
Нүүр амны мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл эхэллээ
2019 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь ЭМС/БШУС-ын “Журам батлах тухай” 2013 оны 491/А/472 дугаар хамтарсан тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”, ЭМС/СС-ын “Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 2015 оны 97/56 дугаар хамтарсан тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн шалгалтын багц, төлбөрийн хэмжээ”,
- 2019-11-15

“Амь тэнссэн үеийн амилуулах тусламж” сургалт кредитгүй, үнэ төлбөргүй болсон тул эмнэлгийн мэргэжилтэн бүр хамрагдахыг шаардана
Тус сургалт 2019 оны 11 сарын 15 – ыг хүртэл /бүтэн сайнд явагдахгүй/ өглөө бүр 09:30- аас ЭХЭМҮТ – ийн захиргааны 4 давхрын хурлын зааланд зохион байгуулагдаж байгаа тул шүдний эмнэлгүүд хувиарын дагуу , хуваарьт байхгүй эмнэлгүүд болон орон нутгийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажлаа зохицуулаад сургалтанд бүрэн хамрагдана уу?
- 2019-11-07

“Амь тэнссэн үеийн амилуулах тусламж” сэдэвт сургалтанд хамрагдах шүдний эмнэлгүүдийн хуваарь гарлаа
Сургалтанд хамрагдах нийт шүдний эмнэлгүүдийг жагсаалтаар группд хуваан, сургалтанд хамруулах хуваарь гарсан тул хуваарьтай танилцан, сургалтанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ бүрэн хамруулна
- 2019-10-30

Гажиг заслын эмчилгээний оношилгоо ба авагддаг зэмсэг (Анхан шат) сургалт болно
АУ доктор Г.Ганжаргал багш 2019 оны 11-р сарын 01-ээс 07-ы өдрүүдэд Гажиг заслын эмчилгээний оношилгоо ба авагддаг зэмсэг (Анхан шат) сургалт зохион байгуулах гэж байна.
- 2019-10-28

“Амь тэнссэн үеийн амилуулах тусламж” сургалт болно
ЭМС-ын 2019 оны А/293 тоот тушаалаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үлгэрчилсэн журам”, ЭМС-ын 2013 оны 496 дугаар тушаал "Эмнэлгийн яаралтай тусламжийн шинэчлэл" стратеги батлах тухай зэрэг тушаал, зааврын хэрэгжилтийг хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн үед шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн тухай мэдлэг, тэдгээрийн бэлэн байдлыг хангах, амилуулах, яаралтай тусламж үзүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор
- 2019-10-28

Дэлхийд алдартай шаазангийн брэнд HERACERAM-г албан ёсоор худалдаалж эхэллээ
Бид байнга хэрэглэсээр ирсэн Германы VITA ZAHNFABRIK үйлдвэрийн VITA шаазангийн нэгэн адил шүдний шаазан материалын нэгэн томоохон төлөөлөгч нь KULZER фирмийн HERACERAM бэрэнд бүтээгдэхүүн юм.
- 2019-10-24

Монгол улсын хүний гавьяат эмч, АУ доктор, профессор Нянрагийн Пүрэвжавын "ЭРДЭНИЙН ШАСТИРТ НУТГИЙН ЭНГҮЙ ДОМОГТОЙ ДЭЭДСИЙН ХҮҮ НЬ БИЛЭЭ БИ" дурсамж ном худалдаанд гарлаа
Монгол улсын хүний гавьяат эмч, АУ доктор, профессор Нянрагийн Пүрэвжавын өөрийн болон өвөг дээдсийн намтар түүхээ эмхэтгэн бичсэн "ЭРДЭНИЙН ШАСТИРТ НУТГИЙН ЭНГҮЙ ДОМОГТОЙ ДЭЭДСИЙН ХҮҮ НЬ БИЛЭЭ БИ" дурсамж ном худалдаанд гарлаа. Тус номондоо Н.Пүрэвжав профессор өөрийн болон өвөг дээдсийн намтар түүхээс гадна Нүүр ам судлалын салбарт ажилласан 40 жилийн дурсамжаа эмхэтгэн, он цагийн жагсаалтаар багцалж салбарын түүхэнд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн болон анд нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ зураг хөрөг, намтар түүхийг шигтгэн оруулсан нь Нүүр ам судлалын салбарын эмч, мэргэжилтэн, оюутан, судлаачдын хувьд зайлшгүй унших ёстой уншууртай түүхэн бүтээл болжээ.
- 2019-10-18

