Хөхүүл хүүхдийн амны эрүүл ахуйг сахин хамгаалахад мөрдлөг болгох энгийн дадал хэвшил

Хүүхдийг хөхүүл үед амны хөндийн эрүүл ахуйг сахин хамгаалахад аль болох эрт зөв мэдээлэлолж авах нь маш чухал. Хэрэв та хүүхдийн сүүн шүд нь түр хугацааных, аяндаа өөрөө ясан шүдээр солигдчихно гэж бодож байгаа бол сүүн шүд ч гэсэн халдвар авах, цоорох эрсдэлтэй бөгөөд бага насны хүүхдийн цоорол үүсгэгч  нян бактерийн гол эх үүсвэр нь эхчүүд та нар өөрсдөө байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Хүүхдийн өсөлт хөгжилтийн үе шат болгонд тохируулан амны хөндийн арчилгааны зүй зохистой арга, аргачилалуудыг цаг тухайд нь хэрэглэх нь хүүхдийн тань шүд эрүүл  өсөж бойжиход юугаар ч солишгүй чухал зүйл юм.

Нярай хүүхдийн шүдний арчилгаа ба эхчүүдийн шүдний эрүүл мэнд

Хүүхдээ эрүүл, бат бөх шүдтэй  болгож өгсгөхийн тулд юуны өмнө эхчүүд өөрсдийн шүдний эрүүл мэндэд  анхаарах нь чухал. Америкийн  Хүүхдийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр хүүхдийн шүдний цоорлын шалтгаан болдог  "streptococcus mutans" нян хүүхдэд эхчүүдээс анх дамжин халдварладаг болох нь тогтоогдсон байдаг. Эхчүүдийн амны хөндийн эрүүл ахуйн буруу дадал зуршил нь тэгээрийн амны хөндийд нян бактери үржих нөхцлийг бүрдүүлэх бөгөөд улмаар хүүхдүүдэд дамжин халдварлана.

АНУ-ын Өвчний тандалт судалгаа, Урьдчилан сэргийлэлтийн төвийн  мэдээллээр хүүхдийн шүдний эрт үеийн цооорол, шүд хорхойтох өвчин нь тус улсын хэмжээнд нярай хүүхдэд тохиолдох халдварт өвчнүүдийн тэргүүн эгнээнд байдаг гэнэ. Гэвч энэ нь бусад халдварт өвчнүүдээс ялгаатай нь урьдчилан  сэргийлэх  өндөр боломжтой бөгөөд хүүхдэдээ балчир үеэс нь амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал зуршил олгосноор өвчлөхгүй байх бүрэн боломжтой өвчин юм.

Хүүхдийн балчир насанд хийгдэх амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа

Хүүхдийнхээ амны хөндийг зүй зохистой арчилахын тулд дараах 4 зүйлийг мөрдлөг болго:

  1. Жирэмсний 2 дахь 3 сарын мөчлөгийн явцад жирэмсэн эхчүүд өөрсдийн амны хөндийн үзлэг, оношилгоог хийлгэх. Энэ үе шатанд шүдэндээ эрүүл ахуйн мэргэжлийн цэвэрлэгээ  хийлгэх нь хүүхдэд нян бактери дамжин халдварлах эрсдлийг бууруулах шалтгаан болно. Хүүхдээ төрөн төртөл шүдний холбогдолтой ямар нэгэн гоо сайхны ажилбар хийлгэхээс зайлсхийх, шүд авхуулах зэрэг яаралтай тусламжийн ажилбаруудыг түр хойш нь тавьж хүлээх
  2. Хүүхдийнхээ шүдний эмнэлэгт хийлгэх анхны үзлэг оношлогоог 1  ойгоос  хэтрүүлэлгүй, бүр боломжгүй бол анхны сүүн шүд цухуйх үед нь очихыг АНУ-ын Хүүхдийн Шүдний Эмч нарын Холбоо зөвлөж байна.

