Шүлсний сорилын тусламжтайгаар олон төрлийн өвчнүүдийг эрт оношлох боломжтой боллоо
Амны хөндийн шүлслэг орчин нь амны хөндийн төдийгүй эрхтэн тогтолцооны олон өвчнүүдийн мэдээллийг агуулдаг болохыг сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогоод байгаа билээ. Лос Анжежлес, Калифорний Их Сургуул (UCLA)-ийн судлаачид шүдний салбарт хэрэглэгдэх чихрийн шижин, хавдар зэрэг хор хөнөөл өндөртэй өвчнүүдийг эрт үе шатанд нь илрүүлэх чадвартай шүлсний сорил (saliva test)-ыг гарган авсанаа танилцууллаа.
2019-09-10
Шүдний цоорол зогсоох үйлчлэлтэй хүнсний агууламж гэж та дуулсан уу?
Шүдний цоорол зогсоох үйлчилгээтэй буюу кариостатик хоол хүнсэнд шүдний эрдсийн алдагдалд нөлөөлдөггүй шүд цоорлын процессийг дэмждэггүй хоол хүнс хамаарна. Зарим нэг хоол хүнс нь кариостатик шинж чанар агуулдаг нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд томоохон хэмжээний хувь нэмэр оруулдаг.
2019-09-10
Шүдэнд хортой 9 төрлийн ундаа
Хэдийгээр шүд хүний биеийн хамгийн хатуу эрхтэн боловч хүмүүс бид хүчиллэг зүйл хэрэглэдэг буруу зуршлаасаа болоод түүнийг маш амархан гэмтээдэг. Бидний амны хөндийн хүчил шүлтийн орчины тэнцвэр ph 6.5 байх естой бөгөөд ph 5.5 –с бага болоход шүдний пааланд эвдрэл явагдаж эхэлдэг.
2019-09-10
Зөрөг цэцэг амны хөндийн эрүүл мэндэд тустай
Японд саяхан хэвлэгдсэн судалгаанд шар айраг үйлдвэрлэлд ашиглалгүй хаягддаг зөрөг цэцгийн иш нь амны хөндийн эрүүл мэндэд ашигтай зүйл болохыг илрүүлжээ. Энэхүү судалгаа нь зөрөг цэцгийн тэр ашигтай зүйлсийг зүгээр хаячих биш шүд цоорол болон тулгуур эдийн өвчний эсрэг ашиглаж болохыг батлан харуулсан байна.
2019-09-10
Шvд, яс сайн байх нь бие дэх кальциас шууд хамаардаг
Шvд, яс сайн байх нь бие дэх кальциас шууд хамаардаг гэдгийг орой бvр зурагтаар явах реклам сурталчилгааны ачаар бараг хvн бvр мэдэх болжээ. Гэвч рекламны улмаас сvv уучихаар л өдрийн нормоо авч биеийн кальци хэвийн хэмжээндээ болчихно гэж боддог маань эндvvрэл бололтой.
2019-09-10
Буйлны үрэвсэл амны хөндийн үрэвслийг өөрөө эмчлэх гэж оролдох хэрэггүй
Шүдний холбогдолтой сайтал тавигдсан мэдээллийн дор “буйлны үрэвсэлийг яаж эмчилэх вэ?” гэж асуусан байх нь олонтоо. Тэгмэгц түүн дээр дөрөөлөн сайн дурын их мэдэгч нар түмэн янзын зөвлөгөө бичсэн байдаг. Эмч гэхээс илүү өөр хоорондоо ч бид нар ихэвчлэн зөвлөгөө өгдөг.
2019-09-10
Фтор гэж юу вэ?
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор фтор хэрэглэдэг болсон нь эрүүл мэндийн шинжлэх ухаанд гарсан хамгийн том ололтуудын нэг юм. Бага хэмжээний фторыг хүний биед ордог төрөл бүрийн бодисуудад шингээж өгснөөр сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий даяар шүд цоорох өвчнийг үлэмж хэмжээгээр бууруулаад байна.
2019-09-09
Б.Дөлгөөн: Шүдний өвчлөл нь хүндэрч идээ нь хүзүү, цээж рүүгээ орсноос жилд 1-3 хүн нас бардаг
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн дагалдан эмч, АУ-ны доктор Б.Дөлгөөнтэй Монгол улсад тулгамдаж буй асуудлуудын нэг болох эрүү нүүр орчмын буглаа нэвчээс, амны хөндийн нян бактери хэрхэн үрэвсэл үүсгэж улмаар амь насанд хүрдэг талаар ярилцлаа.
2019-09-09
Яаралтай тусламж
Эрүү нүүрний ямар ч төрлийн гэмтэл байсан адилхан амны хөндийд цус гарах, бул салст урагдаж зулгарах, шүд гэмтэх, хугарах зэрэг нөхцөл байдлыг үүсгэдэг.
2019-09-08
Шүд цоорох өвчин
Шүдний гадаргууд үүссэн төрөл бүрийн хэмжээтэй цоорлууд нь шүд цоорох өвчин гэсэн ангилалд хамаарах бөгөөд энэ эмгэг өвчин нь зарим нэг тусгай нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж шүдний паалан гэмтсэнээр үүснэ.
