, имплант, бүрээс нь илүү хөгжингүй болсон боловч хэзээ ч таны өөрийн шүд шиг байхгүй. Хэрэв таны шүд хугарсан эсвэл өвдсөн бол эндодонт эмч тань шүдээ авахуулахын оронд сувгийн эмчилгээг санал болгох болно. Төрөлхийн шүдээ хадгалж үлдэх нь ямар ч имплант, бусад шүдэлбэрээс хамаагүй дээр байдаг олон шалтгаан бий.

Илүү аюулгүй - Аливаа эмнэлгийн процедурын үед гарч болзошгүй хүндрэл, гаж нөлөө үргэлж байдаг. Шүд авах үед цус алдах, халдвар авах, зэргэлдээх шүднүүд хөдлөх гэх мэт хүндрэл үүсч болно. Халдвар цусаар дамждаг тул шүд авах үед сурвалжийн сувгаас шүдний халдварыг цусны урсгалд оруулж болно. Мөн сувгийн эмчилгээ хийлгэвэл халдвар авах магадлал нь шүд авах үеийнхээс бага байдаг бөгөөд зохих ёсоор эдгэрэх боломж илүү их байдаг.

 

Зардал багатай – Шүд авах үед шүдний эмчийн санал болгож буй анхны тооцоо шүдний сувгийн эмчилгээнээс хамаагүй бага зардалтай юм шиг санагдаж болно. Гэвч энэ нь шүд авахтай холбоотой нэмэлт зардал болон имплант, гүүрэлсэн шүдэлбэр зэрэг хиймэл шүдэлбэрээр орлуулах зэрэг ирээдүйд нэлээдгүй зардал гарах болно.

 

 

Өвдөлт бага - Сувгийн эмчилгээ нь маш их өвддөг гэсэн буруу ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ, бага зэргийн таагүй мэдрэмжийг эс тооцвол сувгийн эмчилгээ нь бараг өвдөлтгүй байдаг. Дараа нь мэдрэгдэж болох бага зэргийн өвдөлтийг жоргүй олгох өвдөлт намдаах эмээр амархан арилгадаг. Үнэн хэрэгтээ шүд авах нь илүү их таагүй байдлыг үүсгэдэг.

 

Имплант нь орчин үеийн анагаах ухааны гайхамшиг боловч таны төрөлхийн шүдийг орлож чадахгүй. Таны шүд имплантын өгч чадахгүй олон төрлийн ашиг тусыг өгдөг. Шүд нь ам, эрүүний байгалийн бүтцийг хадгалж, хэвийн зажлах боломжийг олгодог. Имплант нь заримдаа орон зайг зохих ёсоор дүүргэдэггүй бөгөөд энэ нь ясны алдагдалд  хүргэдэг. Шүд зөвхөн хоол зажлахаас илүү үүрэгтэй. Шүдэн доторх болон түүний эргэн тойрон дахь мэдрэлүүд нь тархитай холбогдож, зажлах зэрэг үйл хийхэд асуудал байгаа эсэх зэрэг мэдээллийг илгээдэг. 

Эх сурвалж : https://www.centralohioendodontics.com/

Бусад мэдээ

Яагаад төрөлхийн шүдээ хадгалж үлдэх нь чухал вэ?
Хэрвээ таны шүд өвдсөн эсвэл та ямар нэгэн шүдний асуудалтай бол  шүдээ авхуулах нь хамгийн зөв шийдэл мэт санагдаж магадгүй. Орчин үед гүүрэлсэн шүдэлбэр, имплант, бүрээс нь илүү хөгжингүй болсон боловч хэзээ ч таны өөрийн шүд шиг байхгүй. Төрөлхийн шүдээ хадгалж үлдэх нь ямар ч имплант, бусад шүдэлбэрээс хамаагүй дээр байдаг олон шалтгаан бий.
2022-07-01
Авагддаг шүдэлбэр гэж юу вэ?
Хэсгийн шүдэлбэр нь тухайн хэсэгт байхгүй шүдийг зэргэлдээх шүднүүдэд тулан хийгддэг. Хэрэв таны  зарим шүд байхгүй бол бусад шүднүүд уг зайд шилжсэнээр үлдсэн шүднүүд зайтай болох, налах, эгнээ алдагдахад хүрдэг. Энэ нь хоршилт, зуулт болон бусад шүднүүдийг элэгдүүлэх нөлөөтэй.
2022-01-24
Сүүлийн үед Монголд хэрэглэгдэж эхэлж байгаа MINISTAR аппаратны тухай
Нүүр ам судлалын согог заслын салбар нь эрчимтэйгээр хөгжин, жил бүр хүний ажлыг хөнгөвчилсөн шинэ техник технологиуд нээлтээ хийсээр байна. Үүний дагуу богино хугацаанд чанартай сайн шүдэлбэр хийх боломжтой MINISTAR аппаратны тухай товчхон мэдээ хүргэж байна.
2020-02-10