Анхны үзлэгийн зорилго нь

  • Эрсдлийг үнэлэх:хүүхдэд шүдний цоорол үүсэх эрсдэл байгаа эсэх
  • Эрүүл мэндийн боловсрол олгох:Нярай ба балчир насны хүүхдийн шүдний арчилгааны талаар шүдний эмч зөвлөгөө өгч 5 нас хүртэл 6 сар тутам шинжлүүлэх ёстой цагийн төлөвлөгөөг гаргаж өгнө
  • Хяналтанд авах:Хүүхдийн шүдний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг туршлагатай эмчийн хяналтанд авна
  1. Хүүхдээ ой хүртэл эхний жил амны хөндийг нь өдөрт хамгийн багадаа хоёр удаа, өглөө ба орой хөхөөр хооллосны дараа цэвэрлэж өгөх нь хүүхдийн аманд нян бактери хуримтлагдахаас сэргийлнэ. Хамгийн эвтэйхэн аргачлал бол долоовор хуруугаа марлиар ороогоод хүүхдийнхээ буйлыг зөөлөн арчих юм.
  2. Хүүхдийн шүд нь бүрэн цухуйсны дараа хүүхдийн шүдийг фтор агуулаагүй оо ашиглан сойзоор угаана. Хоёр нас хүртэлх хүүхдийн шүдийг зөөлөн үстэй, жижиг толгойтой сойзоор угааж өгөх хэрэгтэй.

 

Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

Шүдний оонд агуулагдах фтор ба савласан уснаас шалтгаалан хүүхдийн шүдэнд фторын илүүдэл болгохоос зайлсхийх. Хүүхдийн шүдний фторын хэрэглээний талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах нь чухал. Хүүхдийг угжийг нь зуулгаж, хөхийг нь хөхүүлж унтуулахаас аль болох зайлсхийх. Мөн хүүхэдтэйгээ өөрийн хэрэглэдэг аяга таваг, сав суулгаа хуваалцахаас зайлсхий. Энэ нь хүүхдэд нян дамжин халдварлах гол эх үүсвэр гэдгийг байнга  санагтун.

Бусад мэдээ

Балчир хүүхдийн шүдийг угааж өгөхдөө анхаарах зүйл
Хэдийгээр таны хүүхдийн шүд шүдлэж эхлээгүй ч гэсэн хүүхдийн шүдний ормыг нойтон хөвөнгөөр өдөрт нэг удаа арчиж өгч байх хэрэгтэй. Хүүхдийн сүүн шүд дөнгөж цухуйж эхлэмэгц түүний шүдийг хүүхдэд зориулсан дизайнтай, зөөлөн үстэй, сойзоор угааж, шүдийг угаахын зэрэгцээ буйланд массаж хийж өгч байх нь чухал. Хүүхэд ой 6 сартай болмогц шүдийг нь оройн цагаар хамгийн сүүлчийн хооллолтын дараа энгийн ус ашиглан угааж өгөх хэрэгтэй.
2020-07-21 12:59
Хөхүүл хүүхдийнхээ амны хөндийг хэрхэн арчилах вэ?
Таны хүүхдийн шүдний ирээдүй та хүүхдийнхээ амны хөндийг хэр сайн арчилахаас эхлэнэ. Таны хүүхдийн шүд цухуйхдаа гадны ямар нэг нөлөөлөх хүчин зүйлээс болж ирээдүйд ноцтой үр дагавар үүсэх гоо сайхан хувьд тааламжгүй байдал бий болж болно.
2020-07-21 12:18
Шүдний хөгжил: Сүүн шүднээс байнгын шүдэнд шилжих шилжилтийн үе
Байнгын шүдний тоо нь сүүн шүдний тооноос их учир байнгын бага араа шүд нь сүүн араа шүднүүдийн араас түрж ургадаг. Тэгвэл байнгын араа шүд нь түүний ард хоосон орон зайд ургаж гарч ирнэ. Хүүхдийн биеийн өсөлтийг дагаад эрүүний яс сунаж томрох бөгөөд энэ нь ийнхүү байнгын шүднүүд  ургах боломжийг олгоно.
2020-07-21 12:11