Судлаачид сүүний хэрэглээ нь эртний хүмүүст шүдний өнгөр тогтоож байсан нотлгоог олж илрүүллээ

Олон улсын судлаачдын баг Европ болон дорнод Азийн орнуудад амтдарч байан эртний хүмүүсийн сүүний хэрэглээ нь шүдний өнгөр үүсэх шалтгаан болж байсныг нотлох нотолгоог олж илрүүллээ. Сүү нь хүрэл зэвсгийн үеэс өнөөг хүртэл хүмүүсийн шүдний өнгөр үүсгэх гол хүчин зүйл болж байгааг нотлох хангалттай нтолгоотой болсон байна.


Энхэхүү судалгааны алс хэтийн зорилго нь хүний хоол хүнсний хэрэглээ болон хувьсалын хоорондын хамаарлыг олж илрүүлэх явдал юм гэж Оклохама Их Сургуулийн Хүн Судлалын тэнхмийн профессор Dr. Christina Warinner тайлбарлалаа. Сүү цагаан идээний гаралтай хоол хүнсийг хүний түүхэн хөгжилтэй харьцуулвал тун саяханаас буюу пост неолитик хувьсалын дараанаас хэрэглэж эхэлсэн боловч тухайн үеийн дэлхийн хүн амын дийлэнх хэсэг нь лактозыг шингээх чадваргүй учир лактоз үл шингэлтийн шинж тэмдэг үүсдэг байсан гэнэ. Профессор Dr. Christina Warinner энэхүү судалгаандаа Иорк, Копенгаген, University College London-ы судлаачдаас бүрдсэн багийг удирдан ажилласан байна.


Судалгаанд авсан нотлогооноос хүн төрөлхтөн хаана, хэзээ, хэрхэн сүүн бүтээглэхүүнийг хэрэглэж эхэлсэн нь тодорхой байна. Энэхүү судалгааны явцад олсон сүүний уурагийн шууд нотолгоогоор хүн төрөлхтөн одоогоос 5000 жилийн өнөөс үхэр, хонь, ямааны сүү хэрэглэж байсан нь нотлогдож байна.


“Хүний шүдний чулуунаас сүүний уураг олсон нь одоогоос мянга мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн уламшлын болон соёл зан төлөвийн онцлогийг нээж илрүүлэх боломж олгож байна” гэж Warinner хэллээ.
Энэхүү судалгаа нь Direct evidence of milk consumption from ancient human dental calculus гарчигтайгаар Nature's Scientific Reports-ын 11-р сарын 27 өдрийн дугаарт нийтлэгджээ.


Энэхүү судалгаа нь Swiss Foundation for Nutrition Research ба the Zurich Maxi Foundation, the University of York's Centre for Chronic Diseases and Disorders-ийн ивээл дор явагдсан байна.

 

Бусад мэдээ

Шүдний ёзоорын цоорол
Энэний өмнөх материалд өгүүлсэнчилэн нас ахихын хэрээр буйл шамрах бөгөөд үүний улмаас шүдний ёзоор ил гардаг. Шүдний ёзоор хэсгийг бүрдүүлэх эдийг шүдний тугалмай эд гэх бөгөөд энэ нь шүдний паалангаас илүү зөөлөн эд юм. Иймд шүдний тугалмай хэсэгт шүд цоорох өвчин маш амархан, илүү түргэн явцтайгаар үүсдэг.
2020-07-21 20:26
Судлаачид сүүний хэрэглээ нь эртний хүмүүст шүдний өнгөр тогтоож байсан нотлгоог олж илрүүллээ
Олон улсын судлаачдын баг Европ болон дорнод Азийн орнуудад амтдарч байан эртний хүмүүсийн сүүний хэрэглээ нь шүдний өнгөр үүсэх шалтгаан болж байсныг нотлох нотолгоог олж илрүүллээ. Сүү нь хүрэл зэвсгийн үеэс өнөөг хүртэл хүмүүсийн шүдний өнгөр үүсгэх гол хүчин зүйл болж байгааг нотлох хангалттай нтолгоотой болсон байна.
2020-07-21 18:43
Fat Injection гэж юу вэ?
Хүний өөрийн өөх нь маш сайн зөөлөн эд дүүргэгч болж өгдөг тул биеийн тодорхой хэсгүүдээс өөхийг аван биеийн шаардлагатай хэсгүүдэд тарьж дүүргэн биеийн хэлбэр, харьцааг сайжруулах зорилго бүхий мэс ажилбар юм. Энэхүү мэс ажилбар нь осол гэмтэл болон өөрийн жингээ алдах гэх мэт ямар ч үед биеийн аль ч хэсэгт хийгдэж болох бөгөөд ихэвчлэн нүүр, өгзөг, хөхний хэсгийн хэлбэр сайжруулах зорилгоор хийгддэг.
2020-02-20 11:22