Гоо Сайхан
Шүдээ цайруулахын тулд нүүрстэй оогоор шүдээ угаах, ургамлын тосоор амаа зайлах, жимсний хальсаар шүдээ зүлгэх зэрэг нь хэр үр дүнтэй вэ?
Цасан цагаан шүд нь амжилттай яваа хүний имиж гэсэн ойлголт хөгжингүй орнуудад байдаг байсан бол манайд ч одоо ийм ойлголттой болоод байна. Иймд хүмүүс шүдээ ямар нэгэн аргаар цайруулж цасан цагаан инээмсэглэлээр нүүрээ гийгүүлэхийг эрмэлздэг нь нууц биш. Шүд хэрхэн цайруулах талаар өнөө үед интернэтийн орчинд төрөл бүрийн мэдээлэл байх бөгөөд нүүрс агуулсан шүдний оогоор шүдээ угаах, ургамлын тосоор амаа зайлах, жимсний хальсаар шүдээ зүлгэх зэрэг аргуудын талаар зөвлөгөөг хэн бүхэн харсан, сонссон байх. Тэгвэл эдгээр мэдээллүүд үнэнд хэр нийцэх талаар Австралийн Сидней хотын шүдний гоо сайхны (cosmetic dentist) Люк Кронин эмчийн Dailymail Online веб хуудсанд тавьсан зөвлөгөөг хүргэж байна.
2020-05-26 08:27
Шүдийг гэрийн аргаар цайруулсны дараах уух зүйлсийн шүдэнд үзүүлэх нөлөө
Цайруулах эмчилгээ нь шүдний өнгийг сэргээх үр дүнтэй аргуудын нэг бөгөөд хэрэглэж буй ислийн концентрац болон хэр хугацаанд цайруулж буйгаас хамаарч үр дүн өөр өөр байдаг........
2020-02-28 00:51
Oral patch-Rivelin
Их Британийн Шеффилд их сургуулийн судлаачид, Данийн Dermtreat компанитай хамтран амны шархны эдгэрэлтийг сайжруулах зорилгоор Rivelin гэгддэг шинэлэг наалтыг боловсруулжээ.
2020-02-15 08:45
Сүүлийн үед Монголд хэрэглэгдэж эхэлж байгаа MINISTAR аппаратны тухай
Нүүр ам судлалын согог заслын салбар нь эрчимтэйгээр хөгжин, жил бүр хүний ажлыг хөнгөвчилсөн шинэ техник технологиуд нээлтээ хийсээр байна. Үүний дагуу богино хугацаанд чанартай сайн шүдэлбэр хийх боломжтой MINISTAR аппаратны тухай товчхон мэдээ хүргэж байна.
2020-02-10 10:29
Ботокс гэж та мэдэх үү?
Clostridium Botulinum нэртэй бактериас гаргаж авдаг хүний бие махбодод хор нөлөөгүй уургийн бүтэц бүхий тарилга бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг мэс заслын бус гоо сайхны эмчилгээ юм.
2020-02-05 13:26
Thread lift буюу утсаар нүүр татах гэдэг нь юуг хэлдэг вэ?
Утсаар нүүр татах гэдэг нь унжсан арьсыг татаж, чангалах зорилготой, косметик ажилбар болоод мэс заслын хавсарсан процедур юм. Өөрөөр хэлбэл энэ аргачлалыг арьс нь унжиж эхэлсэн ч, зүсэлт хийх шаардлагагүй хүмүүс сонгоход илүү тохиромжтой. Утас суулгаснаар арьсанд шинэ фибробласт эсийг үүсгэж коллаген, эластин ширхгийн нийлэгжилтийг өдөөж, арьсний гүн давхаргад цусны эргэлт түргэсэн, эдгэрэлтийн хариу урвалыг өдөөснөөр хөгшрөлтөөс хамгаалдаг.
2020-01-31 09:08
Шүдний гажиг заслын эмч (Orthodontist)
Шүдний гажигийг засах нь маш нарийн оношлогоо, тооцоолол шаарддаг тул ердийн ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч энэ ажилбарыг гүйцэтгэх боломжгүй юм. Иймд шүдний гажиг засах гажиг заслын ортодонт эмчийг төгсөлтийн дараах 2 жилийн сургалтаар бэлтгэж эрх олгодог. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь шүдний гажигийг оношлох, эмчилэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах чадвартай болж төгсдөг.
2019-09-05 21:10