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт 85.647 хүүхэд хамрагджээ
Эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 9 сарын байдлаар нийслэлийн 160 эмнэлэгт 85647 хүүхэд хамрагдаж 397957 шүд эмчлүүллсэн байна. Үүнээс шүд цоорлын эмчилгээ 118936, сувгийн эмчилгээ 24261, урьдчилан сэргийлэх түрхлэг 72350, цоорол зогсоох түрхлэг 110589, шүдний ховил битүүлэх эмчилгээ 45713 хийгдэж 26108 шүд авхуулсан байна.
- 2019-10-08

Монгол улсын хүний гавьяат эмч, АУ доктор, профессор Н.Пүрэвжавын “Эрдэнийн шастиртай нутгийн энгүй домогтой дээдсийн хүү нь билээ би” дурсамж номын баринтаг задлах ёслол боллоо
Өчигдөр (2019 оны 10-р сарын 7 өдөр) АШУҮИС-н Эрдмийн сургуулийн хурлын заланд Монгол улсын хүний гавьяат эмч, АУ доктор, профессор Н.Пүрэвжавын “Эрдмийн өөд тэмүүлсэн 40 жил” хөдөлмөр алдрын арга хэмжээний хүрээнд “Эрдэнийн шастиртай нутгийн энгүй домогтой дээдсийн хүү нь билээ би” дурсамж номын баринтаг задлах ёслол боллоо.
- 2019-10-07

Оюудент ХХК, НАСС хамтран "Шүдний сувгийн эмчилгээний үр дүнг сайжруулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа
Японы Эндодонтын Нийгэмлэг, Японы Шүдний өвчнөөс Урьдчилан Сэргийлэлтийн Холбоо, Mani Inc, Оюудент ХХК, НАСС-н Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн тэнхим хамтарсан "Шүдний сувгийн эмчилгээний үр дүнг сайжруулах нь" сэдэвт сургалт боллоо
- 2019-10-03

Дэлхийн шилдэг гажиг заслын брэнд Монголд
Дэлхийн шилдэг гажиг заслын брэнд Монголд.... Герман улсын Dentaurum брэндийн гажиг заслын хэрэгслүүдийг танилцуулж байна, тухайн материалуудийг хэрэглэсэнээр эмч та эмчилгээнийхээ үр дүнд сэтгэл хангалуун байх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99908582 утсаар лавлаарай.
- 2019-09-28

Монголын Эрүү Нүүрний Гоо Сайхан болон Нөхөн Сэргээх Мэс Заслын Нийгэмлэгийн ээлжит сургалтанд урьж байна
Монголын Эрүү Нүүрний Гоо Сайхан болон Нөхөн Сэргээх Мэс Заслын Нийгэмлэгийн “Botox & Dermal filler training, PDO thread lift training, management of TMG pain, live implant course” сургалтанд урьж байна
- 2019-09-26

Монголын нүүр ам судлалын салбарын нийт эмч, мэргэжилтэн, ажиллагсадын ээлжит Спортын наадамд урьж байна
2019 оны 10-р сарын 19-20 (Бя-Ня) өдрүүдэд монголын шүдний салбарын нийт эмч, мэргэжилтэн, ажилтнуудын ээлжит Спортын наадам спортын 3 төрлөөр зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
- 2019-09-23

Гэрийн нөхцөлд хэрэглэх зориулалттай амны хөндийн эрүүл ахуйн арчилгааны хэрэглэгдэхүүнүүд
Дийлэнх хүмүүс амны хөндийн эрүүл мэнд нь биеийн ерөнхий эрүүл мэндийн нэгээхэн хэсэг төдийгүй түүнийг тодорхойлох маш чухал ач холбогдолтой зүйл гэдгийг төдийлөн анзаардаггүй.
- 2019-09-10

