Ёзоор нь үлдсэн шүдийг авах зорилгоор хэсгийн мэдээгүйжүүлэгчээр лидокайныг хэрэглэсний дараа анафилаксийн шок өгсөн эмнэлзүйн тохиолдолыг судалсан нь

Өмнөтгөл 

Нүүр ам судлалын эмнэлзүйд лидокайнаар мэдээгүйжүүлсний дараа харшлын урвал нь ховор биш ч тохиолддог. Түгээмэл илрэх шинж тэмдэг нь улайх, загатнах бөгөөд ямар нэг тусгайлсан эмчилгээгүйгээр буюу аяндаа, эсвэл антигистамины төрлийн эмийг ганцаар болон стеройдтой хамтарч хэрэглэхэд арилдаг. Харшлын урвал нь дөрвөн төрөл байдаг. Нэгдүгээр төрлийн харшлын урвал нь анафилаксын шок бөгөөд хамгийн хүнд шинж тэмдэг үзүүлдэг нь юм. Эмчилгээг тэр дор нь хийгээгүй тохиолдолд үхэх хүртэл аюултай [1]. Клиникийн эмч нар хэт мэдрэгшлийн урвал үүсэх үеийн шинж тэмдэг, шалтгаан болж буй эм, мөн зохих арга хэмжээг мэдсэн байх шаардлагатай. 

Лидокайн нь эмнэлзүйд өргөн хэрэглэгддэг эм бөгөөд ихэнх гаж нөлөө нь судалгаагаар батлагдсан [2,3]. 

Эмнэлзүйн тохиолдол:

86 настай эмэгтэй шүдний эмч дээр 3 шүднийхээ үлдсэн сурвалж буюу ёзоорыг авахуулахаар эмнэлэгт ирсэн. Өвчтөн цусны даралт ихсэлтийн эсрэг, тогтмол амлодепин болон аспиринийг жорийн дагуу хэрэглэдэг.  Даралт хэвийн бус хэдий ч, энэ шалтгаан нь үлдсэн сурвалж авах үйл явцад саад учруулахгүй гэж эмч үзсэн. Цус алдахаас сэргийлэх зорилгоор мэс ажилбарыг хийхээс долоо хоногийн өмнө аспирин уухыг зогсоосон.

Мэс ажилбарын өдөр үйлчлүүлэгч ямар нэг эм хэрэглээгүй ирсэн. Зүрхний цахилгаан бичлэг, захын цусны хүчилтөрөгч хэмжигч ашиглан үзүүлэлтүүдийг хэмжихэд хэвийн байсан ба цусны даралт 160/70 мм.муб. Эпинефрин агуулаагүй 108 мг лидокайныг буйлны салстад тарьсан. Үйлчлүүлэгчид мэдээгүйжүүлэгчийг тарих үед ямар нэг ноцтой шинж тэмдэг байгаагүй бөгөөд зүүний хатгалтаас өөр эвгүй зүйл мэдрэгдээгүй гэж хэлсэн. Ёзоорыг авах явцад амин үзүүлэлтүүд хэвийн, ямар нэг хүндрэлгүй явагдсан. Ажилбар 15 минутын хугацаанд хийгдсэн. 

Мэс ажилбарын дараа анхаарах зүйлсийг эмч үйлчлүүлэгчид хэлсэн бөгөөд асран хамгаалагчийн хамт хүлээлгийн өрөө рүү явсан. 3 минутын дараа хуйх, чихний ойролцоох арьс улайсан загатнаж байна гэдгийг асран хамгаалагч ирж мэдээллэсэн. 

