АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль Шүдний эмчийн туслах (Dental Assistant) мэргэжилтний төгсөлтөө хийлээ
АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургууль тодорхойгүй шалтгааны улмаас элсэлтээ авахгүй зогсоод байсан Шүдний эмчийн туслахын сургалтыг дахин эхлүүлж шинэчилсэн хөтөлбөрийн дагуу 6 сарын хугацаанд сургалт явуулж өнөөдөр тус элсэлтийн анхны (4 дэх удаагийн) төгсөлтөө хийж төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэхийг гардуулан өглөө. Туслахын сургалтанд тулгамдаад байсан асуудал одоо бүрэн шийдэгдсэн бөгөөд АШУҮИС-н НАСС Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тус сургалтыг явуулах гэрчилгээг албан ёсоор авч, туслахын ажлын байрны тодорхойлолтыг ЭМЯ-аар батлуулж Нүүр ам судлалын салбарын албан ёсны хүний нөөцийг жагсаалтанд оруулж батлуулаад байна.
2022-04-01
Шүдээ ломбодуулсаны дараа та юуг анхаарах ёстой вэ?
Ломбо хийлгэснээс хэдэн хоногийн турш шүд халуун, хүйтэнд мэдрэг байж болно. Хэрэв мэдрэгшил хэдэн долоо хоногийн дараа арилахгүй бол та эмчид хандаарай.
2022-03-29
2021 оны НАСС-ын Мэргэжлийн зэргийн үнэмлэх маргааш гардуулна
2021 оны Нүүр Ам Судлалын чиглэлээр Мэргэжлийн зэргийн шалгалтанд оролцож тэнцсэн эмч нарт Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг маргааш буюу 2022 оны 03 сарын 29-ы өдрийн 12:00 цагаас НАСС-н 305 тоот лекцийн танхимд гардуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
2022-03-28
Шүд авахуулсны дараах зөвлөмж
Зарим шүд 3 сурвалжтай байдаг тул ямар шүд авснаас шалтгаалж эдгэрэлтийн хугацаа өөр өөр байдаг хэдий ч ихэнх хүмүүс 3 хоногийн дараагаар өвдөлт багасаж байгааг мэддэг. Шүд авахуулсны дараа авахуулсан шүдний ормонд хуримтлагдсан цусны бүлэгнэлтийг хадгалах ёстой.  Энэ нь эдгэрэлтийг түргэсгэж хуурай ором үлдэх болон дараа дараагийн хүндрэлүүдээс сэргийлдэг
2022-03-16
АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургууль сургалт зохион байгуулна
АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр, багш АУ доктор, дэд проф Г.Ганжаргал, АУ доктор Ш.Даваахүү нар сургалт зохион байгуулна
2022-03-14
НАСС мэргэжлийн зэргийн шалгалт өгөх эмч, мэргэжилтнүүд дараах дансанд төлбөрөө тушаагаарай
НАСС мэргэжлийн зэргийн шалгалт өгөх эмч, мэргэжилтнүүд дараах дансанд төлбөрөө тушаагаарай
2022-03-03
Шүдний сойз сонгохдоо анхаарах ёстой 5 зүйл
 Сойзны толгойн хэмжээ нь сойзны чанарт хамгийн их нөлөөлдөг. Сойзны толгой янз бүрийн хэмжээтэй байдаг ч хамгийн тохиромжтой нь 2.5 см өндөр (Дээд 2 үүдэн шүдний өргөнтэй тэнцүү), 1.2 см өргөнтэй байдаг. Ийнхүү сойзны толгой жижиг байх тусмаа араа шүд зэрэгт илүү сайн хүрдэг. Харин эсрэгээрээ том толгойтой сойз нь амны ар талын араа шүд зэрэгт хүрэлцдэггүйн улмаас сайн угааж чаддаггүй байна.
2022-02-28
ЭРҮҮ НҮҮРНИЙ ГАЖИГ ЗАСАЛЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2022 ОНЫ 3 САРЫН 6-нд ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Гадаад болон дотоодын илтгэгчдийн сонирхолтой илтгэлүүд тавигдахаас гадна салбарын тулгамдсан асуудлуудын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг болно. Хаана: Зайсан хилл комплекс Хэзээ: 2022 оны 03 сарын 06-ны өдөр Эрхэм хүндэт Нүүр амны гажиг зэсалч эмч таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
2022-02-23
Нүүр Ам Судлалын Мэргэжлийн Зэргийн шалгалтын материал авах хугацааг сунгалаа
Зэргийн шалгалтын материал авах хугацааг 3-р сарын 4 хүртэл сунгаж байна. Зэргийн шалгалтын нийтлэг шалгуурын дагуу бүрдүүлэх материал болон өргөдлийн маягтыг онлайнаар сайтад нь нэвтэрч мэдээллийн санд PDF форматаар байршуулна уу
2022-02-23
Буйл тайрах мэс ажилбар гэж юу вэ? 