Шүд эрүүл байлгахын тулд хүүхдийн хоол хүнсэнд юуг анхаарах вэ?
Чихэр, печень, ундаа, жүүс зэрэг нүүрс ус агуулсан хоол хүнс нь шүд цоорох өвчин үүсгэдэг болохыг судалгаагаар тогтоосон. Ялангуяа эдгээр амттанг ойрхон давтамжтайгаар удаан хугацааны турш хэрэглэвэл шүд цоорох өвчин үүсгэх шалтгаан болж өгнө. Учир нь таны хүүхдийн амны хөндийд байгаа цоорол үүсгэгч нян бактериуд эдгээр нүүрс усны төрлийн бүтээгдхүүнүүдээр хооллож хүчиллэг бүтээгдэхүүн ялгаруулах бөгөөд эдгээр хүчил нь хүүхдийн шүдний гадаргууг түлж гэмтээн шүдний эрдсийг алдагдуулсанаар шүдний гадаргууд цоорол үүсдэг.
- 2019-09-10

Хүүхдийн шүд хорхойтох өвчин
Нялх хүүхдийн шүд дөнгөж цухуйсан цагаасаа л шүд хорхойтох өвчинд нэрвэгдэх эрсдэл дунд байдаг гэдгийг сайтар санаж байх нь чухал. Хүүхдийн шүдийг гэмтээж үүсгэдэг өвчнийг хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин (Early Childhood Caries) гэж олон улсад нэрлэдэг.
- 2019-09-10

Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал
Сүүн шүд буйлнаасаа цухуйж эхлэхийг бид шүд шүдлэж байна гэж хэлдэг. Ихэнх хүүхдэд сүүн шүд шүдлэх явцад зарим нэг таагүй мэдрэмж төрдөг. Үүнийгээ хүүхэд өөрөө хэлж чадахгүй ч сайн ажиглавал дараах шинж тэмдэгүүд илэрдэг.
- 2019-09-10

Сүүн шүд шүдлэх дараалал
Хүүхдийг балчир насанд нь шүдэлдэг шүдийг монголчууд цахиур гэдэг бол мэргэжлийн нэр томьёонд сүүн шүд гэж тусгасан байдаг. Сүүн шүд нь хүүхдийг хоол хүнсийг зажлаж бутлах, зөв тод ярьж сурахад маш чухал үүрэгтэй шүд юм. Сүүн шүд нь дараагийн байнгын шүд ургах зайгаа буйланд хадгалан авч үлдсэн байдаг. Сүүн шүдний эх үүсвэр нь хүүхдийг хэвлийд бойжиж байх үед эрүүний ясанд нь хэлбэржиж төрсөний дараа эхний шүд нь 5 юмуу 6 сартай байхад нь цухуйж эхэлдэг. Гэвч тухайн хүүхдийн бие организмын онцлогоос шалтгаалан зарим хүүхдэд эрт цухуйдаг бол заримд нь оройтож ургах нь ч бий.
- 2019-09-10

Балчир хүүхдийн шүдийг угааж өгөхдөө анхаарах зүйл
Хэдийгээр танай хүүхдийн шүд шүдлэж хараахан эхлээгүй ч гэсэн шүдний ормыг нойтон хөвөнгөөр өдөрт нэг удаа арчиж өгч байх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд шүд угаах анхны дадал үүсгэх явдал юм.
- 2019-09-10

Хүүхдийг багаас нь амны эрүүл ахуйн зөв дадалтай болгох нь чухал
Нярай болон нялх хүүхдүүдийн шүд нь өсвөр насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийн нэгэн адил шүдний өвчилөлд өртөх өндөр эрсдэл доор байдаг. Иймд хүүхдийн шүдийг төрсөний дараагаас эхлэн арчилан хамгаалах хэрэгтэй. Аль болох багаас нь амны хөндийн ариун цэврийн зөв дадал зуршилтай болговол тэр нь насан туршаа хадгалагдан үлдэж хүүхдэд эрүүл шүдтэй байхад маш чухал тус нэмэр болно.
- 2019-09-10