Булчинд 4 мг хлорфенирамин болон антигистамины 1-р төрлийн алкиламиныг тарьсан. Өвчтөнийг ажиглаж байхад их хэмжээгээр хөлөрч эхэлсэн бөгөөд огцом ухаан самуурсан. Мэдээгүйжүүлэлтийн эмч хамтарсан тусламжийн багыг дуудсан ба цусны даралт, хүчил төрөгчийн хэмжээг үзэж, зүрхний цахилгаан бичлэгийг хийсэн. Судсанд Хартманн уусмал, хүчилтөрөгчийн маск амьсгалаар хэрэглэсэн. Үйлчлүүлэгчийн нэрийг дуудах болон яаралтай тусламжийн анхны арга хэмжээг авах үед хариу үзүүлэхгүй байсан. Амьсгалын үйл явц хэвийн ба хүчилтөрөгчийн хангамж өгөхөөс өмнө захын цусны хүчилтөрөгчийн хэмжээ 95%, зүрхний цохилт 55, цусны даралт 49/38 мм.муб байсан. Амин үзүүлэлт шалгасны дараа 10 мг эпидринийг Хартманны уусмалтай хамт хурдан хугацаанд судсаар хийсэн. Үйлчлүүлэгчийн биед үнэлэлт өгөн лидокайнаас шалтгаалсан хэт мэдрэгшлийн урвал үүссэн гэж үзсэн бөгөөд эпинефриныг судсаар хийхээр бэлдсэн. Амин үзүүлэлтийг дахин шалгасан бөгөөд судасны цохилт 96, цусны даралт 60/45 мм.муб. Судсаар эпидринийг 5 мг-р хоёр удаа, 10 мг-р нэг удаа тарьсан. Үүний дараа систолын даралтыг хэмжихэд 70 байсан. Үйлчлүүлэгчийн  ухаан эргэж сэргэж эхэлсэн. Яаралтай тусламж үзүүлж эхэлсэнээс 5 минутын дараа үйлчлүүлэгч нэг удаа бөөлжсөн.

Үйлчлүүлэгчийн  өвчний түүхийг нарийн судалж үзэхэд 8 жилийн өмнө шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэснийхээ дараа ухаан алдаж унаж байсан. Энэ удаагийн тохиолдолд эпинефрин агуулаагүй, лидокайн хэрэглэсэн нь хэт мэдрэгшлийн урвал үүсгэсэн байх гэж таамагласан. Хүчилтөрөгчийн хангамж 98%, зүрхний цохилт 88, цусны даралт 118/81 мм.муб болж сэргэсэн ба ямар ч хүндрэлгүйгээр хэдэн цагийн дараа эмнэлэгээс гарсан. 10 мг дексаметазоныг судсаар тарьж, тэр өдөр харшлын тасагт шилжүүлсэн. Хэдэн өдрийн дараа харшлын эмчийн зөвлөсөнөөр ийлдсийн IgE болон арьсны харшлын сорил өгөх саналыг үйлчлүүлэгчид залгаж хэлсэн боловч татгалзсан.

Хэлцэмж

Хэт мэдрэгшлийн урвал нь ямар механизмаар үүсэж байгаагаас хамааран дөрвөн төрөлд хуваагддаг. Хэт мэдрэгшлийн урвалууд нь клиникийн хувьд ижил төст медиаторын оролцоотой үүсч , хам шинжийг үзүүлдэг боловч зарим нь IgE холбоот эсрэг биеээр өдөөгддөггүй [5]. Анафилаксийн шинж тэмдгүүдэд  нь арьсан дээр улайсан товруунууд гарч, туурах, ангиоэдема, бронхоспазм, зүрх судасны хямрал зэрэг орно [7].  Нас баралтанд хүргэсэн анафилаксийн шокын тохиолдлын 75% -д гол шалтгаан нь амьсгалын дээд замын хавангаас үүссэн асфикси, бронхоспазмаас шалтгаалсан гипокси байсан ба нас баралтын 25% -д гипотензи бүхий цусны эргэлтийн дутагдал үүссэн [5]. Анафилаксийн урвалын дээрх тохиолдолд арьсан доор эсвэл булчинд эпинефрин тарихыг зөвлөдөг [8]. Булчинд тарих нь арьсан доор тариснаас илүү үр дүнтэй бөгөөд эм илүү хурдан очиж нөлөөлдөг [9]. Насанд хүрэгчдэд зориулсан эпинефрины анхдагч тун нь 1:1000 (вт./вол) шингэрүүлсэн уусмалаас 0.2 мл-ээс 0.5 мл-ыг булчинд эсвэл арьсан дор, хариу урвал үзүүлэхгүй бол 1:10,000 (10  µg / мл) шингэрүүлсэн эпинефриныг 1 µg /мл-ийн хурдтай судсаар тарина. Олон тооны судалгааны өгүүлэлд арьсан доор эсвэл судсаар хийхээс илүүтэйгээр гуяны хажуугийн булчинд тарилга хийх нь илүү үр дүнтэй гэж үзсэн байна [1,9,10,11,12]. Эпинефринийг судсаар хийх нь зүрхний  ховдолын хэм алдагдал, даралт ихсэх, уушигны хаван үүсэх зэрэг системийн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Тиймээс судсаар хэрэглэх үед артерийн цусны даралтыг хэмжиж, нарийн хяналтан дор хийх ёстой.