2019-09-08
Шүдээ хавирах эмгэг ба шүдний элэгдэл
Шүдээ хавирах эмгэг буюу бруксизм гэдэг нь өдрийн цагаар өөрийн мэдэлгүй шүдээ чанга зуух, нойрон дунд шүдээ хавирах хорт зуршил юм. Шүдээ хавирах эмгэг нь маш түгээмэл эмгэгт хамаарах бөгөөд АНУ-д хийгдсэн судалгаагаар 30 сая гаран хүүхэд энэ эмгэгт өртсөн бол насанд хүрэгчдийн эзлэх хувь 40 сая гаран болсон байна.
2019-09-08
Угжны цоорол гэж юу вэ? Хэрхэн сэргийлэх вэ?
Хүүхдийн сүүн шүдийг дараа нь байнгын шүдээр солигддог гээд зөнд нь хайр гамгүй орхичихож болохгүй бөгөөд цоорол үүсэхээс урьдчилан сэргийлэх нь чухал. Балчир болон дөнгөж хөлд орж буй насны хүүхдийн хоол тэжээлээс шалтгаалсан шүдний цоорлыг эрт үеийн шүдний цоорол (Early Childhood Caries) эсвэл угжны цоорол (Baby Bottle Tooth Decay) гэж нэрлэдэг.
2019-09-08
Сүүн шүд ба байнгын шүдний шүдлэлт
Хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 2 нас хагастайд нь ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд ), доороо 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд )-н шүд, нийт 20 шүдтэй болсон байна.
2019-09-08
Хүүхдийн шүдийг хамгаалахад юуг анхаарах вэ?
Бид хүүхдүүдээ баярлуулахын тулд төрөл бүрийн чихэр, шоколад, ундаа, шүүс зэргүүдийг л авч өгдөг билээ. Харин энэ сонголтоо алим жимс, сүү, тараг, бохь зэргээр яагаад орлуулж болдоггүй билээ?! 1 чихэр 1 алимны үнэ, 500 мл ундаа 1 л таргийн үнэ ханш нь ойролцоо боловч эрүүл мэндэд тустайгаараа эрс өөр юм!
2019-09-08
Dentsply Sirona-ын World Summit Tour цуврал арга хэмжээний энэ жилийн хамгийн сүүлчийн их хурал Шанхай хотод болно
Энэ жилийн хоёрдугаар сард Япон улсын Токио хот, 5-р сард Америкийн Сан-Диего хот, 6-р сард Францын Нице хотод зохион байгуулагдсан World Summit Tour 2017 цуврал арга хэмжээний сүүлийн конференц 11-р сарын 25-26-ы өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод болох гэж байна.
2019-09-06
Дөрөв дэх удаагийн MIS Global Conference-д имплантын салбарын мэргэжилтнүүдийг урьж байна
Энэ удаагийн MIS Global Conference их хурал 2018 оны 2-р сарын 8-11-нд Бахама арлын Атлантис резорт зочид буудалд болно. Энэ их хурлын нэг онцлог нь TED арга хэмжээний нэгэн хувилбар байдлаар TEDxMIS хэлэлцүүлэг болж имлантын салбарын дэлхийн шилдэг мэргэжилтнүүд лекц унших гэнэ.
2019-09-06
Шүдний салбарын 3D технологийн тэргүүлэгчдийн нэг Dental Wings компаний 10 жилийн ой тохиож байна
Шүдний салбарын 3D технологийн лидерүүдийн нэг Dental Wings компани энэ жил 10 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тус компани нь 2007 онд Монтреал хотын Naoum Araj, Jean-Marc Perot ба Robin Provost хэмээх 3 шинийг эрэлхийлэгч биенесменүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр Dental Wings компани нь 150 гаран ажилтан ажиллагсадтай болсон төдийгүй шүдний технологийн салбарын олон улсад нэр хүндтэй үйлдвэрлэгч болоод байна.
2019-09-06
Хүүхдийн амны эвгүй үнэрийн шалтгаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Насанд хүрэгчдийн дунд амны эвгүй үнэр нь дасал болсон нэлээд элбэг тохиолддог эмгэг бөгөөд хоол хүнс ба шүд, буйлны өвчний шалтгаантай байх нь элбэг.
2019-09-05
Ам хуурайших, хатах эмгэг гэж юу вэ?
Хүн болгон хэт их сэтгэлийн цочролд орсон үедээ аманд шүлсгүй болж ам хатах гэдэг зүйлтэй нэг биш удаа нүүр тулгарч үзсэн байж л таараа. Гэвч байнгын яг ийм байдлаар ам хатаж хуурайших нь хүнд маш таагүй мэдрэмж...
2019-09-05
Чихрийн шижин өвчин ба амны хөндийн эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд маш олон судлаачид чихрийн шижин өвчин ба шүдний тулгуур эдийн өвчний хоорондын хамаарлын чиглэлээр мөшгин судласан судлагааны ажлуудыг хэвлүүлсээр байна.
2019-09-05