
Хүүхдийн амнаас эвгүй үнэр үнэртэх гайхмаар 5 шалтгаан
Унтахаасаа өмнө шүдээ угааж сурах нь хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн маш чухал дадал зуршил суухад туслана. Энэ байдлаар өдөрт хоёр удаа шүдээ угаах нь шүд эрүүл өсөж хөгжихөд чухлын зэрэгцээ хүүхдийн амнаас гарах эвгүй үнэрийг дарахад хангалттай. Гэвч амны эвгүй үнэрийн цорын ганц шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд биш юм. Амнаас үнэр гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг ч анзаарахгүй байж магадгүй 5 шалтгааныг сануулах үүднээс энд дурдлаа.
- 2019-09-05

Хүүхдийн шүдний завсрыг цэвэрлэх шаардлагатай
Хэрэв таны хүүхэд хоёр ой хүрсэн бол та хүүхдийнхээ шүдийг завсрын утас хэрэглэж цэвэрлэж эхлэх хэрэгтэй. Шүдний завсарыг утсаар цэвэрлэх нь шүдний завсар хооронд хуримтлагддаг сойзоор угаахад арилдаггүй нян бактерийг арилгах бөгөөд энэ нь шүд болон эргэн тойрны буйлыг эрүүл байхад маш том нэмэр болно. Шүдний завсрыг ойрхон ойрхон бус ч долоо хоногтоо ядаж хоёр удаа шүдний завсрын утсаар цэвэрлэж өгч байх хэрэгтэй.
- 2019-09-05

Halitosis буюу амны эвгүй үнэр гэж юу вэ?
Бидний эргэн тойронд бидний төсөөлж байгаагаас маш олон хүмүүс амны эвгүй үнэрээсээ санаа зовж амьдардаг. Амны эвгүй үнэр нь хувь хүний нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг таагүй зүйл юм. Өглөө өдөр, хурал, цуглаан уулзалтын үед амнаасаа эвгүй үнэр гарч байгаа биш байгаа гэж байнга зовиурлах нь хувь хүний өөртөө илгэлтэй байдлыг алдагдуулж ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлдөг.
- 2019-09-05

Шүдний сувгийн эмчилгээний эмч буюу эндодонтын эмч
Энэ мэргэшлийн эмч нь шүдний доторх сувагт байрлах зөөлөн эдийг эмчилэх чиглэлээр ажилладаг. Олон улсын практикт баклаврын сургалт дүүргэсний дараа дахин 2 жил энэ чиглэлээр суралцаж байж эмчлэх эрхийн лиценз авдаг.
- 2019-09-05

Ислэгийн агууламж өндөр хоол хүнсний хэрэглэх нь амны хөндийн эрүүл мэндэд ашиг тустай болохыг тогтоолоо
Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар ислэгийн агууламж өндөр, бүдүүн ширхэгтэй үр тариан гаралтай хоол хүнсний хэрэглээ халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлэх асуудалд хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон байна.
- 2019-09-05
Шүд дахин эрдэсжилт буюу Remineralization гэж юу вэ?
Шүдний дахин эрдэсжилт гэдэг нь шүдний хатуу эдийг нөхөн сэргээх, засварлах биологийн процесс бөгөөд амны хөндийн орчинд өдөр тутам явагдаж байдаг. Энэхүү процесс нь шүдний гадна гардаргуугаас алдагдсан шүдний пааланг буцаан нөхөн сэргээх замаар шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх маш чухал хүчин зүйл юм.
- 2019-09-05