Мэдрэл булчинд хориг үүсгэдэг бодисууд (58.2%), латекс (16.7%), антибиотик (15.1%) [15] нь мэдээгүйжүүлэлтийн үед анафилаксийн болон анафилактоидын урвал үүсэх хамгийн түгээмэл шалтгаан болдог. Хэсгийн мэдээгүйжүүлэлтийн үед хэт мэдрэгшлийн урвал үүсэх нь нийт тохиолдын 1%-аас бага байна [7,16,17,18]. Өмнө хийсэн ретроспектив судалгаагаар хэсгийн мэдээгүйжүүлэлтээс  үүдэлтэй эмийн бодист үзүүлэх сөрөг хариу урвал маш ховор байсан ба Франц улсад хийсэн судалгаагаар 210.017 өвчтөний зөвхөн 16-д илэрсэн [19]. 
1981 оноос хойш Солонгос улсад лидокайнаас шалтгаалсан анафилаксийн дөрвөн тохиолдол [6,20,21,22] бүртгэгджээ. Хоёр [20,22] тохиолдол нь бронхоспазм, бусад тохиолдол [6,21] нь бронхоспазм ба гипотензийн хоёулангийнх нь шинж тэмдгийг үзүүлсэн. Нэг тохиолдол [21] үхэлд хүргэсэн.
Хэт мэдрэгшил үүсэхээс сэргийлэхийн тулд харшил үүсгэгчээс зайлсхийх, өвчтөний өмнөх эмчилгээний түүхийг нарийн авсан байх нь чухал [24].

Дархлааны эс болох шигүү мөхлөгт эс нь хэт мэдрэгшлийн урвал үүсэхэд гол үүрэгтэй бөгөөд эдгээр эс нь цуснаас илүү салстад  их хэмжээгээр агуулагддаг байна.

 

Дүгнэлт : Эмч нар лидокайнаас хамааралтай анафилаксийн шок үүсэх боломжтойг мэдэх хэрэгтэй ба хялбар, хурдан хугацаанд хийх эмчилгээ нь эфинеприн юм.


Ном зүй:
1. Simons FE, Ardusso LR, Bilo MB, El-Gamal YM, Ledford DK, Ring J, et al. World allergy organization guidelines for the assessment and management of anaphylaxis. World Allergy Organ J. 2011;4:13–37. [PMC free article] [PubMed] [Google Scholar]
2. Wallace MS, Laitin S, Licht D, Yaksh TL. Concentration-effect relations for intravenous lidocaine infusions in human volunteers: Effects on acute sensory thresholds and capsaicin-evoked hyperpathia. Anesthesiology. 1997;86:1262–1272. [PubMed] [Google Scholar]
3. Naguib M, Magboul MM, Samarkandi AH, Attia M. Adverse effects and drug interactions associated with local and regional anaesthesia. Drug Saf. 1998;18:221–250. [PubMed] [Google Scholar]
5. Brown AF. Anaphylactic shock: Mechanisms and treatment. J Accid Emerg Med. 1995;12:89–100. [PMC free article] [PubMed] [Google Scholar]
6. Lee SM, Song WJ, Yang MS, Lee SH, Kwon JW, Kim TW, et al. A case of lidocaine anaphylaxis. Korean J Asthma Allergy Clin Immunol. 2006;26:249–253. [Google Scholar]
8. Simons FE. Anaphylaxis pathogenesis and treatment. Allergy. 2011;66:31–34. [PubMed] [Google Scholar]
9. Simons FE, Roberts JR, Gu X, Simons KJ. Epinephrine absorption in children with a history of anaphylaxis. J Allergy Clin Immunol. 1998;101:33–37. [PubMed] [Google Scholar]
15. Mertes PM, Laxenaire MC, Alla F Groupe d'Etudes des Réactions Anaphylactoïdes Peranesthésiques. Anaphylactic and anaphylactoid reactions occurring during anesthesia in france in 1999-2000. Anesthesiology. 2003;99:536–545.[statistic number 1] [PubMed] [Google Scholar]
16. Baluga JC, Casamayou R, Carozzi E, Lopez N, Anale R, Borges R, et al. Allergy to local anaesthetics in dentistry. Myth or reality? Allergol Immunopathol Madr. 2002;30:14–19. [PubMed] [Google Scholar]
17. Berkun Y, Ben-Zvi A, Levy Y, Galili D, Shalit M. Evaluation of adverse reactions to local anesthetics: Experience with 236 patients. Ann Allergy Asthma Immunol. 2003;91:342–345. [PubMed] [Google Scholar]