Шүдний эмч буйлны эдээс хэр их хэмжээгээр авахаас хамаарч буйл тайрах хагалгаа нь 30-60 минут болдог. Нэг шүдэнд эсвэл хэд хэдэн шүдэнд хийх жижиг мэс ажилбар нь зөвхөн нэг ирэлтээр хийгдэх болно. Буйл их хэмжээгээр тайрах эсвэл хэлбэрийг өөрчлөх бол хэд хэдэн удаа эмнэлэгтээ ирэх шаардлагатай.
2022-02-23
"МЭСГҮЙ ГОО САЙХНЫ ЭМЧИЛГЭЭ" БОТОКС, ФИЛЛЕР, PDO УТСААР НҮҮР ӨРГӨХ
Мэсгүй гоо сайхан Ботокс, Филлер, PDO утсаар нүүр өргөх сургалт эмч нарын хүсэлтээр 3 сарын 5, 6-нд явагдана. Утас 99194684
2022-02-21
“ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН РАДИОЛОГИ ОНОШИЛГОО, ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт танхимын сургалт болно
“ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН РАДИОЛОГИ ОНОШИЛГОО, ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт танхимын сургалт болно Жич: Зөвхөн эмч нари сургалт явуулна
2022-02-21
ЭРҮҮ НҮҮРНИЙ ГАЖИГ ЗАСАЛЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2022 ОНЫ 3 САРЫН 6-7 ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Гадаад болон дотоодын илтгэгчдийн сонирхолтой илтгэлүүд тавигдахаас гадна салбарын тулгамдсан асуудлуудын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг болно. Хаана: Зайсан хилл комплекс Хэзээ: 2022 оны 03 сарын 06-ны өдөр Эрхэм хүндэт Нүүр амны гажиг зэсалч эмч таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
2022-02-17
Миний шүд уначихлаа одоо яах вэ?
Таны шүд унасан ч гэсэн та шүдээ хадгалан үлдэх боломжтой. Гэхдээ богино хугацаанд, ухаалаг алхмуудыг хийх хэрэгтэй. Та “Шүд унахаар яах ёстой вэ?”, “Шүд яагаад унадаг вэ?” гэж гайхаж магадгүй. Тэгвэл яагаад унадаг, ямар арга хэмжээ авах талаар энэхүү нийтлэлээр хүргүүлж байна.
2022-02-17
АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
​​​​​​АШУҮИС-ийн хүрээлэн, лабораториудыг түшиглэн судалгаагаа хийж байгаа магистрантад 3 хүртэлх сая төгрөг, докторантад 5 хүртэлх сая төгрөгийн (урвалж бодисын төлбөр, өгүүлэл хэвлүүлэх зардал зэрэгт зориулагдсан) тэтгэлгийг сонгон шалгаруулж олгоно.
2022-02-16
2022 оны Нүүр Амны мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл эхэллээ
2021 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны11-р сарын 15-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/513 дугаар тушаалын Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын Дөрөв. Мэргэшлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг горилогчид тавигдах НИЙТЛЭГ ШААРДЛАГА, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 08-р сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн ТУСГАЙ ШААРДЛАГА журмыг дагаж мөрдөнө.
2022-02-16
ШҮДНИЙ ЭМЧИЙН ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 6 САРЫН ӨДРИЙН АНГИЙН 2022 ОНЫ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид oyungerel.du@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд Д.Оюунгэрэл ажилтанд материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.
2022-02-16
Уруулын хөвч богино байх нь ямар үр дагавар авчирдаг вэ?
Хүүхдийн уруулын хөвч богино байхад төвийн үүдэн шүднүүд зайтай ургадаг. Дээд уруулын хөвч нь хүүхдийг төрөх үед үүдэн шүдний хөхлөгний ирмэгтэй ойролцоо байрласан байдаг ба хүүхдийн хоншоорын түүшин ясны өсөлт явагдах, сүүн үүдэн шүд шүдлэх үед байрлал нь дээшилж хэвийн байрлалд ордог.
2022-02-16
Амны хөндийн эрүүл ахуй ба жирэмслэлт
Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн буйлны хүнд хэлбэрийн өвчин болон жин багатай дутуу төрөлт хоёрын хооронд холбоо байгааг тогтоожээ. Дутуу төрсөн хүүхэд тархиндаа гэмтэлтэй, хараа, сонсголын бэрхшээлтэй байх магадлал өндөр байдаг. 100 дутуу төрөлт тутмын 18 хүртэлх нь буйлны хүнд хэлбэрийн халдвартай (холбоос эдийн өвчин) холбоотой байдаг гэж үздэг.
2022-02-15
Shud.mn/Podcast: АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр
Shud.mn/Podcast-н ээлжит зочноор АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр оролцлоо
2022-02-11