19. Fuzier R, Lapeyre-Mestre M, Mertes PM, Nicolas JF, Benoit Y, Didier A, et al. Immediate- and delayed-type allergic reactions to amide local anesthetics: Clinical features and skin testing. Pharmacoepidemiol Drug Saf. 2009;18:595–601.
20. Lee MY, Park KA, Yeo SJ, Kim SH, Goong HJ, Jang AS, et al. Bronchospasm and anaphylactic shock following lidocaine aerosol inhalation in a patient with butane inhalation lung injury. Allergy Asthma Immunol Res. 2011;3:280–282. [PMC free article] 21. Sim SJ, Han JD, Ryu WS, Lee DW, La DJ, Park CW. Anaphylactic reaction after topical lidocaine anesthesia during bronchoscopy. J Asthma Allergy Clin Immunol. 1999;19:219–223. 
22. Kwon YS, Kwon YI, An DA, Kim IH. A case report of asthmatic breathing with lidocaine. Korean J Anesthesiol. 1981;14:492–494. 
24. Ismail K, Simpson PJ. Anaphylactic shock following intravenous administration of lignocaine. Acta Anaesthesiol Scand. 1997;41:1071–1072. 

Орчуулсан, нийтлэлч: П.Сүрэнжав
 

Бусад мэдээ

Шүдний эмчилгээнд хэрэглэдэг sedation буюу нойрсуулах мэдээ алдуулалт
АНУ-ын хувьд нийт эмч нарын бараг тал хувь нь хэрэв өвчтөн өөрөө хүсвэл шүдний эмчилгээний явцад Nitrous oxide хийг хэрэглэж мэдээ алдуулдаг. Nitrous oxide-ийг өндөр хяналтын дор маш болгоомжтой хэрэглэдэг. Хэрэв nitrous oxide-той зааврын дагуу зөв харьцах юм бол энэ нь тийм ч санаа зовоох аюултай зүйл биш юм. Гэсэнч зарим нэг тодорхой бүлэг хүмүүс жишээ нь жирэмсэн эмэгтэйд nitrous oxide хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
2020-07-23 20:55
Шүдний эмчилгээнд хэрэглэдэг Ерөнхий мэдээ алдуулалтын тухай
Зарим нэг амны хөндийн эмчилгээг ерөнхий мэдээ алдуулалтын дор унтуулгын нөхцөлд хийх нь илүү үр дүнтэй байх тохиолдол бий. Ихэнх эмчилгээг хэсгийн мэдээ алдуулалтын дор амжилттай гүйцэтгэх боломжтой. Та өмнө нь ямар нэгэн мэс засалд орж байсан бол ерөнхий мэдээ алдуулалтын талаар ойлголттой байгаа байх.
2020-07-23 20:51
Шүдний эмчилгээнд хэрэглэдэг Хэсгийн мэдээ алдуулалтын тухай
Хэсгийн мэдээ алдуулалт нь шүдний салбарт хамгийн өргөн ашиглагддаг мэдээ алдуулалтын төрөл юм. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүдний салбарт хуучны Novocaine (Procaine)-ыг ашигласаар байгаа гэж боддог байж болох юм. Тэгвэл өнөөдөр шүдний эмчилгээ үйлчилгээнд хамгийн өргөн ашигладаг тариа нь lidocaine hydrochloride 2% юм.
2020-07-23 20:48